Ард түмний хүсэл зориг аль ч талаараа дэмжигдэх ёстой

Aдмин / Нүүр

2022 оны сүүл сар шударга бусын эсрэг тэмцэл, шударга бусчуудын сандралаар төгсч шинэ онтой золгох гэж байгаа нь нийгмийн шинэчлэлийг ярьсаар,хүсэмжилсээр ирсэн манай ард түмэний хувьд анхаарах ёстой хэд хэдэн асуудал урган гарч байна.

1. Итгэл үнэмшил ба ард түмний хүсэл Сүүлийн 30 жилийн хугацаанд ардчиллын эрүүл үзэгдлийг авлига, эрх мэдэл хоёр дарангуйлсаар ирсэн учраас хэн нэг тэмцэгчийг туйлын шударга итгэж болох, тууштай, худалдагдахгүй гэж итгэхэд бэрх болжээ. Гэвч бидний үнэт зүйлтэй холбоотой эл ойлголтыг ялгаж салгах хурц хараа монголын сая сая мэргэн ард түмэнд өвөг дээдсээс нь өвлөгдсөн генийн чадамж болох тул энэ тал дээр санаа зовж шаналах шаардлага улам хэрэггүй болж байна. Товчхондоо ард түмний итгэл үнэмшил дээр дэвсэлдэг хэдхэн бүлэг улс төрчдөд боломж улам хомсдож байна

2. Эв нэгдэл ба үндэсний бахархал үнэт зүйл Монголчууд төрөө шүтэн дээдэлдэг өвөрмөц арвин баялаг уламжлалтай ард түмэн. Бидний эл уламжлалд олон чухал нандин зүйл хадгалаастай бий. Шашин хоорондын мөргөлдөөн, үндэсний эв нэгдлийг сарниулах аливаа үзэгдэл ховор учраас тусгаар тогтнолын гол тулгуур хүч төрөө дээдлэх үзэгдэлдээ байжээ. Төрийг дээдлэх үзэгдэлд хулгайч, худалч явцуу эрх ашгийг урьтал болгосон түшмэдийг түүхийн хэрчлээсэнд зөнгөөр нь орхиж тухайн цагт нь арчиж, ирээдүйд сануулга болгон үлдээдэг тун ч няхуур төрийн уламжлалт сэтгэлгээтэй билээ.

“Их ёсыг эс мөрдвөөс төрийн хэрэг ганхаж мөхмүй” хэмээн Чингис хаан айлдсан байдаг. Төрийг хүндлэх, дээдлэх ёс, ухаан энэ цаг үед алдагдаж байна уу даа гэж бодогддог юм. “Энэ муу 76-г газар дээр нь шууд бууд”, “Шууд дүүжлэх хэрэгтэй”, “Эд бол авлигач новшнууд” гэдэг үгийг 18 нас ч хүрээгүй хүүхдүүд амны зоргоороо чалчдаг болоод удаж байна.

Тэд төрөө зүхэх атаа хорслын манан дунд төөрчихсөн явна гэхэд болно. Ийм явцуу буруу ойлголтыг хэрэв өөхшүүлж буруу өрдвөл тусгаар тогтнолоо алдах түймэрт автах магадлал өндөр учраас болгоомжлол илүүдэхгүй.

3. Ард түмэн л төрөө сонгоно авлигачид биш Монголчуудын мянга мянган жилийн уламжлалд бол төрөө дээдлэж, түшмэдийг бус бэлгэдлээ шүтэх, хууль ёсыг эрхэмлэх ухаан билээ. Иймд монголчууд энэ уламжлалдаа тулгуурлан төрийн дээр сандайлж дураараа тонгочох зарим бүлэглэлийг хэрхэн хариуцлагат татахаа ч цаашид төр улсаа хэрхэн тогтвортой, хөгжингүйгээр шинэчлэн авч явахаа ч зөвхөн өөрсдөө мэдэх юм. Ард түмнийг доромжилдог, худалдаж авахыг санаархадаг, хүсэл зоригийг унтраах гэдэг, эмх замбараагүйдэлтэд уриалдаг, үнэт зүйлийг нь гишгэдэг дорд үздэг хандлагыг бид ойлгон тэднээс зайгаа барьж өөрсдөө асуудлаа шийдвэрлэх аль талын бүрэн чадамжтайгаа л ухаарах цаг болжээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.119] 2022-12-31 10:03:29

үхсэн баасны нь төр, төр гэдэг хүн биш тогтолцоо. УИХ-д буй 76 мануухай бтөр биш, Засагт шургалсан сайданцар нэр зүүсэн хулгайчид төр биш

Зочин [59.153.113.165] 2022-12-30 20:13:56

ДОРЛИГЖАВ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ БАЙХДАА ХУЛГАЙЛСАН 870 САЯ ДОЛЛАРЫН ХАВТАСТ ХЭРГИЙГ НЯМДОРЖ ЗАМХРУУЛЖ ЯЛ ЗАВШУУЛСНААР ТЭРИ ЛУЙВАРЧИН УЛАМ ЭРЭМШИЖ ШУДАРГААР ХӨДӨЛМӨЛӨЖ БУЙ БИЗНЕСМЕНҮҮДИЙГ РЕКЕТЛЭЖ САЯ САЯАР НЬ ДОЛЛАР ДЭЭРЭМДЭЖ БАЙНА

Зочин [64.119.27.119] 2022-12-30 18:29:14

эхлээд хулгайч эрүүгийн элемент Дорлигжавыг хроьж ял оноосноор шүүх, прокурор, хуулийнхны шинэчлэлийг эхлүүлэх ёстой шүү

АОД ТҮМЭН [103.9.90.100] 2022-12-30 17:30:35

ТӨР ЗАСАГ ,ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЦАГ БОЛСООН

Зочин [43.228.129.131] 2022-12-30 13:54:28

Ард түмэний тэмцэл жагсаалыг нүүрсний хулгайч нарыг баривчилсанаа суллаж доромжилон нулимсан шүү дээ

Kuldan [66.181.161.102] 2022-12-30 12:32:15

Hvnii erhiin vndesnii tow O U in shvvhed handah her tei

Kuldan [66.181.161.102] 2022-12-30 12:30:52

OU iin Shvvhed handah hvnii erhin vndesni tow ruu horison hvnvvsee garguulj awah her tei

Зочин [59.153.113.165] 2022-12-30 12:15:31

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ШҮҮХ, ПРОКУРОР, АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ АВИЛГЫН СҮЛЖЭЭНИЙ СИСТЕМ ХҮЧТЭЙ НОЁРХОЖ БАЙГАА ТУЛ ОЮУН ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУДАРГА ЁС, ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ЭЛБЭГДОРЖИЙН БИЙ БОЛГОСОН ХОНГИЛЫН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙНА, ИЙМИЙН УЧИР ЖАГСАГЧИД ТЭМЦЭГЧИД АРД ИРГЭДИЙН ТЭМЦЛИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ НЬ ШҮҮХ ПРОКУРОР АТГ ЫН БУГШМАЛ ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ ЦЭВЭРЛЭХЭД ОРШИНО . ҮҮНИЙГ БҮРЭН ТӨГС ХИЙГЭЭГҮЙ ЦАГТ ШУДАРГА ЁСНЫ ТАЛААР БОДОХ НЬ ХИЙ ХООСОН МӨРӨӨДӨЛ ХӨӨС ТӨДИЙ БОЛНО. НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ТОЛГОЙЛОГЧ ЭТГЭЭДҮҮД ГАДАГШАА ЗУГТАЖ ЗАЙЛСАН БАС УГ ХЭРЭГТ ТАТАГДАЖ ШАЛГАГДАЖ БАЙСАН ЛУЙВАРЧДЫГ ХОРЬЖ ЦАГДАХААС ШҮҮГЧ НАР ЧӨЛӨӨЛЖ СУЛЛАСНЫГ ТА БҮХЭН БЭЛХНЭЭ ХАРЖ БАЙНА

Kuldan [66.181.161.102] 2022-12-30 09:48:40

Tordoo itgeh itgelgvi boltloo tewcheeriig barsan bizdee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.