Утаа аминд тулжээ

Aдмин / Нүүр

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үхлийн хөндий гэж нэрлэгдсээр удав. Учир нь агаарын бохирдолоор дэлхийд тэргүүлж хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, өвлийн улиралд өвчлөл, ханиад томуу хурц хэлбэрт шилжиж эдгэхгүй ужгирдаг вирусээр сургуул цэцэрлэгийн хүүхдүүд өвдөж уушиг нь хүнд гэмтсээр. Монголын засгийн газруудын жил жилд авч хэрэгжүүлдэг, хэрэгжүүлнэ гэж амладаг агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа гэгддэг ч бодит амьдрал дээр огт өөр байна. Шахмал түлшний хор хөнөөл түүхий нүүрснийхээс илүүг ч иргэд хэлж байна.

Улаанбаатар хот – Монгол улсын нийт хүн амын тал нь амьдардаг - дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна... гэсэн судалгааг НҮБ-ын хүүхдийн сангийн мэдээнд дурьджээ.

Сүүлийн таван жилд агаарын бохирдол бууруулахад 1 их наяд төгрөг зарцуулж энэ онд гэхэд л 43 тэрбумыг зарцуулах ба 2022 оны 12 сар гэхэд аль хэдийн 20 тэрбус төгрөг зарцуулжээ. Гэтэл агаарын бохирдол улам нэмэгдсээр байна.

Харин нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн болон дарга нар иргэдийн яндан зуухнаас болж агаар бохирдож байна гэж байгаа нь энэ салбарын улсын төсвөөс зарцуулагдаж буй асар их дүнтэй зарцуулалтад шалгалт хийж, алдагдсан боломжийн тооцож, авлигажсан байвал таслан зогсоох шаардлага хоолойд тулсан гэдгийг харуулсаар байна. Энэ их хөрөнгө мөнгө яагаад үр дүнгээ өгөхгүй байгаа вэ. Авлигал, асар их шуналын ёзооргүй ангал руу урсан ордог уу. Төр гэр хорооллын дахин төлөвлөлт, утаагүй зуух гэх мэтийн асуудлуудыг нэхэн шалгах уу Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах суурь эрхээ хэзээ олж авах вэ? Гэх мэтийн олон асуултуудын араас хариуцлага яръя.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.124] 2023-01-03 19:44:25

Хүрэлээ гадагшаа зугтцнуу

Зочин [192.82.67.42] 2023-01-03 14:54:33

Ардчилсан намыхан эх орноосоо урваагүй байсан бол ондоо байх байлаа.

Зочин [202.9.40.60] 2023-01-03 12:19:19

Ааа яая даа түмэн олон минь. Төр засаг нэртэй түмэн хулгайчуудыг зайлуулж гялалздаг аавын хүүхдүүдийг нам мам харгалзахгүйгээр гаргаж ирэх хэрэгтэй бн. Ээээ халаг гэж

зочин [64.119.22.62] 2023-01-03 12:15:04

Сүүлийн 5 жилийн ажилд шалгалт оруул.

Зочин [64.119.20.39] 2023-01-03 11:01:23

Төр засагт шигсэн хулгайч нарыг авах идэх нь хэт ихэдсэний, арчаагүй удирлагч нартай байгаагийн үр дүн шүүдэээ новш юмаа

Зочин [202.9.46.123] 2023-01-03 10:01:05

Энэ утаа жил бүр олон мянган хүний аминд хүрч байгаа

зочин [202.9.46.120] 2023-01-03 09:41:03

хогийн хулгайч нарыг дээрээ гаргаад хордож суугаа бидэнд хохь нь гэхээс өөр хэлэх үгалга даа

hi [203.98.77.143] 2023-01-03 09:22:41

арчаагүй хүмүүс төрд сонгосноос болж үр хүүхэд өөрсдийнхөө амь нас эрүүл мэндээр төлж байна даа азгүй хүмүүс

Зочин [122.201.21.184] 2023-01-03 11:13:42

сонгосон хрүмүүсээ зүгээр чирч гаргаад алаад эхэлбэл таарна

Зочин [103.229.122.82] 2023-01-03 08:59:34

Утаа ч үнэхээр үхлийн цохилт болж байна шүү.Ухаантай хүмүүс хотоос гарах нь маш зөв сонголт шүү үр хүүхэд гэр бүлээ ухаантай эр эм хүмүүс хамгаалах нь ухааны цар юм

Зочин [122.201.21.184] 2023-01-03 11:14:22

тэгээд гэрийн боловсрол зөгийн АА эрхлэхээс өөр арагагүй болжээ

Зочин [27.123.214.8] 2023-01-03 08:48:59

Лалрууд бүх гэр хорооллыг бүрэн орон сууцжуулах мөнгийг хулгай хийчихсэн. Гэтэл нөгөө хулгайлуулсан ард түмэн нэртэй үхээнцүүд нь хулгайтайгаа тэмцхийн оронд утаад байгаа лалруудаа дэмжсээр, хамгаалсаар. Халамжийн 5 цаасанд нь хууртсаар. Өгөөд байгаа халамжийг ажил орлоготой хэдээсээ татвар, нийгмийн даатгал нэрээр жил бүр нэмэгдүүлж дээрэмдээд байдаг. Энэ ямар новшийн юм болоод бнаа?

Зочин [202.126.88.114] 2023-01-03 08:45:00

Utaanbaatarchuud eruul mendee bodood huduu garbal taarna hujaagaas hortoi uhliin nuurs absan bugd hort habdar bolohiighen medeh bileedee huurgiiduu hotod baih durtai humuus yahab dee horoo unerleed baij dee


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.