УНШДАГГҮЙ, СУДАЛДАГГҮЙ, АСУУДЛАА ОЙЛГОДОГГҮЙ МАССЫГ "МАНГАС"-УУД ЯМАР Ч ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ХУУРЧ ЧАДНА

Aдмин / Нүүр

Ингэсгээд энэ жагсаал цуглааны үр дүн нь хэдэн хүний нэр хүндийг, тэгээд ЭТТ-нхоо захирлыг золиослоод (засаг болгон тэгж байсан, нэг эмэгтэй ажилтан хэрхэн хэлмэгдсэнээ ярьдаг шүү дээ!...тэр жамаар хүмүүсийг хэлмэгдүүлж байж ч магад) Үндсэн хууль өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх гэдэг л зүйл гарах шинжтэй.

Нүүрсний мафид халдана гэж байхгүй, дийлэхгүй нь. Тэгэх гэхээр төр эргүүлчих гээд. Мэхт мэхэндээ унаж, улмаар "хонь бүрэн чоно цатгалан" үлдэхийн тулд бүгд эвсэнэ. Харин жирийн иргэд, жагссан залуус хэтэрхий олон эрх ашгийн бүлгийн хүсээгүй хамгаалагч болон хувирч тэдний тавьсан зорилтонд нь үйлчилж орхих юм. Залуу, дунд насныхан гэлтгүй жагсахдаа, аливааг эсэргүүцэхдээ асуудлаа мэддэг, мэдээлэл цуглуулдаг баймаар байна. Тэгээд жагсаж амжина. Цогтоо ч байг, хэн нь ч байг, үнэнээсээ тэмцэж байгаа бол ил мэдээллийг цуглуулаад, ангилаад ойлголттой болсон байх учиртай. Нэг их цаг орохгүй. Хагас өдөр хангалттай.

Жишээ нь, тэр оффтэйк гэрээ нь юу юм. Хэд, хэдэн онд хийж байсан, зорилго нь? Нүүрсний гэх асуудлуудад ямар хүмүүс холбогдож шалгагдаж шийдэгдэж байсан? Нүүрсний тээврийг улстөрчдөөс хэн хэн хийдэг, хэн хэн тийм компанитай? Нүүрсний хэрэг гээч нь ямар давтамжтай сэргэдэг...хэдхэн мэдээлэл цуглуулаад, УИХ, ЗГ-аас юу шаардаж буйгаа яг тодорхой болгоод, хэдэн хууль, үндсэн хуулиа, эрүүгийн хуулийн зохих заалтуудыг бичиж аваад, сонгуульд амлаж байсан үгсийг нь сэргээгээд...гэх мэт анхан шатны бэлтгэл аливаа эсэргүүцэл тэмцэлд хэрэгтэй. Хүн нэг бүрт шүү.

Тэмцье л гэж байгаа бол наад захын ийм "зэвсгүүд" гартаа барих ёстой биш үү. Гар нүцгэн, юу шаардах, яаж шаардахаа мэдэхгүй зүгээр л гадаа гүйгээд гарч болохгүй шүү дээ, бид. Ингэхийг сайн мэддэг хүмүүс хэрүүлийн цучил хаяж өгч, массыг хөдөлгөж санасандаа хүрнэ.

Өнгөт хувьсгал, наанадаж хүссэн байгаа намнаж, зорьсон зорилтоо хэрэгжүүлж авна. "Табчигтай эмэгтэй" жагсаал Хүрэлсүхийг шахан эрх мэдлээс буулгаж, улмаар түүнээр Х.Баттулгыг мөргүүлж ерөнхийлөгч болгохгүй бүхнийг бэлдэж өгсөн бол, энэ удаагийн акцаар УИХ 100 гаруй гишүүнтэй, намын жагсаалтаар УИХ-д ордог, улам олуулаа нийлж луйварддаг, иддэг систем рүү орох зохиол болж байх шиг. Санаж байвал Доржханд гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж, нэг сонгогдсон, одоо буй ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй болгож, өмнөх болон шинэ хуулийн зөрчлөөр түүнийг хасаж чадаж байсан бол, өнөөдөр тэр УИХ олон гишүүнтэй болох өөрчлөлтийг бас "санал болгож" байна шүү дээ. Үр дүнг нь л харцгаая.

Тэгээд юунд үйлчилснээ мэдэх болно. Мань мэт нь бүхнийг мэддэг, мэдэмхийрээд буй хэрэг огтхон ч биш! Өчүүхэн цаг зарцуулж бага сага мэдээлэл олж үзээд тэдгээрийгээ холбон дүгнэлт гаргаж байгаа явдал, ердөө л энэ. Яг адил үйлдэл хийсэн хүмүүстэй дүгнэлт давхцана аа. Надаас илүү ихийг судалж том хавтгай дээр тавьсан хүмүүс бүүр илүү үнэнийг хэлж өгнө. Массштаб. Дотоодын, манай нийгмийн тогтолцооныхоо хүрээн дэх масштабаар ийм байна. Бусдаас өөр, илүү юм надад лав өчүүхэн ч байхгүй. Нүд хүн бүрт бий. Бичиг үсэгтэй. Хэн нэгэн улстөрийн хүчний тал тохой байхгүй. Энэ нь сэтгэх эрх чөлөөг хангадаг, муруйхгүй. Үнэнд таныг дөхүүлнэ. Таатай мэдрэмж шүү. (Улстөрд үгс биш, үйл хэрэг чухал. Үр дүн, үлдсэн зүйлс, өв чухал. Түүнээр нь үнэлнэ, улстөрийг, улстөрчийг)

Б.Нацагдорж


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.143] 2022-12-15 18:05:32

ТАЛБАЙ ДЭЭР ШАЛ ТЭНЭГҮҮД ЖАГСАЖ БАЙГАА НЬ ИЛТ ЭЭЭД МИНЬ ИРЦЭН НАМАЛ ГОЁИЙНАА ГЭЭД ХЭВТЭЖ БАЙХ ЖИШЭЭНИЙ УНШДАГГҮЙ БОДДОГГҮЙ АСУУДЛАА ОЙЛГОДОГГҮЙ ЭЭД МИНЬ ИЛЦЭН НАМАЛ ГОЁИЙНАА ТЭНЭГ МАЛ, ХУЖАА ЦОГТОО ЭРГҮҮ БОЛОВСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ МӨНГӨНИЙ ДОНТОЙ ТЭНГҮҮД АЛИА САЛБАДАЙ НУУДЫГ ХУУРАЛГҮЙДЭЭ

Kca [202.126.88.120] 2022-12-14 13:10:27

Хүмүүс минь нягт хэрсүү, буурьтай байгаасай даа. Хөнгөн хуумгай, дэвээд баймааргүй байна.

Зочин [95.82.76.40] 2022-12-14 12:41:00

Малаа, харин чи өрөө энэ жагсаалаа саармагжуулахын тул их мэдэмхийрээд байгаа юм байна даа. Ёстой гонжинжоо

Зочин [51.89.118.104] 2022-12-14 10:49:47

САНААТАЙ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН ХБАТТУЛГЫГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ОРОС НАРИЙН ЦАРИГААР ТЗ ТАВИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО 110ДАХИН ИХЭСГЭСЭН. МОНГОЛЫН ХӨГЖЛӨӨС 220ЖИЛ ХОЙШ ТАТАЖ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ХИЙГЭЭД БН АЛНАДАА ЧАМАЙГ

иргэн [64.119.27.247] 2022-12-14 10:46:05

Ерөнхийлэгч - 62 бүлэг дээр нь н.Энхбаяр бүгд худал хуурмаг комнистууд одоо эд нараар дуусга!!!!!!!!! Ард иргэд ялна.!!!!!!!

Зочин [192.82.81.117] 2022-12-14 10:23:44

Унш, мэд, судал гэхээр эсрэг дуугадаг дүүрчихсэн тэнэгүүд юм даа. Ийи байхад амжилт яаж ирэх вэ?

зочин [103.57.93.149] 2022-12-14 09:48:41

Эрх мэдэлтэй хүн л хулгайлна

Зочин [202.126.90.88] 2022-12-14 09:41:50

Өнгөт нь ч байна уу ямар нь ч бай энэ тогтоцоог өөрчлөх хувьсгал хэрэгтэй болсон байна. Ийм боолчлолын нийгмээс салах цаг болсон. Хүний эрх ярихаар тэр эрхэнд дандаа хулгайчууд хамрагддаг жирийн иргэд хохирогч нарт хүний эрх хамаагүй юу. хулгайчуудын нэрсийг зарла тэд чинь бусдын эрхийг зөрчсөн тул хүний эрх зөрчигдийн нэрсийг зарла.

ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-14 09:38:26

МОНГОЛД УЛС ТӨРЧИД НЭРТЭЙ ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ ОЛГИАРХУУДЫГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ЦАГ БОЛСОН ҮҮНИЙГ БҮХ АРД ТҮМЭН ХҮСЧ БАЙГАА ҮҮНД СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХЭРЭГГҮЙ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ИЛ ГАРЧ БАЙГАА ХУЛГАЙТАЙ ТЭМЦХЭД Л ЦААШ ХӨВӨРНӨ, ХУЛГАЙЧУУДЫН ТОРОЛУУД ХУЦААД НЭМЭРГҮЙ ШҮҮ

Зочин [192.82.82.156] 2022-12-14 08:36:19

Ёстой үнэн шүү жнь:ЦОГТОО, ГАН--ОЧИРУУД ҮНЭН ЭРГҮҮ МАЛНУУД

Зочин [59.153.86.118] 2022-12-14 09:55:42

Юу үнэн тэр үнэн

Зочин [202.126.90.88] 2022-12-14 09:35:51

ЧИ ӨӨРӨӨ ХУЛГАЙЧДЫН НОХОЙ БАЙНА


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.