ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 111 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.

УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаар арванхоёрдугаар дугаар сарын 29-ний өдрийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн "нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр" болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол 10.00 цагт болно. Түүнчлэн ойд зориулсан уламжлалт арга хэмжээг Богд хааны ордонд музейд зохион байгуулах аж.


Сэтгэгдэл

Irgen [202.126.88.145] 2022-12-30 09:15:58

Erunxiilugch xvrelsvx ene ornoor mini yosfoi fogloj duuslaa shudarga ym gej negch alga uuruu folgoid n garchixaad uls ornoo samarch duuslaa buxiin urguund orj irexed n vzegchid orlildoj durgvìfslee ilerxiilsen fer bichlegiig bvx medeelees usfguulsan bna odoo vnend gvifsegdej bna daa ichij amidar odoo bolicjooj ene baidal fsaash vrgeljleed baiwal baidal ulam xvnderch olnii umnu garaxad ulam xefsvv baix n fodorxoi bna eswel xulgaichdaa ilrvvlj xariufslaga foofs eswel ogfsor ene namiinxaa ner nvvriig neg musun naws ungaa daxij bolomj gej baixgvi l bolloo arg fvmen odoo fa narf ifgexgvi bolomj fa narf oldoxgvi

Нэг л юм хуучнаараа хэвээр байгаад байх юм. [103.212.118.148] 2022-12-29 20:26:14

1911 онд Монголыг автономит болгож чадсан монголчууд 2022 онд Монголын баялгийг нөгөөх л хятадуудад зарах гэж тэмцэж байжээ. Монголчууд нь 2022 онд ядуу хэвээр. Цаашид үлдэж байгаа бусад баялгаа мөн л Хятадруу борлуулна. Монголчууд ядуу хэвээр л байж байх болов уу?

Зочин [202.9.40.162] 2022-12-29 16:57:15

Нуурсчид, хэхэхэ

Иргэн [103.57.92.65] 2022-12-29 15:47:20

Монголынард түмэн тусгаар тогтнолоо хулгайч луйварчидад алдсан

Иргэн [66.181.161.50] 2022-12-29 14:02:16

Олон улсын жишигт цалин хулихдуулахгүй авч байж 10% ын шимтгэл төлцгөөе !!!!!!

Иргэн [59.153.115.55] 2022-12-29 11:53:15

Улс ядуу -- хөгжил бүх боломж хулгайлихаад наанаа гял - дотороо бял ядуу юундаа баярлаад байгаа юм.!!!!!!!өрийг Тэглэнэ !!!!!! өргүйн яахвэ ?????? Зөв амьдрсан нь хохироод замараагүйн өрөө тэглүүлсээр байх уу ????????!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.