ЦАГ АГААР: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно.
2022 оны 12-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2022 оны 12 дугаар сарын 31-нээс 01 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Сэтгэгдэл