Жагсагчид заавал ялах ёстой...

Aдмин / Нүүр

Хөхөө өвлийн хүйтэнд

Хөлдсөн пилтаан дээр зогсоод

Халуун зүрхээ булиглуулан

Хариуцлага нэхэн тэмцэх залуучуудаа...

Суух байх газраа олохгүй

Сэтгэл түгшин өрөөндөө холхиод Салганасан гараараа утсаа маажиж

Хорссон нүдээрээ жагсагчдыг үзэх нүүрсний хулгайч нараа...

Эцэг өвгөдийн цусаараа хамгаалж, амиараа дархалсан, эх орончдын ясаараа түшиж, эрдэмтэн мэргэдийн тархиараа тамгалсан, энэ сайхан орныхоо ирээдүйг хамгаалан, Эзэн Чингис хааныхаа өмнө хуран цугларсан Монголчуудаа...

Та бүхнийг дэлхий харж байна. Алаг дэлхийгээр тарсан ах дүү нар чинь харж байна. Үсэрсэн цус, тасарсан мах, эмтэрсэн яс, эх дэлхийгээр тархсан элэг нэгт Монголчууд чинь харж байна.

Солонгост ажиллаж буй залуу ажлынхаа чөлөөгөөр чимээ чагнана. Америкт амьдарч буй бүсгүй нойроо хугаслан ажиглана. Европын хаа нэгтээ нэгэн Монгол нулимастай нүдээр та нарын лайвыг үзнэ.

Баруун хязгаараас казак өвгөн каз чанаад хотын унаанд суулаа. Баянхошуунаас нэгэн эмэгтэй халуун савтай цай торонд хийгээд талбай руу явахаар дээлээ өмсөж байна. Дорнодын буриад анд явахдаа өмсдөг дахаа аваад автобусанд суулаа. Налайхаас нас тогтсон ах хүү авгайнхаа хийсэн боорцгийг аваад таксигаа асаалаа. Оюутан дүү нар чинь хичээл тарах цагаа хүлээн тэсч ядна. Цайны цагаараа та нар дээр очиж амжилт хүсэхээр ажилчид яарна. Ордон хамгаалах үүрэгтэй ч олонтойгоо хамт шүү гэж харцаараа хэлэх цагдаа нар өмнө чинь зогсож байна.

Хүйтэн агаар залгиж, хоолойгоо сөөтөл орилж зогсоо жагсагчдаа, залуусаа, бүсгүйчүүдээ...

Та нар өдөр, өдрөөр яван чангарч байна. Итгэл, сэтгэл чинь сэргэж, эрч хүч чинь нэмэгдэж байна.

Эх орноо тонон дээрэмдэж, ард түмнээ доромжлон, гутаасан авлигач, нүүрсний хулгайч нараа...

Та нарын гэгээн нарыг ордноос бус торноос харах гэрэл муутай ирээдүй гэрийн чинь хаалгыг тогшиж байна.

Энэ улсын иргэн та эх орноо хумсандаа нүүрстэй хулгайч нараас салгахыг хүсч байна уу. Тэгвэл талбай таниар дутаж байна. Таны зогсох ёстой пилтаа тэнд хоосон байна. Эмсгий хүн шиг онгойж байна. Эх оронч залуус тэнд эсгий дэвсээд хэвтэж байна. Хажууд нь очоод хэвтэхгүй ч халуун үгс чинь хэрэгтэй байна. Харах бие чинь нөмөртэй байна.

Нүүрсний хулгайч таныг ирээгүйд баярлаж байна. Лайк, шэйр, урмын үгтэй сэтгэгдлүүд хөвөрч буй ч яг одоо талбай дээр та өөрөө л хэрэгтэй байна. Цаг, минут, секунд ч хамаагүй. Дайраад өнгөр...

Жагсагчид ялагдвал нүүрсний хулгайчид ялна. Монголчууд ялагдана. Тиймээс жагсагчид заавал ялах ёстой. Тэд ялвал Монголын ард түмэн ялна. Монголын ирээдүй ялна. Үр хүүхдүүд минь ялна. Хуучин оноо хулгайчидтай нь үдэж шинэ оноо шинэхэн ялалтаар угтья...

Ч.Явуу


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.242] 2022-12-19 17:22:43

Буруу жишиг тогтохоос аль аль нь болгоомжлох хэрэгтэй. Тэгвэл хэн хэнд нь өлзийтэй

Зочин [202.126.92.98] 2022-12-19 16:35:16

Заавал ялаарай

Зочин [202.9.40.70] 2022-12-19 03:23:56

Энэ жагсаал ямар ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой боллоо. Одоо улиг боллоо. Монголчууд ер нь жагсаал цуглаан хийсэн хүмүүст яснаасаа дургүй байдаг юм билээ. Яагаав, нөгөө 7 сарын 1-ний жагсагчид бүгд буруутан болж, алуулах нь алуулж, зодуулах нь зодуулж, хоригдох нь хоригдоод дууссан. Уг нь сонгуулийн будлианыг эсэргүүцэж жагссан хүмүүс шүү дээ. 1990 онд жагсаж, МАН-ын дангаар ноёрхолд завсар оруулж, орос цэргийг хөөж гаргасан жагсагчдыг одоо ч харааж зүхсэн хүмүүс маш олон байдаг.

Жагсаал хийсний үр дүн байна уу??? [103.212.118.148] 2022-12-18 22:13:53

Амжилт байна уу? СБ-ын талбайгаа хараач! Хэдэн эсэргүйч нар Чингисийн хөшөөний тэрхэн хавьд тугаа саваад л, нэг юм яриад л. Гэтэл хажууханд нь хүүхдүүд мөсөн уулнаас гулсаад л, мөсөн каток дээр гулгаад л. Цаахан нь хэдэн гацуур мод босгочихсон. Хотын зочид дэргэд нь зургаа авхуулаад л, хөгжиж байна лээ. Жагсагчид ямар нэг амжилтанд хүрч байна уу? Харагдахгүй, мэдрэгдэхгүй, сонин байнлээ.

Зочин [139.5.216.240] 2022-12-18 20:33:15

Едер едреер ялалт ирж байна. Хулгайчид дуужлуурт. Хулгайлсан бугдийг нь хураа. Ур хуухдийг нь тереес холдуул. Ард тумэн ялах болно. Шудрага унэн хэзээд ялдаг. Монгол иргэн улсдаа амьдарч ирээдуйгээ цогцлоож элэг бутэн амьдрах естой. Бирдуудийг МАНгасуудыг устгах учиртай.

Зочин [66.181.161.21] 2022-12-18 18:04:38

Иргэд энэ хулгайг шударгаар шийдэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх л хэрэгтэй санагдах.

Зочин [66.181.161.21] 2022-12-18 17:58:08

төр гэдэг олон хүнээс бүрдсэн тогтолцоо. Нөлөөлье гэвэл бас л олны хүч хэрэгтэй болно. Бас зөв хөшүүрэг. Зөв шаардлага тавьж жагсвал хүмүүсийн ирц сайжирч энэ буруу тогтолцоог засах л байх.

Зочин [202.126.88.173] 2023-01-31 23:39:20

7

Зочин [66.181.161.21] 2022-12-18 18:01:32

Санагдах.

Зочин [66.181.161.21] 2022-12-18 18:01:10

Цагдаа цэргийнхэн улс орон төрдөө үнэнчээр зүтгэнэ гэж тангарага өргөсөн. Хулгайчдад биш. Тэрнийгээ ойлгоод ард түмэнтэйгээ нэг тал болчуул энэ асуудлыг хулгайчид нь өөрсдөө шийдэх гээд суух биш арй эрүүл хандлагаруу явмаар.

Зочин [192.82.69.211] 2022-12-18 13:00:21

Жагсагчдыг дэмжижи байна, хэн энэ нийгмийн бузар булайг илчлэх ёстой вэ гэвэл тэд шүү.

Зочин [66.181.160.78] 2022-12-18 12:20:47

Тэмцэл юм уу. Тансаглал юмуу. гэр бариулж, хоол захиалсан, эмнэлгийн үйлчилгээг иргэдээс нь булаасан бас хармаанд нь их мөнгө орно. их завтай ээжийнхээ өвөр дээр мөөм хөхнө.

Зочин [202.126.89.27] 2022-12-20 09:42:44

нямбаатар та 2т тансглал гэж харагдаж бн. энийг чинь дэм тус сэтгэл гэдэг юм та 2 бол хэзээ ч мэдэрч чадахгүй.

Зочин [202.21.108.19] 2022-12-18 21:18:28

энд ганц зөв юм болнүүрснии баи монголоос төриин албан тушаалд очоод монголоо тонодог шуналт хүмүүсииг эд хөрөнгии нь юу ч үгүи болтол хураах ганц эд нарыг ирээдүигээ болгож авах хэрэгтэи хураасан хөрөнгөөр үилдвэр тэтгэвэр ажилчдын цалин юу эс баихав тоолж барагшгүи

Зочин [66.181.179.18] 2022-12-18 11:25:24

Өнгөрсөн 20 жилийн бүх хулгайг илрүүлж шоронгоо дүүргье гээд жагсаад байгаа юм бишүү ийм эргэж үйлчилдэг хууль дэлхийд байдаг болов уу энэ залуусын үйлдэл утгаа алдаж эхэлж байна ямарч гэсэн хуультай боллоо одоо яах гэсэн юм бэ ойлгомжгүй

Zinaa [202.126.90.42] 2022-12-18 09:47:57

тэмцэлийн ухаалаг шийдвэр. Тэогүүн эгнээг эзэллээ.Тэгш бусын харьцаа Тэнцвнр нэхэн эгшиглэлээ.

Tsogtoo [64.119.22.229] 2022-12-18 08:50:51

Бүгд эвтэй нэг зорилгын төлөө тэмцвэл ард бид хүчтэй

MARSHIL.L.D.ERDRNEBAT. [192.82.68.176] 2022-12-18 02:38:43

Jagcajid.zalingaa.abxaar.gazrin.gynryy.orood.cyragyi.

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.68.176] 2022-12-18 02:36:52

Jagcajid.dildceer.negj.xyngyi.bolcoor.baina.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 02:34:38

German.abkanictani.gazrin.zyragig.n.xyraaJ.xybzac.formig.n.yrj.tasd.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 00:45:11

ZEZEG.ZOJID.BUUDALD.1.DABXART.BAIX.YED..MONGOL.ULCIN.ARMIN.MARSHIL.LUBCAN.DYGERIN.ERDENEBAT.NAIZ.ZHUBUUXAI.XOJIT.JIJIG.BATCAIXAN.XOER.UULZAAD.BAIJ.BAIXAD.N.XOEULANG.N.BUUDCAN.N.XILIN.ZERGIN.XUBZACTAI.2.ALUURJINI.NEG.N.ZORIGIN.EXNER.BULGANIG.CANDAL.DEER.CUULGAJ.XYLEED.MONGO.TOGROG.NEXEJ.DEEREMDCEN.ZURAAJ.BATAA.NERTEI.DYRCLEX.URLAGIN.DUND.CURGUULIG....1983.OND.TOGCCON.BATAA.GEDEG.ALUURJIN.BUUDCAN.BAINA.ENE.ETGEED.ODOO.BARIGDAAD.BAIJ.BAIGAA.MEDEELEL.DAMJUULJ.BAINA.

MARSHIL.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 00:34:52

XAR.TAMXI.MANCUURUULAX.BODICTOI.ARXI.UULGAJ.BAIGAAD.XULGAI.DEEREM..XILGEED.BAIGAAG.DARXAN.XOTIN.URAN.BYTEELJID.MEDDEGYI.BOLOLTOI.XYN.AMINI.XEREG.YILDEED.BAIDAG.N.ZOXION.BAIGUULTTAI.TERORICT.YIL.AJILGAA.GEDGIG.MEDEX.XEREGTEI.MONGOLIN.URJUUDIN.EBLELIN.XOROONI.URAN.BYTEELJID.GAZRIN.XAR.NYXNEEC.URAN.BYTEEL.XULGAILJ.ABAAD.BAIDAG.N.CYYLDEEN.BIE.BIENIGEE.ALJ.EXELJ.BAIGAAG.OILGOOROI.XEDEN.UDAA.DYGERIN.....ERDENEBATIN.NEREER.OLON.ULCIN.TERORICT.YIL.AJILGAA.XIGDEED.BAIGAAG.OILGO.21.JILTACRALTGYI.GAZRIN.GYNEEC.BARIMAL.URAN.ZURAG.XULGAILJ.BAIGAAG.MEDEX.XEREGTEI.XIMEL.DAGUULIN.DURANGAAR.NELEED.OLON.BARIMALJID.ZURAAJID.TUCGAI.XONGILOOR.ORJ.IREED.BAIGAAG.ZAGDAAGIN.GAZRIN.XULGAAJUUDIN.NAIRAA.GEJ.BAINA.EZCIN.EZECT.XULGAIN.XEREG.JIN.DENDEED.XYNYYCYYDIG.YXYYLDEG.YIL.ZORIUDIN.YIL.AJILGAA.XETREED.XYN.NAC.BAEAX.N.IXCEED.BAIGAAG.MEDEX.XEREGTEI.URAN.BARIMALJIN.AND.NAIZIGAA.AMIDAAR.N.ABCAND.ORSHUULAAD.GAZART.BULAAD.AMIDAAR.N..ORSHUULAAD.IX.AIXTAR.XEREG.MANDAJ.BAIGAAG..XYMYYCD.MEDEGDEJ.BAINA.

MARSHIL.D.ERDENEBAT. [192.82.68.176] 2022-12-18 00:15:22

Barimaljin.Namdag.gazar.doorooc.barimal.xylgaidag.baijee.Tereer.xyn.amini.onz.noztoi.xylgasjyydtai.nilj.byleglen.XYN.amini.onz.noztoi.xereg.yildej.kontorbantin.xereg.yildcen.baina.Dadxan.xotin.janga.deglemtei.shorond.zyilnlegdej.zagdaagin.baigyylginxantai.gazar.door.zodoon.nydeen.xicen.baina.ENE.MEDEELLIG.DARXAN.XOTIN.ARDIN.ARMIN.TUCGAI.BAIGUULAGA.MEDEGDEED.BAIJ..BAINA.

Зочин [66.181.176.219] 2022-12-18 19:36:56

9

Зочин [192.82.75.5] 2022-12-17 20:26:45

жагсагчид алхам тутамд ялалт байгуулсаар 14 хонолоо, урагшаа тэмцэгчид ээ, монголын ард түмэн бүхэлдээ та нарыгаа дэмжиж байна. төрд шигдсэн олон хулгайчдын нэрсийг заавал албаг ёсоор зарлуул. үүнд: У. Хүрэлсүх,Ч. Хүрэлбаатар, Ж. Мөнхбат, Анужин, Ундрам, Сумъяабузар, Амарсайхан, Аюурсайхан ...нар энд заавал дурпагдаж ялаас мултрах ёсгүй.

иргэг [66.181.161.6] 2022-12-17 19:24:56

ялахгэдэг бол юуг гэдэг хариулттай байх ёстой Бүндийг 1 дор чадахгүй Гэхдээ Бөттулга гэх Урвагчийг хариуцлагыг нь хүлээлгэж чадвал том ялалтт болно Энэ этгээд Монголыг хорлож хулгайлссан мөнгөөрөө хуулийнханыг авилгадаж шударга бцс байдал эх захаа алдах байдлыг гааруулсан.Оросын эрх ашгийг гүйцэтгэж улсаасаа урвасан ба Монгол ялна гэсэн урианд итгэж сонгосон иргэд нь өнөөдөр талх хувааж худалдаж авч байхад энэ этгээд хамсаатнуудтайгаа их нмядаао нь Монголоо цөдмөж байна.

Зочин [122.201.31.143] 2022-12-17 13:17:06

Тийм ч санасаны зоргоор хурдалдаг хууль.гэж байхгүй шүү ном журмынхаа дагуул явна.Харин 9.эхлэх гэж байхад хээр хоноод байх тийм ч сайнгүй л байх шүү. Гэхдээ өөрсдөө л мэд өвдөөд эмнэлэгт хүргэгдвэл.хэцүү л байх

Зочин [202.126.88.146] 2022-12-17 13:02:07

Одоо хүйтэнд хонож өнжих өөрсөд чинь эрүүл мэндэд халтай, ужиг өвчний эх тавигдана. Эхнээсээ ялалт ирлээ, тийм хурдан шийдвэр гарахгүй байхаа, хугацаа хэрэгтэй, хуулийнханд ажиллах нөхцлийг нь өгөөд хүн бүр авилгал өгөх авах сэдэлгүй өчүүхэн жижиг зүйл ч гэсэн тийм оюун бодлоор ирэх сонгуульд цензуртэй хандах ухаарлыг ардад олгосон жагсаал боллоо, одоо тарж ажил амьдралаа бодоцгоо залуусаа !

Зочин [66.181.179.18] 2022-12-17 12:12:33

Ялчихаад байгаа юм бишүү хууль эргэж үйлчлэхгүй шүү дээ хэрэв эргэж үйлчилдэг юмаа гэхэд ядахдаа хохиролыг нь барагдуулах байлгүй дээ ер нь тэгээд та нарын санаагаар бүх хүмүүсийг буцааж яллах гээд байгаа юмуу


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.