Монголчууд ухаалаг болсон, тэд хууртахаа больсон шүү улс төрчид өө!

Aдмин / Нүүр

Монголын ард түмэн нүүрсний хулгайн логик ойлголт байтугай дэлхийн засаглалд шинэ хуудас нээсэн оюун санаа, учир зүйг айхтар ойлгодог чадварлаг үндэстэн. Хоёрын хооронд болсон болоогүй гүтгэлэг тарааж Хууль зүйн сайд нь тэрийгээ батлах гэж улс төрийн мэдрэмжгүй будилж бухсан юм энэ тэрүүгээр ярьж явах ч хэрэггүй. Бид тогоон дотроо нэгнээ юу ч гэж харлуулж гүтгэж болно гэж эндүүрээд тэр ч байтугай дэлхийн нүд, чих хараанаас холуур өнгөрнө гэдэгтээ найдаад байх шиг байна. Гэхдээ айхтар том эндүүрэл. Дэлхийг эзэлж явсан ард түмний хэлийг дэлхийн ард түмэн ойлгохгүй, мэдэхгүй, гадарлах ч үгүй. Монголын асуудал тэдэнд ямар хамаатай юм хэмээж магадгүй. Уучлаарай энэ маш том андуурал.

Ертөнц даяарчлагдаж хөрөнгө орлогоо нуусан, татвараас зайлсхийсэн, ард түмнээ ядууруулсан хулгайн донтой хэдхэн улс төрчидтэй монголыг харахгүй өнгөрүүлж, анхаарахгүй орхино гэдэг даанч итгэмгүй. Магадгүй дэлхийн улс орнуудын мэргэшсэн сэтгүүлчид, тагнуулчид монголд болж байгаа үйл явдлуудыг нэг бүрчлэн тэмдэглэж аваад, өөрсдийн мэдээллээ ч хавсаргаж цааш нь мэдээ болгон цацаж, зарим нь сонин сайхан юу байна? хэмээн нэг нэгнээсээ асуудагтай адилаар тун хялбархан хүрэх ёстой газарт нь хүргэж буй. Харин бид дотроо аяга тарагаа булаацалдаж байгаа бяцхан жаалууд шиг хэрэлдээд хэмлэлдээд байх шаардлага байхгүй.

Нүүрсний хулгайн цаана асар том бүлэглэл хамаг анхаарал, халамжаа зарцуулаад биднийг шулж олсон мөнгөөрөө бидний эсрэг бидний зарим нэг төлөөллийг мөнгөний хүчээр далайлган оруулаад ч хамаагүй Эрдэнэставан толгойг ард түмэнд хүртээх бус Хятадын талд буюу Энержи рессурт ашигтайгаар бүхнийг хийх гэж байна.

Ийм байхад ард түмэн улс төрийн хий дусагнуур худал хуурмагт игэчхээд хэн нэгнээс туйлын шударга ёс хайж улс төрийн маргааны сэдэв болгочхоод нэгнээ хутгалаад байдаг. Гэтэл Тавантолгойг удаа дараалан гадаадынханд зарж, хувьдаа баяжиж ажиллагааны чиглэл баримталалгүй шууд л зарлаад байдаг. Гэтэл төр өдий хүртэл шалгаж байна, шалгаад л байна гэдэг. Юунаас болж ингэж удааширдаг вэ? Улс төрийн нөхцөлд засаг нь Ерөнхийлөгчөө, Ерөнхийлөгч Засгийн газартайгаа хамтран хулгайг илрүүлэх талаас нь бүгд нэгдэх цаг болж. Тэгэхгүй бол гудамжинд нус, цэр шүлсээ хаяж байгаа юм шиг л Ардчилсан намын лидерүүдийг агнах ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэн иргэд ч олон байна.

Ардчилал алдаа оноотой түмэн олондоо буян хишиг олныг авчирсан. Харин аль эрт мартагдсан баймаар хэлмэгүүлэлтийн он жилүүдээ байн байн санагалзсаарбуруу зөвийг шүүн тунгааж, өнө холын ирээдүйг харж чадах ухаанаа ч алдав бололтой. МАХН-ын Х үсгийг авч хаяад Н. Энхбаярыг буланд шахаж байсан хоёр эрхэм өнөөдөр нэг нь төрийн тэргүүн нөгөөх нь Тусгай хяналтын дэд хорооны дарга. Тэд л бүхнийг мэдэж байгаа. Нүүрсэнд анхнаасаа дуртай, үхэн хатан шунадаг нэгэн бол яах ч аргагүй, бултах газаргүй Сүхбаатарын Батболд гишүүн мөн. Бас төрсөн нутгаа зарж хувьдаа баяжсан нүгэлтэйг нь нутгийнхан нь хүртэл ярьдаг Ч. Хүрэлбаатар сайд нүүрсний хулгайг илрүүлэх ажлын хэсэгт байгаа гэхээр анхнаасаа улс төрийн зорилго агуулсан зодооны шинжтэй турхиралт байжээ гэж харахаар. Ард түмэн хэн гэдгийг мэдэж байгаа одоо жинхэнэ хулгайчийг зарла.


Сэтгэгдэл

Зочиг [77.118.36.192] 2022-12-19 07:29:16

Хулгайчид болох ард түмэний хөрөнгийн цөлмөгчид , эх орон газар нутагаа ашиггүй сүйрүүлчихээд нөхөн сэргээхгүй хаяж байгаа шуналтангууд бол бүгд эх орноосоо урвагчид мөн биз дээ! ? Манай ирээдүйд үр ач нарт өнөөдрийн монголоос юу үлдэх гээд байнаа?!

Хоосон үймээн хэнд ч хэрэггүй. [103.212.118.148] 2022-12-18 23:30:24

Хагас дутуу байгуулчихсан капитализмаараа цаашид яваад байх уу? Эсхүл социализмаа дахин байгуулах уу? ТОДОРХОЙ чиглэл байна уу? Мах ч биш, булчирхай ч биш яваад тэмцэж, олныг үймүүлээд байж БОЛОХГҮЙ Ш ДЭЭ.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 20:36:18

ZAICAN.11.XOPOO.JAMZ.1.DABXAR.BARANK.BAISHAND.NOXOI.NAADUULJ.CEKC.XIDEG.GAJ.DONTOI.AMITANI.XYNI.TOJIG.JANJ.IDEED.XITAD.ULCIN.TORIN.CONIN.DEER.1970.OND.GARJ.BAICAN.AMITNI.LYD.GEDEG.BAINA.NYDENI.BULAI.XIDEG.ZABAAN.TARJIG.AMITAI.XULGAAJ.GEDEG.BAINA.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 20:31:06

DUGUI.TALX.2500.TOGROG.ENXJIN.XOTXOND.ZARJ.BAIXAAR.N.DUGUI.TALX.XEZEE.IM.YNTEI.BOLCON.BE.ACUUTAL.ODOO.ZARAGDAJ.BAIGAA.YNE.N.GEJ.XELEED.GAIXAAD.GERTEE.ORJ.DUGUI.TALXNI.ON.CAR.ODOR.N.GAIGYI.19.04.GECEN.XAGAC.DUTUU.NARIN.SHAR.TOMOR.DEERX.BIJIGTEI.BAINA.XARIN.ENE.UUTAN.DEERX.BIJIG.KODIG.N.CUDLAAD.YZBEL.ONDOO.TALXNI.KODTOI.UUT.XIGEED.ILYY.YNEER.ZARDAG.LUIBARJID.TALXNI.AJIGJ.MAFIN.BYLEG.YYCCEN.BAINA.YYN.DEER.XATUU.ARGA.XEMJEE.ABAXIG.XATUU.ANXAARUULJ.BAINA.

иргэн [103.57.92.65] 2022-12-18 19:50:26

Сү, Батболд байгаа цагт монголд том том хулгай луйвар тасрахгүй

Зочин [66.181.161.21] 2022-12-18 18:37:34

Ер нь мөнгөтэй ба ядарсан давхрага 2 ын байрыг нь одоо нэг сольчуул яадгын. ардын хувьсгалаар л нэг тэгшитгээ биз дэ. Тэгшитгэлийн дараа 30 жилд ялгарал явуулсан. Бүгд биш ч зарим буруу гарын нөхдийг өргөж дээрдүүлж хүмүүжүүлсэн. Зарим нь ч бүр цаашаа болсон. одоо нэг сольж амьдрал үзүүлж хүмүүжлийн дараагын шатруу нь оруулбал. Ингэж давраад байгаа тэр омгыг нь дараад хүмүүжүүлэх цаг нь болсон ч юм шиг. Би л лав эвдэрхий шороон зам утаа гэр хорооллоос залхаад бна кк. Харин оронд нь солиод дээш өргөчих олигтой хүмүүс бгаамуу гүймүү. доор шороондоо хутгалдаж байхдаа таарсан хүмүүс ч нилээд байх шиг л байгаан. Бурханд саналаа хэлэв.

Зочин [66.181.190.173] 2022-12-18 18:29:20

Монголчууд ухаантай болно гэж байхгүйдээ

Зочин [202.126.89.94] 2022-12-18 19:59:47

Бүүр мал болсон

Зочин [66.181.179.18] 2022-12-18 13:09:14

Баттулгаас нэхээч дээ

MARSHJL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 00:49:04

1072.XUBIZAANI.NOOGDOL.ASHIG.N..XYNI.ZOGZOC.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 00:47:45

ALUURJIN.XULGAIJ..ZURAG.ZURDAG.BATAA.BAIDAG.

Зочин [103.9.90.100] 2022-12-17 14:32:39

1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ

1072 ш хувьцаа эзэмшигч [103.9.90.100] 2022-12-17 14:32:10

ОНООС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХЬУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ 3.3 САЯ ИРГЭН ШААРДАЖ БАЙНА

Зочин [66.181.179.18] 2022-12-18 13:09:38

Баттулгаас нэхээч дээ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.