Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч До.Цэнджав: МОНГОЛЫН ТЕЛЕ- СЭТГҮҮЛЗҮЙ НОЙРСОЖ БАЙНА

Aдмин / Нүүр

"Нүүрсний хэрэг"-ээр тэмцэж байгаа залуучуудыг хараад, эх орондоо байгаа болоод гадаад орнуудад амьдрал ахуйгаа авч яваа бүх монголчууд жигшил зэвүүцлээр буцалж, басчиг урам зориг нь сэргэж, эх орноо ингэтлээ сэглүүлж, шулуулж мөлжүүлж, нүцгэрүүлж, хамаг баялагаа хэдхэн хүний гараар угаалган тонон дээрэмдүүлснээ зах зухаас нь мэдлээ. Цаашаа харвал, булай бузар бүхэн ил болно. Зоригт залуус энэ өвлийн тачигнасан хүйтнээр тэмцлээ эхлүүлснийг гэмтэнгүүдээс бусад нь уухайлан дэмжиж байна. Ийм үед үнэн зөв, цаг, цагийн, тэр ч бүү хэл минут бүрийн шуурхай мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй. Ийм ноцтой гал авалцсан ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ВЭ? гэсэн тэмцлийн үед Монголын бүх телевизүүдийн суваг хаалттай мэт, нүдээ аниастай нойрсож байгааг энэ хэд хоног харж үнэндээ харамсаж гутав.

Сайндаа талбайн жагсаал дээр очиж, тохиолдлын ганц нэг хүнээс буруу зөрүү яриа авсан төдийгөөр амиа аргацаахыг харлаа. "Шуурхай мэдээ" буюу "Breaking news" гэсэн орчин үеийн сэтгүүлзүйн №1 мэдээ, мэдээлэл Монголын сэтгүүлзүйн хөрсөнд алга гэдгийг хэлье гэж бодлоо, өмнө нь ч бичиж байсан. Ёсзүй сайн, сайхан ч, заримдаа ёс зүй ч өөрөө ёсзүйгүй байдаг юм. "Муухай харагдуулж байна" гэсэн афоризм шиг үг дэлгэрчээ. Тэгвэл манай теле-сэтгүүлзүй муухай харагдуулж байна. Эх орны хувь заяа хутганы ирэн дээр дэнчигнэж байхад "хальс нь эргэж дууссан" улиг болсон дуу хуур, бүжиг наадам, элдэв шоу, алиа марзагнал, үйл явдлын үлбийсэн мэдээлэл үнэндээ "МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА" гэдгийг чангахан хэлье.

Харин муу нэрт, хараалгаж, ерөөлгөж, зодуулж, нүдүүлж тэмцэж явдаг "лайвчин" хэмэээх Мөнх-Эрдэнэ, сайтууд, сошиал мэдээллийн сүлжээ та нараас маань 1000 хувь илүү байна шүү. Ер нь ч "Өмнөд Солонгосын засгийн газрын эрхийг иргэний сэтгүүлзүй, тэр дотроо сошиал мэдээ, мэдээлэл барьдаг" гэсэн үг жирийн үг биш. Иргэний сэтгүүлзүй мэргэжлийн сэтгүүлзүй биш ч гэлээ, мэргэжлийнхээс илүү байна.

Тэр дотор үй түмэн буруу зөрүү ойлголт байгаа ч дээр нь тунаж үлдэх ҮНЭН байна. Наад захын жирийн нэг ард ч илүү соргогоор сошиал ертөнцийг эзэмшиж байна. "Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй" залуус зоригтой ч хэр зэрэг улс төрийн хараатай, юунаас юунд хүрэхээ хэр мэдэж байгааг мэдэх, мэдрэх юм алга. Тэмцлийн хурц гэрэл ялгаруулагч прожектороо хаашаа, хэн дээр, хаана тусгах ёстой вэ? түнэр харанхуй руу тусч байна уу? туршлага дутаж байна уу? гэдгээ айхтар нарийн нягт хараалах ёстой. "Туршлага бол хуучирсан зүйл биш, хуучныг шинэ болгох ерөнхий суурь нь юм". Яг өнөөдөртөө "Засгийн газар огцор" гэж хашгирах нь яг одоодоо онохгүй байна. Харин ч Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ залуу хүний хувиар эрс хатуу зориг гаргаж, далд нуугдаж, бугшиж байсан бүх булай зүйлийг гаргаж тавьж байгаа биш үү? "Шүгэл үлээнэ" л гэнэ.

"Шүглийн дуу " ч бас тэмцээнийг эхлүүлээд, төгсгөж чаддаг. Засгийн газар үлээсэн шүглийнхээ дууг улам чангаруулаад, "За ард түмэн минь ээ...бид ийм байдлаас үүнд хүргэлээ шүү" гэж шүглээ үлээж дуусгаад, үүнээс хойш та нарынхаа шүгэлдэхийг сонсоноо" гэж ард олонтойгоо ялалтаа хуваалцаж чадах уу? гэдгийг хармаар, үзмээр байна. Дээрээсээ хариуцлага тооцох эзэнгүй болчихвол яах билээ? Ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлье. Дуугүй байх юман дээрээ дуугүй байя. Чадлаараа ажиллаж, чадлаараа тэмцэж байна. Эрүүл саруул ухаанаар хандвал бишгүй зүйлийг шийдэж байна. Тэр олон түмнээс дэмжлэг хүсэж байгаа нь жүжиг биш байх.

Хэдэн талд нь, эргэн тойрон араа шүдээ ярзайлгасан азарган чонууд ээрчихээд болж өгвөл гэдсийг нь хүүлэхэд бэлэн болчихсон юм биш үү? Асар их мөнгөтэй, амар их хүчирхэг хар хүчийг сөрөн зогсож, ингэж тэмцэж байгааг аль ч намын улс төр оролгүй дэмжих хэрэгтэй байна.

Дараа нь шүүмжилж болно, огцруулж ч болнр. Хэрэг завших дээрээ тулж...Эцсийн үр дүнг харья. Засгийн газар огцорвол бүх хэрэг саарна, дараачийн засгийн газар эмхрэх, ажилтайгаа танилцах, мунгинасаар хэдэн хулгай монжтол бөөн юм болно. Гаргаж ирснийг нь гараар нь дуусгахыг харья. Оюун-Эрдэнэ болоод Хууль зүйн сайдаар энэ тэмцлийг нь шавхаж дуустал хариуцуулж шийдүүлэх хэрэгтэй. Тэд ч хэн гэдгээ харуулах ёстой. Огцруулах шиг амар зүйл байхгүй. Бишгүйдээ үзлээ, дээрдэхээс дордсон нь ч олон. Харин ч толгой дээр нь буусан галнаас салж, тэдний сэтгэл амарна. Бас "Ерөнхийлөгчийг огцор" гэж хашгирах буруу. Төрийн тэрүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо эвтэй байж, нэгэн зүг харж, хамтарч тэмцэж байж, "Нүүрсний хэрэг" болоод цаана нь бугласан үй түмэн хэргийг илрүүлж энэ Монголыгоо цэвэршүүлж, дараагийнханд хүлээлгэж өгвөл түүхэнд нэр цэвэр, зам мөр ариунаар үлдэнэ.

Харин хоорондоо толхилцоод эхэлбэл, хоёр тийшээ харвал, ард түмэн өршөөхгүй,тийм цаг биш. "Төрийн ажлыг төмөр нүүрээр хийнэ" хийгээрэй гэж хүсэж байна. Ард түмэнтэйгээ нийлсэн хамтын тэмцлээрээ энэ монголынхоо аварга том "БЭТГИЙГ ХАГАЛЖ" чадна. Тэмцлийн хурц прожектороо харин УИХ, Прокурор, Шүүх рүү хүчтэй тусгаж, харанхуйд шоргоолж шиг бужигналдах авлигачид руу хараагаа тусгах нь илүү ононо. "Хониныхоо хашааг чоноор мануулснаа" яс махандаа хүртэл мэдэрлээ шүү дээ. Хэргийн үзүүрээс татаад эхэлсэн, зогсоож, саармагжуулж болохгүй, энэ хэргийн ард гартал удна. Аягүй бол "Энэ чинь үлгэр домог байжээ, худал зүйл байна" гэж хэлээд л мартагнуулна. Бүгд гэмгүй болж цайрна.

Тиймээс шоронд явуулалгүй 40 сая төгрөг салгасан болоод, хэдэн тэрбумыг халаасанд нь үлдээгээд өнгөрвөл, монголын дансанд шүлс үсэргэхийн чинээ юм болно. Хэдэн тэрбумыг нь салгасан хойноо яасан ч яахав. Тэр нь одоо тоймгүй өрөнд дарагдсан монголд, нүцгэрч ядарсан олонд чухал болоод байна.

Ер нь ИХ НАЯД гэдгийг гадаадад ч, дотоодод ч сонссоор чих дөжирэх нь, хэдий хэрийн юм байдгийг ч мэдэхгүй юу ч бодолгүй ярьж, бичиж байна. Бүх нэвтэрхий толийн хавсралтад алга. Триллион гэвэл 20-иод оронд хүрнэ. Бүр бага ангид байхад 1 сая ширхэг 1-тийн дэвсгэртийг ажлын 8 цагаар тоолохол, 1 сар болдог гэж багш хэлж байж билээ. Их наяд гэдгийг тооны орныг бичвэл сэрсхийх хийх болов уу? Авлигачдыг нэг бүрчилэн барьж, "ГЭРИЙН ХОРИОНД" оруулж, хулгайлсан мөнгөө 20 хоногийн дотор улсын төсөвт оруул" гэвэл тэд оруулж чадна. Оруулсныг гаргаад, оруулаагүйг хэдэн жилээр ч хамаагүй суулгаад хатаах хэрэгтэй. Ингэж чадвал, улсын төсвийн мөнгөний цусны бүлэгнэл хормын зуур сэтэрч, ямар ч саадгүйгээр урсан гүйж, тэр дороо тунгалагшин, манай сан хөмрөг бялхаад ирнэ. Ядуу ард түмний маань бөгтөр нуруу тэнийж, царай зүсэд нь цус гүйж ягаараад, энэ сайхан орны эзэн болсондоо бахархаад "аз жаргалын дархлаагаар" хүн бүр эрүүлжиж, толгой гэдгэр алхах болно. Монголчууд хэдэн зуундаа ханатал жаргасангүй, үргэлжийн ядуу хомс явлаа. Одоо болоо юм биш үү? Хатуу юмтай хатуу аргаар тэмцэнэ.

Өмнөд Солонгосын дарангуйлагч гэгддэг ерөнхийлөгч Пак Жон Хи баруун гарын найз, үй зайгүй хамтрагч Холбооны яамны сайдаа жаахан юман дээр итгэл алдагдахад, "Чиний нүүрийг дахиж харахгүй" гэж хэлээд хөөж гаргахад, тэр нь өрөөнөөс нь гарангуут л өөрийгөө егүүтгэсэн гэх түүх бий. "Гэрийн хорионд" оруулахгүй бол 40 сая төгрөг салгасан болоод л, цаанаа хэдэн тэрбум төгрөгийг халаасанд нь хийж үлдээгээд, баяжиж завшаад өнгөрч байна шүү дээ. "Дуустал харнаа, эндээс явахгүй" гэж нэгэн киноны баатар өвгөн хэлдэг дээ. Бүх ард түмэн гадаад, дотоодгүй бөлтийтэл харж байна шүү. Монголын теле-сэтгүүлзүй маш хүчтгэйгээр сэргэж, 4 дэх засаглалынхаа бүрэн эрхийг булаан авч, түмнийхээ нүд чих болтугай гэе дээ.


Сэтгэгдэл

Terbymtangyyd medehgyi too dyrssan noyodyydiig bygdiig baribchiluulaj baichaa,men herengiig ni hyr a [148.60.92.227] 2022-12-12 22:42:34

Manai yrdaa baridag tom zohiolch iinhyy ygeen hellee,ardyyd mini deg hyramtai ene tor zasagiinhaa hamt tyystai temzeh ni negen zorilgo bolno!uchir ni ter olgiorhuudiig bygdiig ni baribchilaj toriin temer nyyree haryylaj byh telber toozoog ni hiilgej manai zasag yalahiin telee ard tymeneeree negdeh heregtei!Odoo baigaa zasag tor bol ene bysarmag muuhai byhenees chini salgahiin telee zasag syy!!!!yynd byryygyi ee!!harin ch bid demjij ajiluulaya?.....

Зочин [192.82.67.106] 2022-12-12 21:31:34

Сэтгүүлч нар бор зүрхээрээ болж байгаа шдээ. Үүнээс илүү яаж илчлэх вэ? ЭРДЭМТЭД гэж сонин болоод байна. АКАДЕМИЧ хүн ямар ч Соёлын дипдломат ажлыг онолын хувьд судлаагүй байж залуухан теле сэтгүүлчид цаг шахуу ярилцлага өгөөд л, эрдэмтэд ч сэтгүүлч болоод байгаа юмуу нэвтрүүлэг энэ тэр хөтөлсөн

Зочин [202.126.90.63] 2022-12-12 16:05:13

Маш зөв дүгнэжээ ДО гуай.ТВ -үүд солонгос кино, реклам хоёроос өөрөөр санхүүждэггүй юм шиг,Улс орны тулгамдсан асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар мэдээлэл алга.Зөв талаас нь ойлгуулах чухал бна.Энэ хэдэн залуучууд эрүүл мэндээрээ хохирох бийдээ гэж зовж бна.76 чинь амаа үдүүлээгүй бол дуугараач, залуусаа дэмжээч' Гал руу ЕС'' Нямбаатар 2 л орж бна.Бусад хүмүүс хайчив???

Зочин [192.82.92.153] 2022-12-12 14:38:28

дизелийн түлш тасраад жаахан нйорсож байгаа биз дээ

Доль Цэнджав [202.55.188.35] 2022-12-12 13:49:29

Хөгийн пялдага, дольдого сдаа. Ямар ч мэдлэггүй

Зочин [202.126.90.135] 2022-12-13 15:47:11

До.Цэнджавыг доль гэж байгаа юм уу? Олон жилийн өмнөөс бид мэднэ.Мөрөөрөө гүндүүгүй, шагнал магтаал хоёроор таашаал авдаггүй нэгэн шүү! Ангийн андаа өмөөрөв.Уучлаарай!

Ядуу сэтгүүлчийн зовлон. Баян хүний тоглоом. [103.212.118.148] 2022-12-12 12:01:55

Сэтгүүлч гэж ӨРӨВДӨЛТЭЙ амьтан. Ялангуяа СБ-ын талбайгаар явах сэтгүүлч болч бол хамгийн АНХАН ШАТНЫ албан тушаалтай шинковууд байгаа. Тэд ЛАВ Ерөнхий редактор, мэдээлийн агентлагын боссын хүүхэд БИШ. Иймд тэдэнд мэргэжлээрээ ажиллая гэхэд өөрийн гэсэн стол ширээ, магнитофон, микрофон, компютер, видео аппарат, кассет, унах машин ч БАЙХГҮЙ. Иймд сэтгүүлчид Ерөнхий редакторынхаа өгсөн ХҮРЭЭНД Л ажиллана. Тус хүрээснээс яасан ч хэтэрчболохгүй. Тэгэхгүй бол ажлаасаа халагдна, стол ширээгүй, магнитофонгүй, компютергүй, видеогүй, ЦАЛИНГҮЙ болно. Тийм юү ч үгүй сэтгүүлч БИДЭНД Ч ХЭРЭГГҮЙ биздээ?

Зочин [203.91.115.50] 2022-12-12 11:18:30

ЗАСАГ ЯАЖ ИЙЖ БАЙГААД ЭНЭЦУГЛААНЫГ ХҮЧГҮЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА ТЭР ТВ ЫГЭЭР НЯМБААТАР ЖАГСАГЧИДААС ХУУЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ГЭЖ ИРСЭН БАГШ ШИГ ҮГИЙН АЛДАА ДЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ БААЛААД ДОТОРОО ИНЭЭД ХҮРЭЭД ЯНЗТАЙ ХАРАГДАЖ БАЙСАН

Зочин [122.201.22.173] 2022-12-12 13:59:41

хонинд чоно хадагалуулахын үлгэр бол Хүрэлбаатарт засгийн 2 ахь эрхийг өгч тарвалзуулж бүр ерөнхий сайдын суудлын төлөө бусдыгаа муулах, хор найруулахад нь тусалж байнадаа. Энэ хотгор шанагын хулшайч бол хэзээ ч монголын төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө, суудлын төлөө улайрагч, Сү батболд МС эс -ийн идэж уух донг улам гааруулж өөрөө олз олж долоогч шүү. Баатархуяг яг үнэнээр нь хэлж байна. Хотгор шангаар наад зах нь 40 тэрбум төгрөг идчихээд голийж хэвтээ хумсаа нуугч чөтгөр Хүрэлбаатар. түүний идсэн уусаныг баримтаар нь их хурлын байнгын хрооны дарга Ж. Мөнхбат их хурал дээр хэлж нзрийг нь улалзуулж нүдийг нь бүлтэлзүүлж, энэ новш шалан доогуур орж болдог бол орхооор үхлэн царайлж байж билээ. Оюун"-эрдэнэ ээ, Нямбаатар аа, та нар энэ новшид суудлаа булаалгаж болохгүй шүү.

Зочин [103.229.123.102] 2022-12-12 11:07:54

Нойрсож байна уу? Архидаж байна уу? Цэнджав мэдэж байгаадаа

ЗОЧИН [202.126.90.93] 2022-12-12 09:43:28

НОЙРСООГҮЙ ШУУД БУЛШЛАГДСАН, ЗӨВХӨН МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧИД ҮЙЛЧИЛДЭГ БОЛСОН ТУХАЙЛБАЛ ӨНӨРӨӨ ГЭГЧ ХҮҮХЭН ХЯТАДЫН МАХНЫ ҮЙЛДВЭРИЙГ ӨМӨӨРЧ Ч БАЙХ ШТГ АРД ТҮМНИЙ ТАЛД БАЙДАГ ТВ БАЙХГҮЙ БҮГД ХУЛГАЙЧ БОЛСОН ИЙГЛ ТВ ГЭХЭД Л ЖОЛООЧИЙН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛААР САНХҮҮЖДЭГ ЮМ УУ БАЙНГА АРД ТҮМНИЙГ ШУЛЖ МӨЛЖИХИЙГ Л УРИАЛЖ БАЙХ ЮМ, БУСАД ТВ Ч ХАР БҮГД СУГАЛАА СУРТАЛЧИЛЖ АРД ТҮМНИЙГ ЯДУУ БАЙДАЛААР ТОХУУРХАН ШУЛЖ БАЙНА. ИЙМ УЛС ХӨГЖИХ ҮҮ

Зочин [103.57.95.246] 2022-12-12 09:13:41

Setguul zui bhgui boljee


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.