“Иргэн бүрт 13 сая төгрөг” Үндэсний хөдөлгөөн байгуулагдлаа

Aдмин / Нүүр

“Иргэн бүрт 13 сая төгрөг Үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Амгаланбаатар өнөөдрөөс эхлэн Нүүрсний хулгайн эсрэг цахим тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Б.Амгаланбаатар нь өнгөрөгч /2022.12.01/-өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд гарч, нүүрсний хулгайч нарын эсрэг хатуу тэмцлээ эхлүүлжээ. Харамсалтай нь жагсаал төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа тул цахим тэмцлийг эхлүүлэхээр шийдсэн байна.

сонин mn

Тэрээр энэ тухайгаа: “ Анх Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нүүрсний хулгайн хэргийг олон нийтэд дэлгэж, шүгэл үлээсэн. Ийнхүү /2022.12.04/-ны өдрөөс эхлэн шударга үнэнийг эрсэн эгэл ард төв талбай дээр гарч нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн. Өнөөдөр жагсаал 14 дэх өдрөө үргэлжилж байна. Харамсалтай нь үр дүн гарч, шийдэгдсэн зүйл байхгүй байна.

Засгийн газар, АТГ-аас зарласан 17 хүний нэр бол ард түмнийг чулуу хөөлгөж, төөрөгдүүлж, хоног хугацаа хожсон башир арга юм. Иймд миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд “Үндсэн хууль”-д заагдсан эрхээ эдэлж, ард түмэнтэйгээ эвлэлдэн нэгдэж, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ЭСРЭГ” ард түмний хяналтыг бий болгох, хулгайд алдсан баялгаа иргэн бүрд хүртээх санаачилгыг гаргаж энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Өнөөдрийн УИХ, Засгийн газар нүүрсний хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй байна. Арга барил нь буруу, ард түмэнд таалагдахгүй байна. Нэг нэгнээ барьцаалж, хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа нь ил харагдаж байна.

Бид “13 сая үндэсний хөдөлгөөн” цахим хуудсанд иргэдийг нэгтгэж эхэлсэн. Цаашид улам олуулаа болж алдагдсан баялгаа эрх баригчдаас нэхнэ.

Мөн УИХ дээр нүүрсний хулгайчтай нэр холбогдоогүй гишүүдтэй нэгдэж, иргэн бүрт нүүрсний хулгайн мөнгөнөөс 13 сая төгрөг олгох хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулахыг шаардах болно. Иргэд та бүхэн “13 сая үндэсний хөдөлгөөн” цахим хуудсанд лайк дарж бидэнтэй нэгдэхийг хүсч байна. Өөрөөс эхлэх амьдралдаа эзэн нь байя аа Монголчуудаа. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөөсөө эхэлье.” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.107] 2022-12-23 07:55:36

Zugeer zugeer nehej l bai tertee terguu ogch chadahgui bolhgui.eniig zugeer hariutslaga nehej baina gej oilgo

зочин [202.21.105.178] 2022-12-20 14:55:02

Ингэж тэнэгтэж байхаар ядаж цалин тэтгэвэрээ нэмий гээч

Зочин [202.21.124.69] 2022-12-19 18:00:54

Юу ч гэсэн яадаг юм, идэж уусныг нь эсэргүүцэх хүн байгаа нь сайн хэрэг . Нэг хүнд ийм хэмжээний оногдохоор мөнгө хулгайлсан гэдгийг нь ойлгуулах гэж л жишээ болгосон болохоос ,эд нар 13 -саяыг өгтөл хаа ч байсан юм . Дуугуй сууснаас л хавьгүй дээр

Zochin [14.160.207.154] 2022-12-19 15:02:49

Erguulj olj avaad gants uildver bosgochiyo geed urialahgui uym a,hulgaich naraas yalgaagui,huvaaj idei geh uym..

Zochin [14.160.207.154] 2022-12-19 14:59:09

Bugdeeree ulsaa huvaaj idheer shiidev u kk

Зочин [203.23.49.170] 2022-12-19 10:10:30

Наадах чинь ёстой утгагүй ажил бнаа. Ингэвэл төгрөгөө гудманд хийсгэсэнтэй адил юм бно. Улс төрчдөөс шудрага ёс шаардаж,Сү Батболд тэргүүтэй нүүрсчдийг улс төрөөс гарган, хуулийг хууль чигээр нь мөрдүүлэх л жагсаалын жинхэнэ зорилго шүү.

Жаргал [202.126.89.177] 2022-12-18 21:37:41

Сая ОНТВ хуульч Енерее гэгч эмэгтэй УИХ баталсан шинэ хууль цааш явахгуй Цэц дээр очоод унагааж цааш бух юм хуучин маягаар явна мэдэгдэж байна Хуульчид хедлехгуй гэж хулгайгаа хамгаалалтын ажлаа эхлуулж байна шуу

Зочин [66.181.190.173] 2022-12-18 18:31:12

Иргэн бүрт 13 саяыг тараагаад маргаашнаас нь талхаа 20000-д аваад идэхгүй юу

Солиорол [139.5.216.12] 2022-12-18 12:09:15

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаас гадна шүүх, прокуророр ч бүх шатандаа зомби нар болсон. Энд цэвэрлэгээ хийхгүйгээр улс бас өөдлөхгүй. Мөрдөн байцаалт хийгээд прокурор, шүүх рүү явсан хэргүүд замхараад байгаад залуус бас гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Засгийн газар хэрэндээ л авлига хээл хахуультай тэмцэж байна. Бид энэ засгийн газар, УИХ-ийг тараагаад одоогийхоос дээрдэнэ гэдэгт итгэхгүй байна. 13 сая төгрөг биш, иймэрхүү зүйлүүд рүү анхаарлаа хандуулая, залуусаа. Одоо манай залуус хэрсүүжиж, хөрснөөсөө тасарсан популист биш, прагматик сэтгэлгээтэй, асуудалд бодитой хандах цаг нь болсон баймаарсан.

Зочин [202.9.40.44] 2022-12-18 16:57:02

Их хурлын гишүүд, намынхантай нэгдэж нийлэх ямар ч хэрэггүй, Гол шаардлагаа тавиад , ард олон тэмцэх нь зөв

Солиорол [139.5.216.12] 2022-12-18 11:56:14

найрлана, ууж иднэ, зугаацна цэнгэнэ. Өөр юу ч болохгүй. Ийм тэнэг шаардлага тавьж болохгүй. Бүх хэргийг сэргээн шалгах хэрэгтэй. Чоно борооноор гэгчээр дунд, доод шатны төрийн алба хашиж буй МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн болохоор сонгуулийн компанит ажлаа нэгэнт эхлүүлээд байна. Төрийн албанаас зомби нарыг бүх шатанд зайлуулаагүй цагт энэ улс орон өөдлөхгүй. Уг нь УИХ-ын дарга Занданшатар төрийн албан хаагчдын ихэнхи нь Зомби гэж яг үнэнийг хэлснийхээ төлөө хэл аманд өртөж байсан. Үнэн үг шүү дээ. Төрийн албанд сайндаа л 10% нь төрийн албаны шаардлага хангасан хүн байгаа. Бусад нь бүгд улс төрийн нам, танил талын тавиулууд. Төрийн албаа чадварлаг, тогтвортой, хангамж сайтай болгосон цагт л улс оронд өөдөлж дэвшинэ. Иймд одоогийн төрийн албанд ажиллаж буй бүх хүнийг нэг удаа халаад шинээр сонгон шалгаруулалт зарлаад жинхэнэ чадварлаг, монго улсын төлөө цохилох зүрхтэй чадварлаг залуусаар бүрдүүлэх хэрэгтэй. Ийм л шаардлага тавья, 13 сая чинь огт байгаа оноогүй байна.

Солирол [139.5.216.12] 2022-12-18 11:46:09

Энэ бол солиорол. Хулгайчдын хөрөнгийг хурааж, улсад учруулсан хохирлыг барагдуулж, шоронд нь суулга, бүх насаар нь улс төр, төрийн албанд ажиллах эрхийг нь хасаж хэн ч биш болгох хэрэгтэй. Бас энэ 2 нам, түүний дэргэдэх элдэв байгууллагын гишүүн болж, улс төр, төрийн бүх шатанд ажиллаж буй зомби нарын албан тушаалаа ашиглан олсон хөрөнгө орлогыг хурааж, ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ганц нүүрсний хэрэг биш, энэ бол миний мэдэхийн Хадгаламж банкнаас л эхтэй. Тэр үеийн 14 тэрбумын дуулианд Чимэдцэрэн ч билүү нэг залууг гаргуунд гаргаад жинхэнэ эзэн болох У.Хүрэлсүх одоо Ерөнхийлөгч болсон байна. Энэ 2 нам, тэдгээрийн дэргэдэх залуучууд,оюутан, эмэгтэйчүүд, бүр 10 жилийн хүүхдүүдийн хүртэлх байгууллагыг татан буулгахгүйгээр хүн бүрт 13 сая байтугай их мөнгө төгрөг өгөөд улс орон өөдлөнө гэвэл ёстой үлгэр шүү. Өнөөдөр Монголд хөрөнгө мөнгө өгөөд түүнийг аваад цааш нь үйлдвэрлэл болгоод хөл дээрээ босох хүсэл эрмэлзэлтэй хүн хүн амын сайндаа л 10% байгаа. Бусад нь өнөөдөр авлаа, архидана,

Зочин [66.181.160.44] 2022-12-18 11:28:35

Улс төрийн хулгайч нар зөвхөн нүүрснээс мөнгө толгойтон бүрд 13 сая төгрөг ногдох хэмжээний мөнгийг кармандаа хийчихсэн гээд байгаа. Тэдний хууль бусаар олсон үүнээс хавьгүй их. Иргэн бүрдээ 13 саяын эрхийн бичиг гаргах нь зөв. Түүнийг яг ийм зүйлд зарж болно гэсэн хатуу заалттай байх. Цаашид газрын баялагатай холбоотой бүх ХХК-ны хувьцааг иргэддээ олгох. Хүмүүс бүгд архичин болоод хэнч ажил хийхгүй гэж ухуулаад байх юм. 1990 оны дараахан мал хувьчилчихвал 2-3 жилийн дотор малаа дуусна гэж ухуулцгаасан. 25 сая байсан мал 80 сая орчим боллоо. Тэгдэггүй л байхгүй юу. Хүн амын 70 хувь нь үгээгүй ядуу болчихоод байна.

Зочин [203.91.115.43] 2022-12-18 10:10:38

Энэ болохгүй ээ. Жаахан баримжаатай байцгаагтун. Оюун-Эрдэнэ 10 трилион төгрөг хэвлэж тараагаад юу боллоо? Өнөөдрийн энэ хямрал нүүрлэчихээд байгаа шүү дээ. 10 трилион шүү. Яг өнөөдөр нүүрсний хулгай, сүүдрийн зах зээлийг оролцуулахгүйгээр манай ДНБ 13 тэрбум доллар буюу 45 трилион төгрөг. Улсын төсвийн бодит хэмжээ 8-12 трилион төгрөг байна. Бидэнд ийм л хүчин чадал бий. Тэгвэл нийт иргэний тоог 13 саяар үржихээр юу болох вэ? Үндэстний нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр найрлахад ямар үзэгдэл тохиох вэ? Баримжаагаар бодоход ойрын 3 жилд үүссэн эдийн засгийн хүндрэл 4 дахин ихсэж иргэний нуруун дээр бууна. Мөнгө өгөнгүүт л амьдрал сайжирчихдаг юм уу? Үгүй шүү дээ. Өөрсдийн хэрэглээг гаднаас зөөх биш өөрсдөө үйдвэрлэх тусам амтдрал сайжирч, эдийн засаг өсдөг. Улс хүчирхэгжинэ. Ядаж нойлын цаасаа, цаашлаад шатахуунаа, оо савангаа, гурил, хүнсний ногоогоо, гутал хувцсаа, барилгын материалаа, ядаж барилгаа өөрсдөө барих, элдэв дарсан хүнсээ, өөрсдөө үлдвэрлэх маягаар улс орон бо

Зочин [203.91.115.43] 2022-12-18 10:33:04

одит утгаараа хөгждөг, хүчирхэгждэг. За яахав, ямар нэг байдлаар хулгайчдаас идсэн мөнгийг нь гаргуулж улс орныг хохиролгүй болгох тухай яриа байж болно. Гэхдээ түүнийг яаж ажил хэрэг болгох вэ? Хулгайчууд гэж хэн бэ? Гэдэг асуултаас эхэлнэ. Яг үнэндээ, та минь ээ, өнөөдөр төрийг удирдаж буй , төрд ажиллаж буй бүхэн хулгайч. Яагаад гэвэл тэд түрийнээсээ авахуулаад толгой хүртлээ авилга авч, хулгайлж улс орон, иргэдээ хохироож байна. Та нар өөрсдөө эрэгцүүл. Бид аль эмнэлгээр очоод очер дараалалгүй санаа амар үйлчлүүлдэг вэ? Бид төрийн үйлчилгээг санаа амар авч чадаж байна уу? Бид төрөөс үйлчилгээ авахын тулд авилга төлж, хүсэшгүй муухай хатуу чанга нүүр царайнуудаар халхавч хийсэн элдэв хүнд суртлын төмөр ханыг гатлах хэрэгтэй болдог. Тэр төмөр хана хамаатан садан, хамаарал бүхий этгээд, нууц амраг эсвэл мөнгөө төлсөн нэгэнд саадгүй онгойдог. Жирийн иргэнд бол май чи л гэнэ. Ингээд бодохоор төрийн албаны сүлжээ, зангилаа болгон дээр сууж буй тэдгээр 200 мянган монгол хүн чинь дор бүрдээ танаас боломжийг чинь цөлмөгчид мөн байгаа биз дээ? Улс төрчид, түшээд нарыг аваад үз. Тэд та нараас хулгайлсан гээд 17 хүнийг түлхлээ. Гэтэл ард нь үлдэж буй цаадуул нь? Шүүхээр л яллагдаагүй болохоос бид цаадуулынх нь хийсэн гэмт хэргүүдийг бараг цээжээрээ мэднэ шүү дээ. Хүрэлсүхийг аваад үз. Түүнийг ярихын тулд эхлээд Ардчилсан социалист залуучуудын холбоо гэх Махн-н дэргэдэх лоби бүлэглэлийг ярих хэрэгтэй болдог. Энэ холбоо бол чухамдаа төрийн гэмт хэргийн үүр уурхай байсан. Тэр холбооны гишүүд өнөөдөр төрийг атгаж байна. Хүрэлсүх, Я.Содбаатар, Занданшатар нар. Хүрэлсүх бол эдгээр гэмт хэрэгтнүүдийн манлай. Шүүхээр л шийтгэгдээгүй болохоос. Яагаад гэвэл тэд өөрсдөө шүүхийг атгаж байна. Хүрэлсүх гэгч нь хэрэг дээрээ сонгуульд тайлагнасан дансан дахь 2 тэрбум төгрөгөө байтугай 400 саяын байраа уих-д тайлагнаж чадаагүй хүн шүү дээ. Асуудал хурцдаад ирэхээр нэг шавилхан эрийг камерын өмнө шааж унагаж асуудлыг шийдсэн. Одоо тэр Я.Содбааатар, Оюун-Эрдэнэ нараар дамжуулан Эрдэнэтийн баялагт хаан суусан. Ард иргэд мунхаг. Сая Хөгжлийн банкны зээлийн эзэн холбогдогчдын сайтаар мэдээллээ. Тэнд жагсаалтын хамгийн адагт Я.Сод-Эрдэнэ гэж нэр бий. Содбаатарын ах. Түүний арын нүдэнд түүнтэй холбогдсон зээл байсангүй. Уг нь байх ёстойёо доо? Гэтэл яагаад тэр нүдийг хоосон үлдээв. Учир нь Хүрэлсүхийн хамаарал бүхий ашиг сонирхлын этгээд учраас тэр. Бид хулгайчидтай тэмцэхдээ ингэж алаг цоог хандаж болох юм уу?

Зочин [202.9.46.166] 2022-12-18 05:44:40

Энэ луйварчдыг талбайгаас хөөж явуул. Ард түмэн тэнэг биш.

Maanaguud [45.117.35.205] 2022-12-17 22:17:50

Harah tsarainii maanag s.d.a.kuud mungu genguut nudee uhahaas ch butsahgui shuu. Ternii orond sayiin eruugii huulid oruulsan nemeltiin esreg duugaraach tsaana chine bid nariin nudiig huursan huuli batalchaad bna. Mongolchuud boloogui bnoo.

Зочин [103.26.193.103] 2022-12-17 19:15:18

Шорондоо орж тэр мөнгөө мөрөөд

ЗОЧИН [64.119.20.127] 2022-12-17 17:46:45

БОЛИОЧ ДЭЭ. НҮҮРСНИЙХЭНИЙГ ӨМГӨӨЛСӨН ХӨДӨЛГӨӨН ЮМ БИШ ҮҮ? , ЖАГСАГЧДЫН ЗОРИЛГЫГ ӨӨР ТИЙШ НЬ ЭРГҮҮЛЖ СААТУУЛЖ САТААРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ БОЛОЛТОЙ ШҮҮ? ХЭДЭН ТӨГРӨГӨНД ХУУРТАЖ ТЭМЦЛЭЭ БҮҮ ЗОГСООГООРОЙ ЗАЛУУЧУУДАА? НААДУУЛ ЧИНЬ ХУДЛАА ГАРУУД БАЙНА ШҮҮ?

зочин [103.26.194.152] 2022-12-17 16:45:38

Жинхэнэ хэргийн эзэд бол хуулийнхан шүү. Хуулийнханыг үндсээр нь өөрчилж ялыг нь эдлүүлэх ёстой. Тэд нар л хуулийг гууль болгосоноос болж ийм байдалд хүрсэн. Тэмцлийг тийш нь чиглүүлэх хэрэгтэй.

Зочин [118.87.98.82] 2022-12-17 16:30:36

ENe 3 chn bur hulgaichdaasaa doloon dor p***a bnshdee. Zahad zogsoj 2 archaaguu amisgaa tsaraigaa nuutsan. Nelen mungu awaad Ulsaa buur dampuuralh chn dutaa yu usan tolgoitoi lalruudaa!!!

. [192.82.75.201] 2022-12-17 16:28:14

Тэнэг хөдөлгөөн байна даа

Kca [202.126.89.214] 2022-12-17 15:05:03

Ийм хорлонтой дебилүүдийг шууд хорьчихож байгаач.

Зочин [202.21.108.156] 2022-12-17 14:05:15

Хулгайчуудтай нэгдэж, хувааж идье гэж байгаа бол зайлцгаа та нар, мөнгө нэхэж жагсаж байгаа бол тарцгаа таануус новшнууд байна

иргэн [192.82.66.11] 2022-12-17 13:59:07

тэнэгээ. идээд идээд барахгүй хөрөнгө болж хувираад байж л байгаа, төлүүлэх хэрэгтэй.

зочин [192.82.87.54] 2022-12-17 12:24:44

Ахмадуудын зэлийн ихэнхи нь хүүхдүүд нь ПРИУС машин авчихсан байсан шүү. Ийм машин олж ирэхийн өвчин туссан наймаачид зээл авч 400 сая доллар гадагшаа өгнө тэгээд долларын ханшнаас үнэ өссөн гэж ярина. Бэлэн мөнгө өгч болдоггүй юм. Харин хөдөлмөрийн багаж машин техник оновчтой эзнийг нь олж өг. Баялаг бүтээх дуртай хүн ховордсон доо Гамшиг. Түгжрэл газарын наймаанаас болж бий болсон бүгд мартсан. Одоо банкийг төр тэтгэдэг болсон хүүгийн зөрүүгий нь өгч бэлэн мөнгө хүүлдэг. Энэ бүгд нууц байна.

bolortuya [203.98.77.73] 2022-12-17 11:53:53

demjij bn

Зочин [66.181.183.159] 2022-12-17 11:28:46

Хулгайлаад идчихсэн мөнгийг яаж иргэдэд хувааж өгөх гээд байнаа иргэдийн тэмцлийг зогсоож тархи угаах арга юмдаа


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.