ӨНӨӨДӨР: "Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам" сэдвээр хэлэлцэнэ
Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
ХАНГАРДИ ОРДОН
10:00 цагт: "Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт нүүрсний чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 88028646
EDUTECH ТӨВ
10:00 цагт: Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай сургуулийн 20 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог дэмжих зорилгоор боловсролын технологийн салбарт эрчимтэй хөгжиж буй орчин үеийн техник технологийг суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөртэй уялдуулж танилцуулах, туршилт хийх, танхимын бус аргаар хөгжүүлэх, хамгийн хялбараар, зугаатай орчинд шинжлэх ухааныг танин мэдүүлэх арга хэмжээ болно. Утас: 99991737
КОРПОРАЙТ ЗОЧИД БУУДАЛ
10:00 цагт: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн хүрээнд 12 аймаг Улаанбаатар хотыг оролцуулан 2022 онд сангаас зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхижуулах “Хөгжил өөд” хөтөлбөрийг албан ёсны нээлт болно.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК
10:30 цагт: Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах “Цахим ур чадвар олгох төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88117044
16:00 цагт: Зохиолч Б.Саранбямба "Цахиурын хөндийд хүрэх зам" номын нээлт болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
13:00 цагт: “Нүүдэлчдийн агсарга бүс” эрдэм шинжилгээний хурал болно. /Монголын эртний түүхийн танхимд.../
Сэтгэгдэл
Denese Walsh [45.39.72.23] 2023-01-20 09:48:05
Dear medee.mn Webmaster, exact below: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>
Зочин [103.212.117.49] 2022-12-15 23:50:46
манайд хагас коксжсон сайн чанарын түлш байхад л болоо.сайн чанарын нүүрсээ ард түмнээсээ харамлах хэрэггүй
Зочин [124.158.95.5] 2022-12-15 15:59:07
шахмал түлшний чанар сайжирсан юм оогт алгоо. өнөө өглөө бол 3 ба 1 хороолол цагаан манан дунд л байна. муухай үнэргэйг нь яана аа. ингэж илүү зардал болж байхаар нүүрсээ түлсэн нь дээр юм шиг санагдлаа. мидлинг -р түлш хийх нь тиймч сайхан шийдэл биш