Монголчууд зовлон дунд хэрсүүжсэн ард түмэн

Aдмин / Нүүр

Бууны аманд хядуулж, бурангуйд нухлуулсан ч түүхэн ухамсар нь хэвээр алдаж оносон онц цаг хугацаагаа шүүн тунгаах мянга мянганы оюун санаа нь сэргэг ард түмэн бол монголчууд. Манжийн дарлал,коммунизмын хар шуурга аль аль нь тодорхой нөлөөгөө үлдээсэн ч уужуу ухаантай, удмын дархлаатай учраас үндэстний сэтгэлгээ нь хүчирхэг хэвээрээ уламжлагджээ. Монголчуудыг үе үеийн боорлох, боолчлох гэсэн оролдлогууд номхон хүлцэнгүйг нь тэнэг мулгуутай андууран эрдсэнээс өөрсдөө хатуу цээрлэл амсаж байв. Бидний сэтгэлгээний мөн чанарт хамгийн аюултай хор бол талцаж, эвдрэх бусдын хатгалгаар хоорондоо хагаралдах байв.

Бас урвагчдын гайгаар төр самрагчид тусгаар тогнтол, түүхэн ололтод хохиролтой худал хулгайг өөхшүүлэн дэмжих замаар төрийн эрхэнд гарч эрх ямба эд хөрөнгөнд зулгуйдах мулгаа хандлага ч мэр сэр байсан. Гэвч өдгөөгийн төр шиг иргэнээ Манжаас дор шулан мөлжиж, боломжийг нь хулгайлж байсан нь хэзээ ч билээ... Тэд л хулгайлдаг мөртлөө бид хулгайлаагүй гэж ард түмэнд буруугаа тохдог.

Тэд л доройтуулдаг хэр нь бид л хамгийн ариун цагаан гэж биеэ өмөөрнө. Тэд л хагалан бутаргах хамаг үрийг тарьдаг мөртлөө бид хамгийн эв түнжинтэй нь та нар л өөрсдөө толхилцоод гэх... Бид биш ард түмэн л буруутай гэж төрийн эрх баригч дээрэнгүй нам, засагтай л даа бид. * 8 удаагийн сонгуулийн 7-д МАН засгийн эрх мэдэл барьсан. Ардчилсан тогтолцооны хамгийн чухал нь ард түмэн чөлөөт сонгуулиар төрөө сонгох явдал. Гэтэл энэ зарчим үнэхээр Үндсэн хуульд нийцэж, эрх чөлөөний суурь зарчимд нийцэж байгаа юу гэдэгт бид дүгнэлт хийж гарц гаргалгаа хийх цаг аль хэдийн болсон.

ЖДҮХС, Хөгжлийн банк, улсын төсөв, ТӨХК-иудад луйвар хулгай хийгдсэн Төрийн мөнгийг тонон дээрэмдэж хоосруулдаг нь харгис Гамингаас дор. Эдийн засгийн макро үзүүлэлт хэд дахин тэлсэн ч ард түмний амьдрал Ерөнхийлөгч асны хэлсэнээр нөгөөл нэг янзандаа. Дээрдэх ч үгүй харин ч сүүлийн жилүүдэд улных гэж хэлүүлтлээ доошоо орлоо. Энэ бүхний цаана хулгай нүүрлэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэл засгийн эрх мэдэлд давамгайлж ёроолгүй сав шиг идэж ууж, хулгайлж шамшигдуулж байгаа байдал.

Авлигын хэрэг ард түмний амьдралд хүрдэггүй төрийн шийдвэрээс илүүтэй ард түмний нурууг холгож мөрийг нь цоолж байна. * МАН-д тогтолцоог өөрчилж, луйврыг зогсоож, хууль батлах бүх боломж байсан шүү Үнэмлэхүй эрх мэдэлтэй намд шалтаг, зовлон тоочих эрх байхгүй Коммунизмыг сөрөн гарч ирсэн ардчилал, эрх чөлөө, шударга ёсны нэрэн дээр эрх баригч МАХН “ Х” үсэг солиод ч хэдэн удаа “бид өөрчлөгдлөө, шинэчлэгдлээ” гэж хашгираад олигтой гэрэл гэгээ авчирсангүй. МАН Үндсэн хуулийг өөрчлөх бүртээ дордуулж, хулгайлж шамшигдуулах болгондоо тогтолцоог буруутгадаг ч яг үнэндээ тогтолцооныхоо амь амьсгааг өөрсдөө таглаад суужээ.


Сэтгэгдэл

Mangas [172.56.104.159] 2022-12-16 20:06:25

mangaruudad har mashinaar hakerduulsan odoo bga UIH Zasgiin gazar luivriih uchraas ard tumen tamceed bn mangasuud. Bugd hulgaich luivarchid

Лав нэг жил тэмцэлдэх болно байх. [103.212.118.148] 2022-12-16 11:04:37

Засгийн эрх баригчид, үй олон сэхээтний яриа шүүмжлэл болон одоогийн хууль тогтоомжийн агуулга нь одоогийн тэмцлийг УДААН үргэлжлэхэд хүргэнэ. Лав 2023 оны 10-11-р сар болно. Тэр хүртэл жагсагчид гүрийж чадахуу? Тууштай, зохион байгуулалттай, нийгмийн дэмжлэгтэй байх болов уу?

Зочин [64.119.21.68] 2022-12-16 09:37:24

Тэвчсээр байгаад бүхнээ алдах ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.