ХАЛТИРЧ УНАХААС СЭРГИЙЛЖ, ЗӨӨЛӨН, РЕЗИНЭН УЛТАЙ ГУТАЛ ӨМСӨХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

Aдмин / Нүүр

Цас орсны улмаас зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсжээ.

Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэлээ.

Ялангуяа цас орсон өдрүүдэд дунджаар 100 орчим явган зорчигч халтирч унаснаас шалтгаалан, гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд ханддаг гэх тоо баримт байдаг аж. Иймд Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу байгууллагууд ойролцоох 50 метр орчмын цасыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг ТЦА-наас сануулав.

ЗӨВЛӨМЖ

Иргэд:

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
  • Дулаан хувцаслах,
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх,
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,

Аж ахуйн нэгжүүд:

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,
  • Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь Хог хаягдлын тухай хуулийн 9.4-т заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нарын зүгээс анхаарал хандуулах,
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,
  • Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт наах,
  • Ойр орчмынхоо 50 метр орчмын талбайн цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөв. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг санууллаа.

зураг

зураг


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2022-11-28 15:07:03

Mongoliin ard tymen iim ergyy tenegyyd bolj hybirsanj yy?....zeelen yltai gytal emseerei hemeen egyyldeg bolj gem?....ene neg l yg sibneed baina daa???????????????nehedyyd ee!!!!ta nar tolgoi tarhian ajiluulah boloogyi yu?...bygdiig zasag torooroo heluuleh uu?....esbel arhind tolgoigoon medyylchihsen yy?...........


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.