ӨНӨӨДӨР: Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МИЛЕНИУМ ПЛАЗА

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг хамтран зохион байгуулах олон улсын “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалт”-ын нээлт болно. Утас: 99077976 /5 давхарын хурлын танхимд/


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулна. /"Үндсэн хууль" танхимд/

14:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. /“Их Эзэн Чингис хаан” танхимд/


ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11:00 цагт: Жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдөр буюу “Цусны донорын Үндэсний өдөр”-ийг 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.


ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

14:00 цагт: “Зөвлөлдөх санал асуулгын түүврийн аргазүй" сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү хэлэлцүүлгийг "Үндэсний Статистикийн Хороо" пэйж хуудсаар шууд дамжуулна. /201 тоотод/


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.178.231] 2023-01-03 12:28:52

ХУУЛЬ БУС САНАЛ АСУУЛГА, ҮХ-Д ИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ УЧРААС ЭРХ БАРИГЧДЫН АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТОГТОЛЦОО ГЭХ НЭР ЗҮҮЖ ҮЛДЭХ ГЭСЭН ХУЛГАЙЧДЫН ЭЭЛЖИТ ЯВУУЛЛАГА, ӨӨР ЮУ Ч БИШ, ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ДАРУЙ ЗОГСОО.

зочин [64.119.22.62] 2023-01-03 12:04:22

Зөвлөлдөх санал асуулга 1000 хүн түүврээр авна гэх шиг итгэхэд бэрх юм аа. Цахимаар асуулт тавиад хариултаа авчих чадваргүй эсвэл бүх нийтийн санал асуулгаар хагалах хэрэгтэй. МАН хэт оролцоод байна даа. Баялагийн хувиарлалтыг яаралтай хийж иргэдэд хувиарла гэхээр стратегийн гээд хэдхэн хүнд хувиарлана. Хулгайчуудаас хөрөнгийг хурааж төсөвт ав гээд тодорхой байхад цаг хожсон ажил яваад өглөө. Хүмүүсийн дургүй хүргэх вий дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.