"Төрийн ордны зоогийн газрын сарын түрээс нь найман сая төгрөг"

Aдмин / Нүүр

"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг энэ сарын 1-нээс татан буулгасан. Ингэснээр Төрийн ордны зоогийн газар ажиллахгүй болсон. Тиймээс туршлагатай, мэргэжлийн түвшний ААН-үүдийг сонгон шалгаруулж, түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагааг явуулна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байв.

Энэ талаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас "Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сард зарласан, хугацаа нь нэгдүгээр сарын 12-нд дуусна. Одоогоор материал ирүүлсэн газар байхгүй. Ганц нэг байгууллага ирж үзэж л байна.

Сонгон шалгаруулалт дуустал Төрийн ордонд "Modern nomads" рестораны катеринг үйлчилгээг оруулсан.Зоогийн газрын талбайн хэмжээ 838.72 м.кв.Нэг м.кв талбайн түрээсийн үнэ сарын 10 мянган төгрөг" гэв.

Сонгон шалгаруулалтад орох ААН нь улстөрчид болон тэдний бизнес, хамтрагчтай холбоогүй байх ёстой хэмээн Засгийн газрын тогтоолд тусгажээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [43.242.243.54] 2023-01-08 07:15:13

ЗА ДА ЭНДЭЭС ЗАСАГ АШИГ ОЛЖ ТӨСӨВДӨӨ НЭМЭРЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ, 1м КВ-ийг НЬ 1 ТӨГ-Р ТҮРЭЭСЛЭ, ТЭГЭЭД ХАРИН ҮЙЛЧИЛГЭЭ, ХООЛНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛ, ҮНИЙГ НЬ МАШ ХЯМД БАЙЛГА, ХАРИН ӨГЛӨӨ 9.00-оос ОРОЙ 18.00 ХҮРТЭЛ ТАСРАЛТГҮЙ, ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ОРООД ХООЛ ИДЧИХ БОЛОМЖТОЙ БАЙЛГА,ЭНЭ ГУАНЗНААС АШИГ ЦӨМ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ, ОРДОНД БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ БАС Л ТӨР, ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛЛАГСАД Ш ДЭЭ, ТҮРЭЭСЭЭ ИНГЭЖ НЭМБЭЛ ХООЛНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭДГИЙГ БОД, ИНГЭЖ БОДОХОД ТА НАРЫН УХААН ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ.

Зочин [59.153.112.254] 2023-01-05 22:05:18

Модерн номац чинь Баярцогтынх биз дээ

Зочин [59.153.115.198] 2023-01-05 10:54:14

Эд нар нээрээ ... гуанзаа хүртэл өндөр үнээр түрээслэж мөнгө саах юм үнэхээр өлөн гарууд шүү

Зочин [24.7.121.230] 2023-01-05 11:50:52

Тэнэгтдэг байна шд. Хямд л байнадаг. Хотын төвөөр үнэтэй шдээ энэнээс

Зочин [124.158.68.52] 2023-01-05 10:33:34

модерн номадс чинь нөгөө алдарт хулгайч баярцогтынх.... аюул ?

Зочин [202.9.46.41] 2023-01-05 11:47:23

Aldart hulgaich bagaa nuuhiin tuld Bayartsogtiig tulhsen baidag yum


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.