Өнгөрсөн шөнө 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн шөнө байжээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 хэмээр эвдэгдсэн байна.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв.

Өнгөрсөн шөнө хамгийн хүйтэн нь Завханы Отгонд -43 хэм хүрч хүйтэн хонолоо.

Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 хэмээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 38-43 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 27-33 хэм хүйтэн хоносон байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.89.142] 2022-11-30 05:08:44

Цахилгааны үнэ нэмэх . Ковид сунгах арга өдөөж байна уу: гэлтэй:.санагдана.

зочин [192.82.69.3] 2022-11-29 15:12:08

Энэ мэдээ үнэн үү? эсвэл улс төр үү? эсвэл ээлжит мөнгө угаах арга уу? Мэдээний эх сурвалжийг бичээч ээ. 51 цэгт яг ийм хоносныг хэрхэн нотлох вэ? мэдээ нь шалгагдсан уу? 1 удаа бас иймэрхүү байдлаар үнэмлэхүй утга эвдэгдлээ гэж мэдээлсний дараа юу боллоо? Ажилдаа эзний ёсоор мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатай хандаасай.

Зочин [203.17.23.197] 2022-11-29 10:40:29

Худлаа хуцаж тэнэг шийдвэрээ хамгаалахаа боль. Монголын ард түмэн мал биш шүү Сумъяабазар тэнэгээ. Өнгөрсөн өвөлч бас үүнээс илүү хүйтэн өдөр байсан

Зочин [66.181.161.91] 2022-11-29 09:58:44

Саяхан даа 2017 онд хотод -47с хүрч хонож байсан биздээ?

Зочин [66.181.161.107] 2022-11-29 10:11:56

11sard ingej huiterj bgaagui shu

зочин [202.9.47.11] 2022-11-29 08:06:55

өвөл хүитрэх тусам цэвэр усны нөөц аривжина

Зочин [122.201.24.60] 2022-11-29 08:17:46

Магадгүй л юм


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.