ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ “ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийнэ.


АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

12:00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Дэлхий дахины хамгийн том хүний эрхийн үйл ажиллагаануудын нэг болох "Эрхийнхээ төлөө бичицгээе" аяны захидал бичих өдөрлөгийг зохион байгууна. /АШУҮИС-ийн Эко цогцолбор/


ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

13:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Тус чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Утас: 99717977


НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ

14:00 цагт: МСНЭ-ийн санаачлагаар ХЭҮК, “Зөвийг шүгэлдэгч” ТББ, Zoljargal and On film хамтран “Эх орондоо л очихсон...” Хүний эрхийн өдөрт зориулсан хэлэлцүүлэг үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үеэр Сэтгүүлч Г.Золжаргалын бүтээл “Эх орондоо л очихсон...” киног үзүүлнэ. Утас: 91118403


ШУА-ИЙН ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН НЭГДСЭН II БАЙР

14:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандайн бүтээл "Монгол төрийн алтан аргамжийн бодлого" 3 боть номын нээлтийн арга хэмжээ болно. Утас: 92110511, 99717977


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.