5-11 НАСТАЙ ХҮҮХДИЙН КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭГ НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ АДИЛ ЦАХИМААР ОЛГОЖ БАЙНА
Манай улс энэ оны наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн.
Тэгвэл вакцинд хамрагдсан хүүхдүүдэд гэрчилгээг нь хэрхэн олгож байгаа талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны хэвлэлийн төлөөлөгч М.Жавзмаагаас тодрууллаа.
Тэрбээр "5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакциныг наймдугаар сарын 1-нээс хийж эхэлсэн. Энэ өдрөөс вакцинд хамрагдсан хүүхдүүдийн гэрчилгээ E-Mongolia-д шивэгдээд явж байгаа. Гэхдээ эцэг, эхчүүдэд анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байна.
Хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдахдаа бүртгэл хийлгэдэг бөгөөд тухайн үед утасны ямар дугаар бүртгүүлсэн бэ гэдгээ эргээд санах ёстой. Зарим эцэг, эх утасны дугаараа бүртгүүлээгүй явсан тохиолдол бий. Ийм тохиолдолд хүүхдийнхээ вакцины гэрчилгээг цахимаар авч чадахгүй болж байна. Тиймээс
- Эцэг, эхчүүдийн хувьд утасны ямар дугаараар бүртгүүлснээ санах хэрэгтэй.
- Цахимаар гэрчилгээгээ авах боломжгүй байвал харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ очоод авах боломжтой.
Ерөнхийдөө хүүхдүүдэд вакцины гэрчилгээг насанд хүрэгчидтэй адил E-Mongolia буюу цахимаар олгож байгаа" гэлээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.153] 2023-01-17 09:40:58
боль наад хороо хийлнэсэн хүмүүс бүгд л өвчилөө биз дээ монгол хүн монголоороо үхье
Зочин [172.58.28.125] 2023-01-01 07:02:31
Gadnii hor huuhded shadag luivarchid odoo boli
Зочин [174.192.203.17] 2023-01-02 00:27:37
Urd omniin buh vacinuud tegeed hor baihuu? Vaccineguigeer hun torolhton amid yavahuu? Boddoo
Зочин [202.126.90.143] 2022-12-31 16:20:45
Одоо боль
Зочин [66.181.179.18] 2022-12-30 14:51:07
Одоо ямар хэрэгтэй юм бэ