ХХҮЕГ: 73.2 МЯНГАН ХҮНИЙ ЦАЛИН 550 МЯНГАН ТӨГРӨГ БОЛОН НЭМЭГДЭЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550, 000 төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3,273 төгрөг 81 мөнгө болж байна.

Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550,000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм.

Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд шинэ он гарснаар 130,000 төгрөгөөр нэмэгдэж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгааг ҮСХ-ноос мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар


Сэтгэгдэл

Зочин [124.158.95.5] 2023-01-04 10:30:55

Өндөр гэж яриад байгаа цалинг чинь харин ч гаднын байгууллагад ажилладаг хүмүүс хүрттдэг юм шүү

Иргэн [103.229.120.62] 2023-01-02 22:41:29

Энэ байтугай л цалинг нэмэх ёстой шүү дээ!Байгалийн баялгаараа дэлхтйд 7 рт ордог улс .Гэхдээ иргэд ч бас үнэнчээр хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй!!!

Иргэн [192.82.89.58] 2023-01-02 19:22:03

Ёстой чадамжгүй төр -- Толгойн мөнгөнд боолчлогдоод ард иргэдээ боддоггүй Хулгайчидийг Огцоруул!!!!!!!!!Хүүгийтэйн хам ху зайлуул тэгж бж Өөрчилөлтийг !!!!!!!!!?????

Tungalag [202.126.89.233] 2023-01-02 18:53:43

76 gishuun oorsdiinhoo tsaling 550000 bolgoochee adilhan humuus biz dee

Иргэн [66.181.189.82] 2023-01-02 15:13:30

Бусад хүмүүс нь ч бас 500 гаар амьдар ч байгаа шдээ !!!!!!! доод цалинг 800 мянга болгоод зарим 500 мянгаийг % нэмчих Сэтгэлгүй Төрийг одоо боиоч !!!!!!!Огцоруул !!!!!!! Өөрсдөө 2- 3сая 8-10 сая г гээд л хуцад Ийм цалингаар яаж аьдар гээд байгаа юм бол оо!!!!!авилга авсан хүмүүс нь дуу гарахгүй дуугарсан нэгийг хориод ёстой Нурж унах Цэг бна. Шүү !ййййййй!!!!!!!Огцоруулах Эх ороноо цэвэрлэж авөх л үлдлээ дээ !!!!!!!! Ирээдүн хүүхэд залуус олоноороо л тэмц --Тэгвэл Дийлнэ !!!!!!!!! Хулгайч хулгайлахаар ирдэг --- Би амнарт мөнх амь амдрал өгөхөөр ирсэн нь биелэгдэх болно !!!!!!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.