ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МИЛЛЕНИУМ ПЛАЗА

09:00 цагт: “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

14:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл болон “Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хөрөнгө босгох боломж, арга зам, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

14:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хороо “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлгийг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.


BLUE MOON TOWER

16:00 цагт: “Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн шагналыг гардуулах ёслол болно. /Norphei art галлерей/


Сэтгэгдэл

зочин [64.119.25.246] 2022-12-12 15:24:21

Эмэгтэйчүүд өөрсдөө сайн бэлтгэхгүй бид УИХ-ын 51 хувь авна гэж байнга ярих юм. Тэгвэл сонгогчийн эрх яах юм. Хүсээгүй хүнийг сонгох болох нээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.