Шахмал түлшний гарал үүсэл монголынх уу? хятадынх уу? албан ёсны хариулт авъя!

Aдмин / Нүүр

2022 оны 11 сарын 25-ны өдөр мэдээ мэдээллийн MASS.MN фэйжээр шууд лайв хэлбэрээр нэгэн ноцтой мэдээлэл гарсан билээ. Үүнд сайжруулсан шахмал түлшийг БНХАУ-аас оруулж ирээд зогсохгүй ямар нэг байдлаар шинжилгээнд оруулж агаар, орчинд хортой хоргүйг шалгалгүй нийлүүлж байгаа талаар сэтгүүлчийн сурвалжилга мэдээ нийтлэгдсэн.

Уг мэдээ шууд цацагдсан өдөр ажлын өдөр буюу баасан гараг ч холбогдох газрын дарга нарын зарим нь утсаа авахгүй, сэтгүүлчийн асуултад хариулах дарга тун цөөн байсан бол Говь-Алтай Бургастайн боомтын гаалийн бүсээс эх сурвалж нь уг мэдээллийг баталж, Тавантолгой түлш компанийхан ч Хятадаас шахмал түлш орж ирж байгаа нь үнэн хэмээжээ.

1.Мөнөөхөн саяхан төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдөө очиж сурталчлаад үндэсний шахмал түлшний үйлдвэрээр гэр хорооллын түлш, дулааныг бүрэн шийдлээ гэж байсан ба нийслэлчүүд төдийгүй монголчууд бүгдээрээ ядаж нүүрсээ шахмал түлш болгоод хэрэглэж байгаад сэтгэл хангалуун байсан. Гэтэл энэ асуудал иргэдийг хуурсан төдийгүй нийслэлийн гэр хорооллын түлшний хангамж, шахмал түлш нь хүртэл Хятадаас хамааралтай болоод удаж байгаа ба эл асуудал нууцлагдаж байсныг ийнхүү иргэд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллэх болов.

2. Шууд дамжуулалтын мэдээ дөнгөж цацагдаж эхлэнгүүт салбарын сайд нь “...худал мэдээлэл” гэж яаран коммент бичсэн нь анхаарал татаж байна. Салбарын сайд ийм ноцтой асуудал хөндөгдөж байхад яаран сандран коммент бичээд л өнгөрөх нь үү. Албан ёсоор мэдэгдэл хийх л шаардлагатай. Учир бид бүхэн нэг л агаараар амьсгалж байгаа шүү 76 гишүүд ээ!!! Сайжруулсан шахмал түлш агаарын бохирдол бууруулах үндсэн зорилготой ч чанар, аюулгүй байдлын олон хэцүү шүүмжлэл араасаа дагуулж угаартаж нас барсан хэрэг ар араасаа гарсан. Гэтэл үүний дараа БНХАУ-аас шахмал түлш үйлдвэрлэж оруулж ирээд нийлүүлж байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал ямар байдалтайг байгаад эргэлзэх, гайхахаас аргагүй байдалд орж байна.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.221] 2022-11-30 01:55:10

Улс төрчид нүүрсний хулгайн хажуугаар шахмал түлшний хулгай хийж эхэлсэн үү. Аймаар


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.