“Чингис хаан” одонт, академич Д.Доржгочоод хоёр өрөө байр олгов

Aдмин / Нүүр

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь академич Д.Доржгочоог энэ сарын 24-нд хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ. Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржгочоод Чингис хаан тэргүүн зэргийн одонг өчигдөр хүртээсэн.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.

Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржгочоо болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг. Монгол Улс авьяас чадвар, хүч чадлаас илүү "Оюуны хөдөлмөр"-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцолж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.5.198.36] 2022-11-25 11:54:44

Наад хүнийхээ нэрийг зөв бичээ ??? Алдаатай мэдээг битгий нийтлээ ч

Иргэн [64.119.18.228] 2022-11-25 03:07:48

Доржготов юм бишүү ийм хариуцлагагүй мэдээ гаргаад байх даа яах вэ дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.