Олон хүнд эрс шинэчлэлийн үлгэрээс илүү өнөө маргаашийн хоол, хоёр гурван хоног дулаан хонох түлшний мөнгө хэрэгтэй байгаа үед яах ёстой вэ?
Чөмөг нь арьсаа нэвчсэн баян цатгалан улс төрчдөө болохоор толгойг нь илж хулгай хийх боломжоор хангадаг тогтолцоог найр тавин гуч гаруй жил хөгжөөж жирийн ард түмэн мөрний арьс зулгарч цус шүүртэл ажиллаж хөдөлмөрлөөд эцэст үр хүүхдээ харьд дүрвэхээс өөр сонголтгүй нийгэмтэй нүүр тулгаж байгаад хэн буруутайг яг энэ цаг дор монголчууд шүүн хэлэлцэх шаардлага бий. Ард түмэн нэгэнт эрх баригчдын хийхээр хүч түрж буй тогтолцооны өөрчлөлт хэмээх механик, улс төрийн аргаас гадна үзэгдлийн шинжтэй нийгмийн өөрчлөгдөлтөд аль хэдийн өртөөд эхэлсэн ч ийм эмзэг цагт бид юу юуг анхаарах сэрэмжлэх ёстойг товчилбол.
- Үндэсний эв нэгдэл
Үндэсний аюулгүй байдлын гол тулгуур бол нийт ард түмний эв нэгдэл. Монгол улс 3 сая гаруй хүн амтай буюу харьцангуй цөөхүүлээ. Газар нутаг хэдий өргөн уудам ч үндэстний хувьд нэгдмэл учраас элдэв гадны нөлөөнд автахгүй байх чадвар өндөр. Уламжлалт үзэл санаа, соёлын хувьд ч аливаад ул суурьтай хандах уугуул өгөгдөлтэй. Гэвч сүүлийн үед монголын төрд, төрийн гурван өндөрлөгт хэн байгаагаас үл хамаараад төрөө дээдлэх замаар үндэсний эв нэгдэл нь хангагдах зарим чухал нөхцөл нь бүрддэг монголчуудыг ядуурлын зовлон дээр нь дөрөөлж төрийн сүлд рүү нь нулимуулах оролдлого хүчтэй явагдаж нийгмийн сүлжээний орон зайг энэ чиглэл рүү хурцаар турхирах хандлага ажиглагдаж байгааг нуух юун. Хэдий улс төрчид нэгэн цаг зуурт хариуцлага алдаж ард түмэн хохирсоор байгаа нь гашуун үнэн боловч энэ нь “бид доройтсондоо төргүй буюу бусдын эрхшээлд ороод ч болов гэдэс цатгалан амьдрах минь...” гэх дээрээ арай ч тулаагүйг санах хэрэгтэй
- Газар нутаг
Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлого цаг ямагт гарч байдагт нийт ард түмэн байнга сэрэмжтэй байхыг сануулах нэгэн иргэний бичвэрт
Нутаг дэвсгэр том ч үндэсний эдийн засгийн хүчин чадал буурай импортлогсог , үндэсний үйлдвэрлэлийн бүтээмж тааруу , үндэсний оюун санааны дархлаа сул , гажигтай тогтолцооноос хамаарч улс төрчид нь худалдагдсан Монгол Улсын хувьд газар эзэмших , өмчлөхтэй холбоотой харилцаан дээр маш болгоомжтой хандах ёстой.Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги Мандал боомтонд ачаа буулгах , хадгалах , ачих талбай гаргах нэрийн дор цахим дуудлага худалдаагаар 20 га газрыг 4.7- 5.8 тэрбум төгрөгт хүргэн Монгол биш өмчлөгчтэй аж ахуйн нэгжүүд авсан гэх мэдээлэл тарав. Бэлчээрийн мэнэжмэнтийн судалгаагаар тус багийн бэлчээрийн даац 5 дахин хэтэрсэн нь тогтоогдсон аж. Гэтэл Аймаг засаглагчид шууд мундагдан хил орчмын , хилийн зурвас газар алсын хараагүй , хэтийн бодлогогүй авирлах нь тун аюултай. Ер нь улаан цэнхэр өнгөнөөсөө үл хамаараад Монголын улс төрчид Эрүүгийн ; Газрын ; Нийгмийн даатгалын ; Сонгуулийн хуулиудаар оролдох тун дуртай нь сайн хэрэг биш.
Энэ мэтчилэн нэг нам эрх мэдлийн мананд төөрөөд улс төрийн институд гэх нэршлээ бүр мөсөн алдаж утга учраа ч даруй гээсэн аюултай цаг дор ард түмэн өөрсдөө хурц хараа, мэргэн оюунаа алдаж болохгүй.
Сэтгэгдэл
Зочин [192.82.84.60] 2023-01-08 08:41:18
Zass neeh hudlaa uyangiin halil sh#aj gene!
Зочин [59.153.114.25] 2023-01-03 15:09:00
Уих тар ард түмний их хуралдаа ард түмэн нэгдэхтүн
Зочин [192.82.84.60] 2023-01-08 08:40:50
Chi medehguee booloo!
зочин [64.119.22.62] 2023-01-03 12:40:34
Үнэхээр шинэчлэе гэж байгаа бол бүх нийтийн санал асуулгаар хагал. Зөвлөлдөх санал гэдэг бол урьдаас бэлдсэн тавиулуудын өрөх жагсаалт шүү.ҮХНӨ яалаа. Шинэчлэлээс айж байгаа бол аажимдаа асуудал улам хурцадна. Эх орноо бодох хэрэгтэй. 152 гишүүнтэй болохоор давхар дээлтэй байхад л ашигтай өөр юуч өөрчлөгдөхгүй жижиг намууд орно гэсэн баталгаа хаана байгаа юм.
Зочин [122.201.21.184] 2023-01-03 11:18:06
үнэхээр эрс шинэчлэмээр байгаа юм бол дарга нараа эхлээд үтэр цаазалж төрийн хуурс шимэгчийг ээ устга. дарга нар устаад эхлэхээр төсөвийн их мөнгө элбэг дэлбэг болно тэрүүгээрээ шинэчил.
Зочин [202.9.46.123] 2023-01-03 10:02:08
Улны монголчууд яана даа хөөрхий. Сарангэрэл авгай улны монголчууд гэж худлаа хэлээгүй л юм байна
Зочин [192.82.84.60] 2023-01-08 08:41:49
Manai gatan ijii yu gej hudlaa helehev
нямсүрэн. Д [202.21.109.106] 2023-01-03 09:40:36
Ард түмэн минь Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж Ухаант ард иргэд минь сургасан энэ үнэн Бид ирээдүйгээ харж хөдлөнө шүү!!!
Зочин [192.82.84.60] 2023-01-08 08:42:21
Zass neeh hudlaa uyangiin halil sh@aj gene