АРД ТҮМНИЙ ТЭВЧЭЭРИЙН ХҮЛЭЭС АЛДАРЛАА

Aдмин / Нүүр

1990 ОНЫ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ СЭТГЭЛЭЭР ЭХЭЛЖ, ТӨРИЙН УДИРДАГЧИД Ч ХАТУУ ГАРААР БУС ХОЖИМ ГАРАХ ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ТАЛ ТАЛЫН ТАЙВАН УХААЛАГ БАЙР СУУРИАР ЭМХЛЭГДЭН ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙВ. ХАРИН МОНГОЛД ӨРНӨЖ БАЙГАА 32 ЖИЛИЙН ДАРААХ ДҮН ӨВЛИЙН ХҮЙТНЭЭР АВИЛГАЛЖСАН ХАРАНХУЙ НИЙГМИЙН ЭСРЭГ ОЛОН ХҮН ҮГЭЭ ХЭЛЖ, ҮЗЭЛ БОДЛООО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ЖАГСАЖ БАЙНА. ХАРИН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ЖАГСАГЧДЫН ТУХАЙ ЭЛДЭВ ШУУГИАН ДЭГДЭЭХ, ЭНД ТЭНДЭЭС ЗАХИАЛГАТАЙ ГЭХ ХАРДЛАГА Ч БАЙСААР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ Ч БАЙ ҮГҮЙ Ч БАЙ ЖАГСАХ ХҮСЭЛ НЬ БАЙВЧ “ЗАХИРАГДАХ ЭРХ ЧӨЛӨӨ”-НД ХҮЛЭГДСЭН ДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ ЦАГ ҮЕ.

ШУДАРГА ЁС УЛАНД ГИШГЭГДЭЖ, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ИРЭЭДҮЙ НЬ БҮРХЭЖ БУЙ НИЙГМИЙГ ХҮЛЦЭЭД, ДАЛДЫН ДАРАНГУЙЛЛЫГ ӨӨХШҮҮЛЭЭД УДСАН БОЛОХООР ХҮН БҮРИЙН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ХҮН ШИГ АМЬДРАХЫГ МӨРӨӨДӨЖ, ҮР ХҮҮХЭДДЭЭ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЭХ ОРОН ҮЛДЭЭХ ТУЙЛЫН ЭРМЭЛЗЭЛ БИЙ.

ЗАРИМ ЭХ СУРВАЛЖУУДЫН МЭДЭЭЛЛЭЖ БАЙГААГААР НЭР БҮХИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, УДИРДЛАГА НЬ ЖАГСААЛД ОЧИЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНУУДЫГ “...ЖАГСААЛД ОЧВОЛ ТӨГСГӨХГҮЙ...” ХЭМЭЭН ДАРАМТАЛЖ БАЙГАА БОЛ ХАРИН ЗАРИМ НЬ ХИЧЭЭЛЭЭ НЭГ ӨДРӨӨР ХОЙШЛУУЛЖ ЗАЛУУЧУУДАД ДУУ ХООЛОЙГОО ТӨРД ХҮРГЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА ГЭЖЭЭ.

ЖИШЭЭ НЬ Г.М ГЭХ ХАЯГАНААС ...БАГШ НАРАА ҮНДЭСЛЭЛГҮЙ ЖАГСААЛ ЦУГЛААНД ОЮУТНУУДАА ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨХ БАГШ НАР ОЮУТНУУДДАА АНХААРУУЛААД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЭРЭЙ. ЯМАР Ч ЖАГСААЛ ЦУГЛААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ, ОЧИЖ БОЛОХГҮЙГ СУРГУУЛИЙН ЗАХИРГААНААС ХАТУУ АНХААРУУЛЖ БАЙНА... ГЭЖЭЭ.

HASHI Education: Танхимын сурагчдаасаа хүлцэл өчье! Маргаашийн хичээл нэг өдрөөр хойшилж байгааг мэдэгдэж байна.

ШУДАРГА БУС НИЙГЭМД СУРСНЫ ХЭРЭГ ГАРАХГҮЙ БАЙНА. ХЭЛ УСТАЙ, МЭДЛЭГТЭЙ БАЙГААД ХЭРЭГ АЛГА. ҮР ДҮН ГАРТАЛ ТЭМЦЬЕ!.. ГЭЖЭЭ. ЭНЭ ХОЁР ТАЛЫН БАЙР СУУРИЙГ АВЧ ҮЗВЭЛ МАНАЙ НИЙГМИЙН ӨНГӨЦ ХАРАГДАХ ТАЛ НЬ ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭНИЙ НИЙГМИЙГ ҮНДЭС СУУРИА БОЛГОСОН МЭТ ХАРАГДАВ Ч ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТЭЙ ХЭНЭЭС Ч ХАРААТ БУСААР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ “БУРУУ” ГЭЖ ҮЗЭЭД ХОРИГЛОХ ХЭСЭГ БАЙХАД НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ШУДАРГА ЁСНЫ ДУУ ХООЛОЙД ХҮЧ НЭМЭХ ОЮУТНУУДЫН ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА...

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ УУР АМЬСГАЛ Ч УЛАМ ШИРҮҮСЧ ОЛНЫ ТАЛ ДУУЧИД, РЕППЕРҮҮД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХЫГ УРИАЛЖ БАЙГАА БОЛ ОЛОН ДАГАГЧТАЙ ХАРЪЯАЛАЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЗАРИМ ХУУДСАНД ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРАА ТҮЛХЭН УНАГААХААР САНААРХАЖ БАЙНА... ГЭХ АГУУЛГАТАЙ НИЙТЛЭЛ, ЗУРАГ ОРУУЛЖЭЭ.

ЭНЭ ЖАГСААЛ УЛС ТӨРЧДИЙН ЗАХИАЛГАТАЙ ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН НИЙГЭМД ҮҮСЭЭД БАЙГАА ШУДАРГА БУС ХАР ХӨШГИЙГ ЯРЖ МЭДЭХЭЭР БАЙНА. МОНГОЛ УЛС АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРОН УЧРААС ХҮН БҮХЭН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙДАГ. ХАРИН ДАЛИМДУУЛАН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ТУРХИРСАН, НИЙТИЙН ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭХ ЗОРИЛГОТОЙ ХҮМҮҮС БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ИЙМЭЭС ХҮН БҮХЭН ДОТРОО БОДОЛТОЙ, ДООРОО СУУРЬТАЙ БАЙХ УХААНЫГ ӨВӨРЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ БИЗ ЭЭ.


Сэтгэгдэл

зочин [202.126.90.118] 2022-12-08 09:31:59

монголд хувьсгал гарах цаг тохироо нь бүрдсэн шүү. Хулгайчууд арай л их даварлаа одоо цаазлуулах цаг нь болсон.

Зочин [103.9.90.100] 2022-12-06 18:38:11

НОГДОЛ АШИГ ТАРАА

Зочин [103.9.90.100] 2022-12-06 18:37:56

ТИЙМ ИХ НҮҮРСЭЭ БАГТАХГҮЙ БОЛ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААГААЧ ЭЭ. ОНООС ӨМНӨ .АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА

1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ [103.9.90.100] 2022-12-06 18:36:39

НООГДОЛ АШИГ АВЬЯ

Зочин [103.9.90.100] 2022-12-06 18:36:14

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ

зочин [66.181.177.102] 2022-12-05 23:11:47

Нүүрсний хулгайч нарыг эсэргүүцэж жигшиж тэмцэж байгаа нь залуучуудын зөв биз дээ? Бодоод үз дээ, бүтэн нэг жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 3,4 сая Монголчууд бүтэн нэг жилийн турш ажиллаж амьдрах боломжийг нүүрсний/баялгийн хулгайч нар хууль бусаар залгичихсан юм биш үү? Монголчууд үнэхээр хүлцэнгүй, сул дорой, зориггүй болохоор гэхүү дээ өдий хүртэл тэвчиж, тартагтаа тултлаа ядуурч, хоосорч, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж, 2 идэхгүй хоосон хонохгүй, өртэй зээлтэй, өвлийн хүйтэнд даарч, өвчтэй зовлонтой, ажилгүй орлогогүй, нүүрсгүй түлээгүй, татвар төлбөрийн шууд дарамтанд амьдарсаар байгаа биз дээ? Асуудлаа төр засагтаа дуулгах сонордуулах нь иргэдийн эрх үүрэг биз дээ? Монголын төр засаг, хууль, шүүх, хяналт шалгалт арай л биш байна уу?

чимэд [124.158.65.233] 2022-12-07 11:29:54

Сэтгүүлч Ганчимэг та нарын үг маш зөв байна Дэмжиж байнаШүүгч прокуроруудыг хамгаас өмнө маш яаралтай солих хэрэгтэй байна.Хулгайчид чинь хууль шүүхийн хүмүүстэй хамтрагчид болчихсон учир ямар ч ялгүй юу ч төлөхгүй хэдэн жижүүр,тогооч,жолоочийг шийтгээд яг Батхүүгийн шүүх хурал шиг болоод өнгөрнө.

hhh [59.153.113.115] 2022-12-05 20:40:24

бүх гишүүд гааль хил хамгаалах татвар бүгд оролцсон бг шүү

Зочин [150.129.143.113] 2022-12-05 20:27:16

76 гаа цаазалж түүхэнд том толбо үлдээр хэрэгтэй.

Зочин [150.129.140.204] 2022-12-05 20:04:54

Хотгор шанагын уурхайг солонгосуудад зарж нүүрсний хулгайг цэцэглүүлсэн Ч.Хүрэлбаатарыг огцруулж шалгахыг шаардаж байна.

Зочин [202.9.40.190] 2022-12-05 18:58:32

Энэ жагсаал үймээнийг АН зохион байгуулж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой байна. үүнээс үүдэн гарах хариуцлага харин хүлээж чаддаг байх ёстой шүү. 2008 оны 7-р сарын 01-ний үймээний хариуцлагыг тэд хүлээгээгүй. Уул нь ядаж л Магнай, Батзандан болон жаргалсайхан нарт хүлээлгэх байсан. Гэтэл хэн ч хүлээгээгүй. харин цагдаагийн 3 дарга буруутаад ял аваад өнгөрсөн. энэ удаа тэгэхгүй байх гэж найдъя

Эмээ [150.129.141.81] 2022-12-06 19:46:14

ЭРГҮҮ ДАГЗАА 16 ОНООС ХОЙШ МАН ЧИНЬ ДАНГААР НОЁРХОЖ ИРЛЭЭ . ТЭГЭЭД ӨНӨӨДРИЙН ЭНЭ ИХ ХУЛГАЙ АВИЛГА ҮНИЙН ӨСӨЛТ ТАТВАР ТОРГУУЛЬ АН - ААС БОЛСОН УУ ? АН ЧИНЬ ӨӨРСДИЙГӨӨ БУЛЧИХСАН . ХАРИН ЧИНИЙ МАН АРД ТҮМЭНЭЭ ЯДУУРУУЛЖ ЭХ НУТГАА ГАДЫХАНААР УХУУЛААД ДУУСЧ БАЙНА . 2008 ОНД Н. ЭНХБАЯР АЛЛАГА ХИЙЛГЭЭД ЯЛ АВААГҮЙ БАЙХАД ЮУ ГЭЖ ЭЛИЙРЭЭД БАЙГАА ЮМ . ҮЛДЭЖ ХОЦРОХ ҮР АЧАА ӨРГҮЙ ТУСГААР ТОГТНОСОН ЭРХ ЧӨЛӨӨТ УЛСАД ҮЛДЭЭХИЙГ БОДООЧ . ЭХ ОРОН ЧИНЬ МАН БИШ МОНГОЛ НУТАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЮМ ШҮҮ

Зочин [103.10.23.156] 2022-12-05 17:51:27

Хүрэл сүх намаа авах жагсаал ш дээ

Зочин [192.82.69.54] 2022-12-05 16:51:38

Ард түмний нэр барихаа боль мөнгөөр хөлсөлсөн хэдэн залуусаа татаж ав 90 онд хийсэн жагсаал чинь ард түмэнд сайн зүйл огт авчраагүй ажилгүйдэл ядуурал баян хоосны ялгааг авчирсан хар тамхичдыг бий болгосон дох тэмбүүг авчирсан үүл тарвагаас эхлээд өөрсдөө хагарталаа баяжсан

магсар [124.158.65.233] 2022-12-07 11:35:43

яасан мэргэн хэлэв яг үнэнЭлбэгдорж,Батүүл,Сосорбарам нар хар тамхи,Дох,аллага,дээрэм хүчирхийлэл,архидалт,траншенд амьдрагчдыг бий болгосон

Асуултууд байна. Ойлголттой болмоор байна. [103.212.118.148] 2022-12-05 15:24:50

ХЭНД ХЭРЭГТЭЙ жагсаал цуглаан юм бэ? Дээд шүүхэд бүртгэлтэй Монголын 23 улс төрийн нам хаана байна вэ? Эсхүл Залуучуудын холбооүүнийг зохион байгуулж байгаа юм уу? Эсхүл эдгээр нам, төрийн бус байгууллагууд ХУЛЧИЙГААД алга болчихсон юм уу? Эсхүл Монголын Үйлдвэрчний Эвлэлүүд үүнийг хийж байгаа юм уу? Эсхүл Монголын хөдөлмөрчдийн амьжиргааны түвшин сайжраад жагсаад байх шаардлагагүй болчихсон юм уу? БҮҮ МЭДЭЭ!

Иргэн [192.82.68.155] 2022-12-05 15:23:31

Нүүрсний хулгайч нар өөрсдөөсөө олны анхаарлыг ходуулж байна, Төр засаг үймүүлэн хулгайгаа илчилэгдэхээс хамгаалж\, жагсаал зохион байгуулж байна. Юуны түрүүнд нүүрсний хулгайн асуудлаа шийдэх хэрэгтэй. Дараа нь бусад алдаа, дутагдлаа залруулахын төлөө тэмцэх хэрэгтэй.

irgen [202.55.188.97] 2022-12-05 14:08:48

zorigogui jagsaal baina. uu

зочин [66.181.190.67] 2022-12-05 11:35:18

Төр засаг 2030 .2050 он гэж зогсоо зайгүй ярьж тайвшруулах юм. Тэр үед одоо бодож байгаа төлөвлөгөө щинэ техник технологи бодож санаснаас өөр болно. Төлөвлөгөөгөө харахад зарим нь бүүр онигоонд орохоор болох вий. Маргаашийн өөхнөөс өнөөдөрийн уушиг гэж байна аа. Өнөөдөрөө эхлээд цэгцлэх нэн чухал шүү. 2050 оныг үзэхгүй ахмадууд юу хүлээхэв. Төв телевиз Монголын ахмадын холбооны хурлыг ч мэдээлэхгүй зугтааж байна. Тэд мөнгөгүй. Эмэгтэйчүүд.залуучуудын хурлыг олон дахин олон өнцгөөс сурталчилдаг ёс зүйтэй болжээ.

Иргэн [192.82.81.157] 2022-12-05 11:25:15

Жонхуу ах баяртай байгаа даа

Зочин [103.161.242.179] 2022-12-05 10:24:10

Төр үйлдвэрүүдийг өөрийн мэдэлд янз бүрийн аргаар төвлөрүүлж байгаа нь эргээд төр тогтолцоот нийгэм үрүү чиглэж байгаа мессэжийг ард түмэнд хүргэснээс, нүүрс тойрсон хулгайг эртхэн цэгцлээгүй олон зүйлээс энэ бүхэн шалтгаалж байна л даа. Цаашид байдал улам л хүндэрч улс орныг хамарсан үймээн гархаас өмнө цаг алдалгүй цэгцлэх шаардлагатай болов уу...

чимэд [124.158.65.233] 2022-12-05 09:24:25

маш олон маш том гэмт хэргүүд гарч илрээд авсан арга хэмжээ юу байна гэхэд "ШАЛГАЖ" байгаа нийтэд тодорхой мэдэллэх боломжгүй гэчихээд унтраадаг энэ хуульчдын бусармаг байдлыг арилгах хүсэл манай төрийн 3 өндөрлөгт алга бололтой Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой Одоо тэвчээр алдагдлаа тэлээ тасарлаа.Жагсах бол наад захын асуудал Инфляцийг банкууд зориуд өсгөж байна.Үнийг өсгөх даалгаврыг АН-нхан далайн чанадахь эзнээсээ авсан гэнэлээ.Одоо зэвсэгт мөргөлдөөнд хүргэх даалгавраа 1991 онд аваад биелүүлж чадаагүй одоо л Ази,Европ дамжсан мөргөлдөөн тулалдаан идэвхжиж байгаатай холбон манайханд ойлгуулсан бололтой.Төрийн 3 өндөрлөг онол боловсруулаад суугаад байгаа гэх юм Оюун-Эрдэнэ засгаа унагахгүйн тулд бүгдийг давхар дээлтэй болгосон.Цааш нь эрс шийдэмгий арга хэмжээ авахад хүчин бас л дутаад байна уу Яагаад унгасан хужаа шиг дүлээд суугаад байнаа.Ард түмэн дэмжээд байгааг ойлгохгүй айгаад байгаа юмуу

Зулаа [119.40.98.177] 2022-12-05 08:42:30

Хөлсөөр жагсаад яах вэ дээ

Зочин [150.129.141.81] 2022-12-06 19:49:34

ХӨЛС ӨГСӨНГ МЭДЭЖ БАЙГАА БОЛ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГАРГААД БАРИМТААР НОТЛООД ӨГӨӨЧ ХӨӨ.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.