ЦАГ АГААР: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
2022 оны 12-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл