Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж,дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.

Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.71.42] 2022-11-28 00:16:36

ЭНЭ ӨРГӨН ЦАРИГИЙН ЗАМААР МАНАЙ ТӨМРИЙН ХҮДЭР,НҮҮРС,ЕР НЬ БҮХ АЧАА ЯМАРЧ НӨХЦӨЛД ХАНГИ БООМТ ДЭЭР БУУЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТ ХИЙГДЭХ ЁСГҮЙ ШҮҮ,ХЯТАДЫН МАНДАЛ БООМТОД ХИЙГДЭНЭ,ХИЛЭЭР ЦААШАА ӨРГӨН ЦАРИГ,НААШАА НАРИЙН ЦАРИГ БООМТУУД ХҮРТЭЛ БАРИГДАХ ЁСТОЙ,ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР БАРЬЖ,МАНАЙ НҮҮРС ХИЛИЙН НААНА БУУЛГАХ,ВАГОН,МАШИНД ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙГЭЭР НАРИЙН ЦАРИГИЙН ЗАМААР ШУУД ХЯТАДЫН ГҮНРҮҮ ХЭРЭГЛЭГЧРҮҮ,ЗҮҮН 7 БООМТООС НЬ ДАЛАЙГААР СОЛОНГОС,ЯПОНД ХАМГИЙН ДӨТ ЗАМААР,ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ХАМГИЙН БАГА ЗАРДЛААР ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСНЫГ ЕР-Ч БАТТУЛГА,"ТТ ТЗ"ХХК-ийн ЗАХИРАЛ УДААНЖАРГАЛ ГЭХ УСАН ТЭНЭГ,ХОГИЙН ШААРНУУД,ЭЗ-ийн ХОРЛОН СҮЙТГЭГЧ НАР МАН-ын УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ҮХЦ,УИХ-ын ХООСОН МАХАН ТОЛГОЙТУУД,МАЛНУУДТАЙ ХУЙВАЛДАН УИХ-ын 2014 ОНЫ НАРИЙН ЦАРИГИЙН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛЖ,ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ӨРГӨН ЦАРИГААР БАРИУЛЖ,ЭЗ-Т НӨХӨЖ БАРШГҮЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ,ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ ЭЗ-ийн ГЭМТ ХЭРЭГТНҮҮД,АВИЛГАЧДАД ЭРҮҮ ҮҮСГЭЖ МӨРДӨН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Эдийн засагч [64.119.20.10] 2022-11-26 17:10:42

Мухар төмөр зам барьж мөнгө идэцгээлээ. ҮҮНИЙ ХАЖУУД ТАВАН ТОЛГОЙ ЗҮҮН БАЯНГИЙН ТӨИӨР ЗАМ ЧИНЬ ЗАМ БОЛСОН. ХАРИН МАН ЗОРИУД АШИГЛАХГҮЙ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

Иргэн [122.201.24.71] 2022-11-26 02:45:33

Хятадруу гарах замаа нэг мөр шийдээд сүржигнэх хэрэгтэй

зочин [202.9.46.187] 2022-11-26 01:35:48

энэ замаар монголчуудын ирээдүйн үр хүүхдийн минь баялагийг хулгайчууд зөөнө гэхээр аймшигтай

Зочин [192.82.85.210] 2022-11-25 12:11:34

Мухар төмөр зам шүү дээ, энэ чинь. Иргэдийн тархи угаахаа больвол яасын?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.