Хүчирхийллийн суурь шалтгаан авлигалыг зогсоохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй

Aдмин / Нүүр

Монголд эдийн засгийн хямрал ард иргэдийн амьдралд дарамт болж яран дээр шарх болсоор. Нийгмийн сэтгэл зүй зэрлэгших үндсэн шалтгаан судлаачдын дүгнэж буйгаар авлигажсан төр засагтай шууд холбоотой. Авлига гэдэг аварга том паразит эрүүл тогтолцоог хөгжих боломжгүй болтол нь баглаж зэрэмдэглэнэ. Ингэж дүгнэхийн учир нь сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралтын тоо өмнө нь байгаагүйгээр өндөр болж хүмүүсийн зан авир ч хэрцгий балмад араатанлаг шинж давамгайлж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-д энэ оны эхний зургаан сарын байдлаар онлайнаар 859, утсаар холбогдсон 444, биечлэн 348 хүн зөвлөгөө авсны 52 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-18 насны 53 хүүхэд болон асран хамгаалагчийн хамт хандаж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тусламж үйлчилгээ, хууль эрх зүйн мэдээ мэдээлэл авчээ.

Судалгаанаас үзэхэд хүүхэд хүчирхийллийн золиос болж буй шалтгааны 70 хувь нь архины хамаарлаас, үлдсэн 30 хувь нь эцэг эхийн хараа хяналт, гэр бүл салалт, маргаан уур бухимдал, хоол ундны хүрэлцээ, сэтгэцийн эмгэг зэргээс үүдэлтэй аж. Түүнчлэн дийлэнх хувь буюу 56 хувийг үл хайхрах хүчирхийллийн тохиолдол эзэлдэг гэнэ.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны энэ үетэй харьцуулахад 79.3 хувиар өссөн байна.

Хүчирхийллийн үндсэн шалтгаан болсон ядуурал, архидалт, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр төр засагаас бодитой ямар ажил хийв?

Бяцхан үрс хүчирхийллийн дор өсч өндийж байхад төр улсаа тонон дээрэмдэж, сандал суудал булаацалдсаар ямар олон он жилүүдийг ард үднэ вэ. Монголд хүүхэд багачууд эрүүл саруул элэг бүтэн санаа сэтгэл нь тайван амгалан өсч өндийх боломж хэзээ бүрдэх вэ?


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.61] 2023-01-01 23:40:09

хүүхдийг хичээл хий гэж дарамталж шахах нь хүнд санагддаг. Хүчирхийллийн нэг хэлбэр гэж боддог. Одоохон сургуулиа төгсөөд ажилд гарах болохоор хурдан амжиж бусад хүүхдүүдтэй өрсөлдөж ажилд орж чадах, бизнес хийж чадах хүн болгох гэж том хүний ажлын цагтай адилхан өдрийн 8 цаг хичээлээр шахуулж байх нь хүүхдийг маш их ядрааж залхаадаг байх. Дундуур нь завсарлаж нуруугаа амрааж хэвтэж өнхөрч тоглож байх амралтын цаг, орчин хангалттай бүрдүүлж өгвөл ч бас яахав. гэхдээ хүүхдүүдээ сургууль гэж шахаад л дараа нь ажил гэж шахаад дараа нь хурдхан хүнтэй суу, хүүхэд гарга гэж бас шахаад л. Үр дүнд нь хүүхэд чинь өөрийн тавилан заяагаар биш хөндлөнгийн шахалтаар хэр аз жаргалтай амьдрав? Шахуулж албадуулж амьдарсан амьдрал нь хэр аз жаргалтай байсан бол гэж бодоод үзэхэд гэмгүй санагдах. Юундаа тэгтлээ яарч уралдацгаадаг байнаа? цаанаасаа өгөгдөл нь болж бга хүүхдүүд түрүүлээд явна л биз. Зарим нь амьдралыг өөр өнцгөөс судалж суралцаж бга хичээлээ аажуу хожим сурч ойлгох хүүхдүүд ч байж болох

Зочин [66.181.161.61] 2023-01-01 23:57:11

Яарч өрсөлдөж зүдэрч зүтгэх нь хүнийг ядрааж хурдан хөгшрүүлдэг санагддаг. Тиймээс яаруу хүмүүсийн цаг бага бна гэж боддог нь үнэн болж хувирдаг байж болох юм. Харин айвуу тайван хүмүүс стресс багатай байснаар насаа уртасгаж өөрийгөө ядаргаанд оруулалгүй эрүүл саруул удаан амьдарснаар чанартай амьдрах цаг ихтэй ч болдог байх гэж таамаглаж бна. Хүүхдүүд ч суралцах, өөрийгөө олж хөгжүүлэхэд нь яаруулж давчдуулахгүй байвал жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж аз жаргалтайгаар амьдарч сурах байх гэж бодож бна.

Зочин [103.229.120.57] 2023-01-01 19:36:51

МАН БАЙГАА ЦАГТ АВИЛГА ХУЛГАЙ АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ЗОГСОХГҮЙ. ИЙМД МАН -ЫГ УЛС ТӨРӨӨС АРЧИХ ЁСТОЙ

Irgen [212.102.103.50] 2023-01-01 18:08:59

MAN tarj komunist uzel ustaj chuluut zah zeel hugjij baij l uls hugjih bh da

Зочин [103.212.116.147] 2023-01-01 15:43:19

АТГ БОЛОН ШҮҮХ ПРОКУРОРТ БУГЛАСАН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ БҮРЭН ЦЭВЭРЛЭЭГҮЙ ЦАГТ ӨӨДТЭЙ ЗҮЙЛ ХҮЛЭЭЛТГҮЙ

Зочин [59.153.112.181] 2023-01-01 14:34:45

Авилгалаас, салах, арга, бол, Нам, төвтэй, намын, нэрээр, ХУЛГАЙЧ, нар ТӨРИЙН, эрхэнд, гардаг, улс, төрийн, тогтолцоог, халах, ганц, зам, би

зочин [59.153.114.210] 2023-01-01 10:44:02

Зөвшилцөх санал асуулга гэдэжгт итгэхэд бэрх зөв онош тогтох уу. Тамгын газарын мэргэжилтэнүүд нэгтгэнэ. Тэгээд үндсэн хуулийн нэмэлт чанаргүй болж одоо ч өөрчлөх тухай дахин дахин яригдаж байна. Зохион байгуулах хүмүүст нөгөө будлиулдаг хуучин үзэлтэй Лүндээжанцан. олон огцорч ажил хийж чаддагүй уран яригч Цогзолмаа гээд МАН-ын ахмадууд шинэ зүйлд дүгнэлт хийх үү. Эсвэл намын даалгавар биелүүлэгч юм уу яаралтай холдуулах нь зөв санагдана. Итгэлгүй харагдаж байна.

Авилгалыг жинхэнээр арилгахын тулд. [103.212.118.148] 2023-01-01 04:27:25

Авилгалаас юу аварч чадах вэ? Манай улс төрчид үү? Манай хуулиуд уу? Манай шүүх, прокурор уу? Манай гудамжны шалдалчихсан иргэд үү? Хувьсгал уу? ЯГШДЭЭ! Эхлээд хүмүүсийн сэтгэлийг зүгшрүүл. Үүнийг ЗӨВ шашин л хийнэ, өөр юү ч хийж ЧАДАХГҮЙ.

"Шудрага байна" гэдгийг хэн тогтоох вэ? [103.212.118.148] 2023-01-03 14:07:27

"Шудрага" гэдгийг чинь хэн, ямар байгууллага тогтоож хэлж өгөх юм бэ? Үүнийг хамгийн урт түүхтэй, шудрага гэдэг ойлголтын философийн утгыг нь судалж номлож чаддаг бүтэц л хийж чадна. Иймд шашин гэдэг нь нийгэмд ямар үүрэгтэйг сайтар судал.

1234 [59.153.112.181] 2023-01-01 14:49:32

Хүний, бодол, СЭТГЭЛИЙН, ӨӨРЧЛӨЛТИ ЙГ, ХҮЛЭЭХ, нь, урт, хугацаа, шаардана, Үүнийг, хүлээх, гэвэл, бухын, Доодхийг, харсаар, үнэг, тураж, үхэхтэй, АДИЛ, зүүлт, болно, Зөв, улс, төрийн, тогтолцоо Эрх, мэдэлтэнд, хатуу, чанга, хууль,, шудраг, төрийн, түшмэд, Хараат, бус, шудраг, шүүх, АРД, ТҮМНИЙ, ХЯНАЛТ, ЗЭРГЭЭР,,ТӨРИЙГ, ШУДРАГ,, БОЛГОЖ, ЧАДНА1


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.