ӨНӨӨДӨР: "Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

09:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан MINDGOLIA.mn системийн нээлт болно. Нээлтийн үеэр программ хангамж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулна. Утас: 88117044 /Grand hall/


ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

09:30 цагт: Шинжлэх ухааны паркийн захиргаанаас зохион байгуулж буй “Өрсөлдөхүйц оюуны өмчид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99717977.


НОВОТЕЛЬ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар хэвлэлийн хурал болно. Утас 99028438


ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордны 2 давхар, Туурган хивсний дэргэдэх студид болно.


“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: "Арвис" энтернейшнл ХХК-аас ЭМЯ шүүхийн шийдвэрийн дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: "Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, НХХЯ, ГБХЗХГ- ын холбогдох албаныхан болон Асрамж халамжийн төвүүдийн төлөөлөл оролцоно. Утас: 350002


УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

14:00 цагт: ”Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал болно. Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.