Хүчирхийллийн суурь шалтгаан авлигалыг зогсоохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй

Aдмин / Нүүр

Монголд эдийн засгийн хямрал ард иргэдийн амьдралд дарамт болж яран дээр шарх болсоор. Нийгмийн сэтгэл зүй зэрлэгших үндсэн шалтгаан судлаачдын дүгнэж буйгаар авлигажсан төр засагтай шууд холбоотой. Авлига гэдэг аварга том паразит эрүүл тогтолцоог хөгжих боломжгүй болтол нь баглаж зэрэмдэглэнэ.

Ингэж дүгнэхийн учир нь сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралтын тоо өмнө нь байгаагүйгээр өндөр болж хүмүүсийн зан авир ч хэрцгий балмад араатанлаг шинж давамгайлж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар онлайнаар 859, утсаар холбогдсон 444, биечлэн 348 хүн зөвлөгөө авсны 52 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-18 насны 53 хүүхэд болон асран хамгаалагчийн хамт хандаж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээ мэдээлэл авчээ.

Судалгаанаас үзэхэд хүүхэд хүчирхийллийн золиос болж буй шалтгааны 70 хувь нь архины хамаарлаас, үлдсэн 30 хувь нь эцэг эхийн хараа хяналт, гэр бүл салалт, маргаан уур бухимдал, хоол ундны хүрэлцээ, сэтгэцийн эмгэг зэргээс үүдэлтэй аж. Түүнчлэн дийлэнх хувь буюу 56 хувийг үл хайхрах хүчирхийллийн тохиолдол эзэлдэг гэнэ.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны энэ үетэй харьцуулахад 79.3 хувиар өссөн байна.

Хүчирхийллийн үндсэн шалтгаан болсон ядуурал, архидалт, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр төр засагаас бодитой ямар ажил хийв?

Бяцхан үрс хүчирхийллийн дор өсч өндийж байхад төр улсаа тонон дээрэмдэж, сандал суудал булаацалдсаар ямар олон он жилүүдийг ард үднэ вэ. Монголд хүүхэд багачууд эрүүл саруул элэг бүтэн санаа сэтгэл нь тайван амгалан өсч өндийх боломж хэзээ бүрдэх вэ?


Сэтгэгдэл

Б, Ц [139.5.218.200] 2022-12-27 19:29:26

Бүх, муу, муухайн, эхлэл, гол, цэг, НЬ, Нам, төвтэй, улс, төрийн Тогтолцооны, гай, шүү, Энэ, тогтолцоо, байгаа, цагт Монгол, төр, ХУЛГАЙЧ, нарын, үүр, байсаар, байх, болно

ИРГЭН [103.57.92.65] 2022-12-27 01:43:25

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА

Зочин [139.5.218.200] 2022-12-26 23:04:51

ЕРӨНХИЙ, САЙД, ХҮЧРЭХГҮЙ, БАЙХАД,, АВИЛГАЛ, ХУЛГАЙЧ, ХЭН, ЗОГСООХ, ВЭ ДЭЭ, ХУЛГАЙ, ЛУЙВАР, ХИЙЖ, ХУУЛЬ, ЗӨРЧӨЖ, БАЯЖААГҮЙ ИХ, ХУРАЛЫН, ГЭШҮҮН, МОНГОЛЫН, АРДЧИЛЫН, ТҮХЭНД, ГАНЦ, ХҮН, Л, БИ ЭНЭ, ХҮН, БОЛ, ЯРУУ, НАЙРАГЧ, ШУДРАГ, ЭХ, ОРОНЧ, ОЧИРБАТЫН, ХҮҮ, ДАШБАЛБАР ЭНЭ, ХҮНД, АЛТААР, ХӨШӨӨ, БОСГОХ, ЦАГ, ИРНЭЭ

Зочин [192.82.75.114] 2022-12-26 14:08:33

МОНГОЛД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЬ АВИЛГАЛ-ХУЛГАЙД ИНГЭЖ ИЙМ ИХЭЭР ХАМРАГДСАН БАЙХАД ЭНГИЙН ХҮН АРДЫН ДУНДАМЬДРАЛ, ЁС ЗҮЙ ЯМАР БАЙГАА БА НИЙГМИЙГ ИЙМ БОЛГОСОН ТӨР ЗАСАГ ХУРДАН ДАЛ ОРОХ ЁСТОЙ. НИЙГМИЙН ИДЭЭ БЭЭРИЙГ ТӨРӨӨС ЭХЛЭН ШАХАХ ЁСТОЙ

Авилгагүй болох нөхцөл манайд байхгүй. [103.212.118.148] 2022-12-26 11:45:24

Тодорхой НЭГ шашингүй, нийт хүн амын ядахдаа тал нь ИДЭВХТЭЙ шүтдэггүй шашинтай улс авилгалаас хэдийд ч салж чадахгүй. Шашингүйн Чөтгөр ноёлсон оронд хууль ёс ХЭДИЙД Ч бүрэн ноёлохгүй. Эргэн тойрны бүх улсад ТОДОРХОЙ шашин буюу үзэл суртал байна, харин Монголд л тийм юм БАЙХГҮЙ.

Зочин [202.9.46.76] 2022-12-26 10:54:53

Одоо үеийн монголчууд эцэг эхээ ядуу амьдруулсан арчаагүй гээд зодож эсвэл хаяад явчихдаг болсон.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.