Хариуцлага алдагдаж, ямба ихдэхэд бурууг тогтолцоо руу чихдэг тэнэгрэл
Монголд харгис мэдээгээр нийгэм нь хахаж, хариуцлагагүйн зудад бүх салбар ганхаж байна. Ямар ч улсад эмнэлгийн гадаа машин дотор эх амаржсан тохиолдол нэн ховор биз. Эрүүл мэндийн салбарын хүнд суртал бол манай нийгмийн бохир завааны толь. Цагаан халад нөмөрсөн эмч нар ёс зүйн зөрчлийг юман чинээнд тоохгүй, алдаа дутагдал хүлээх ойлголтгүй юм шиг аашилж байгаа нь монголчууд бид хэзээ ийм харгис хэрцгий, хэнэггүй, бие биенээ өрөвдөх хайрлах сэтгэлгүй болов хэмээ гайхахад хүргэх. Гэтэл энэ бүхнийг тогтолцоо руу чихэх оролдлого ажиглагдлаа. Явцуу л хэрэг. Хэдий бугшсан муухай газар авсан ч үүнд салбар салбарын хог новшийн овоолго хамаагүй тус тусын хариуцлага ухамсарлах сэтгэлгээг оршоохгүйгээр тарамдуулан өөхшүүлдэг ойлголт буруу.
Эрүүл мэндийн яамны сүүлийн 2-3 жилийн алдаа завхралд хэн хариуцлага хүлээж, ямар бодлогын өөрчлөлт шинэчлэлт гарав? Яах ёстой вэ? Гэдгийг л ярих цаг. Авцалдаатай, эмх замбараатай байдлаар хандлагыг түгээдэг эрүүл сэтгэхүйгээ ард түмэн алдаж болохгүй. Хэн нэгэн хөөргөдөхөөр л дагаад салхинд хийссэн хамхуул шиг намирч гаж буруу хэлбэрийн сэтгэл хөөрөлд автвал хар тамхи шиг хортой.
Харин асуудалд улс суурьтай эрэмбэ дараатай тууштайгаар хариуцлага нэхдэг байдал руу нийгмийн нэлээдгүй хэсэг орж байгаа нь сайн үр дүн мөн. Хөөсрөл хий дэмий бухимдлаас хэтрэхгүйгээс олон чухал асуудал улс төрийн хар технологиор арчигдаад өнгөрдөг байдал эцэс болох ёстой. Үүний тулд яг өнөөгийн халуун цэг дээр буруу болгоныг тогтолцоо руу чихэж замхруулах магадлал бий.
Буруутнаа хайж шийдвэрлэдэг хариуцлагын тогтолцоо, тодорхой шийдвэр шаарддаг ард түмний шахалт, нэхэл дагал үгүйлэгдэж байна
Сэтгэгдэл
зочин [124.158.119.35] 2023-01-05 10:59:32
Хариуцлага алдсан эрүүл мэндийн сайд нь дэд сайдаараа үлдэнэ ээ гэчихсэн тохироо хийгээд байж байгаа сурагтай. Ингэж болох уу ард түмээн? Засаг нь хариуцлага алдлаа та гээд огцруулаад өөр хүнээр сольж байхад шүү дээ
Irgen [212.174.105.92] 2023-01-04 00:37:58
Jaahan bolovsroltoi turshlagtai humuuseer eh ornoo udirduulmaar bn aa...
966 [59.153.114.25] 2023-01-03 23:41:54
Биднийг 30 жил тархи угаасан намуудын гайгаар өнөөдрийг хүртэл монголчууд улны амьдралаар амьдарч ирлээ одоо тогтолцоог үндэсээр өөрчилж чадвал монгол ялна. Ингэхийн тулд атх нэгдэе өөр ямарч гарц гаргалаа байхгүй шүү. Намуудыг төраа
Зочин [124.158.64.135] 2023-01-03 13:45:41
Хуучин нийгмиийн үед сургуульд хэн сайн сурсан, хэн сайн хариуцлагатай, ёс зүйтэй чадвартай нь удирдах албан тушаалд томилогддог байлаа. Одоо бол эсргээрээ сургуульд ямар дүнтэй төгссөн нь хамаагүй мөнгөтэй нь, эсвэл хэн нэг эох мэдэлтний суганы үс, найз нөхөд, хамаатан садан ах дүү, цүнх баригч удирдах албан тушаалд томилогддог болслн. Үүнээс болоод наад нүүрсний гэх мэт хөрөнгийн том хулгай луйвар чинь замаа алдсан. Иймд тлгтолцоог өөрчлөхөөсөө өмнө. Хүний нөөцийн бодлогыг чамбайруулж зөв болгох хэрэгтэй.
Зочин [124.158.64.135] 2023-01-03 13:36:24
Бүх бурууг тогтолцоо руу чихэж болохгүй. Өнөөгийн энэ дампуу хариуцлагагүй байдал 1996 оны сонгуулийн дараанаас эхэлсэн. Учир нь тухайн салбартаа мэргэжилтнээр болон удирдах албанд ажиллаж үзээгүй мэргэжлийн бус хүмүүсийг сайдаар томилдог болсон. Мөн сайдаар томилогдсон этгээд нь өөрийн суганы үс болон хамаатан садан найз нөхдөө яамныхаа агентлагийн харьяа байгууллагын даргаар томилдог болсон. Үүнийхээ үрээр хөрөнгө мөнгийг хувааж идэж уудаг болсон. Энэ их дампуу ажиллагааг 2000 оны сонгуулийн дараа намбарын энхбаяр гарамгай үргэлжлүүлсэн. Мөн тэр цагаас хойш МАН, АН хоёр уралдаан зарласан мэт энэ дампуу байдлыг үргэлжлүүлсэн. Тэгээд өнөөдрийн дампуу аалзны тор шиг байдалд орсон. Одоогийн энэ яамдын сайд .дэд сайд ТНБД, агентлагуудын дарга нарыг хардаа. Хэн нь хэний суганы үс, найз нөхөд хамаатан садан бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ.. Хуучин нийгмийн үед энэ боловсон хүчний бодлого туйлын чамбай зөв байсан шүү дээ.
Яг үнэн. [103.212.118.148] 2023-01-03 13:13:00
30 жил одоогийн тогтолцоогоор яваад болж л байсан, цаашдда ч явж болно. Харин хамгийн сүүлд сонгогдсон 76-гаа буруу буюу хууль бус зүйл хийснээр Үндсэн хуулийг өөрчлөх нь утгагүй. Хэрэг хийсэн хүмүүст зориулж Үндсэн хуулийг өөрчлөөд байх уу?
зочин [43.242.243.221] 2023-01-03 13:11:36
Бүдүүлэг муухай эмчийн чинь царайг хармаар байна. Олон түмэн мэдэж аваг. ТөрөхиЙнхөөн ...........
зочин [43.242.243.221] 2023-01-03 13:07:09
Төрсөн эмэгтэйг тавчигтай гаргаж машинд суулгахад монголын засгийн газар уйлаг алдан огцорч шившигээ тарьж байсан харин одоо хорз хөлдөх хоёр есийн хүйтэн үдэш монголын хамгийн том төрөхийн гадаа эмч нарт нь загнуулсан нөхөр нь яаж ч чадахгүй машиндаа эхнэрээ төрүүллээ. Эмнэлэгийнхэн , төр засаг нь худлаа л гэх байхдаа. Үнэн гэж зөвшөөрвөл ерөнхийлөгч, бас засгийн газар огцрох байх даа. Хэр зэрэг шудрага болохыг нь харж л байя даа. Тэр ягаан халад өмдтэй эмчийн бүдүүлэг загнаад хэрэлдээд зугтааж байгааг яанаа. Ээ нүдний булай.
Зочин [202.179.25.187] 2023-01-03 19:18:33
Hulduu tumur ambaart tursun bish bitgii hutsaldaad bai
Зочин [103.26.194.100] 2023-01-03 12:26:54
Та бүхэн сэтгэлгээгээ, тогтолцоогоо өөрчлөөгүй цагт хөгжихгүй. Таныг таныг худалч, авмлгачинболгодог тогтолцоо байгаа цагт мянган хариуцлага яриад хэрэггүй.
зочин [64.119.22.62] 2023-01-03 12:21:09
Түгжрэл улам гаарч байна. Газарын наймааны асуудлыг сүүлийн 20 жилээр шалгаж нийслэлийн хуучин зургийг харьцуулан ямар их ногоон байгууламж устгаж эргэж нөхөж чадахгүй байна. Хичнээр хайс хашаа төсвийн мөнгөөр барьж жил бүр шинэчлэв гээд үзэх. Газар зарсан хүмүүсийн мөнгө банк санхүү. хувьцаа болчихсон эзэндээ ашиг өгөөд байж байна Үүнийг илрүүлж түгжрэлийг бууруулахад зарцуул Сүхбаатар сайд аа. Төсвөөс мөнгө авдаг нь нөгөө цалин тэтгэвэрийн өсөлтийн мөнгөнөөс идээд байна.