ӨНӨӨДӨР: "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ V БАЙР
09:00 цагт: Хотын стандартын хоёрдугаар ээлжийн стандартуудыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 91116904, 99763656 /Иргэний танхимд/
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд АН-ын зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдийг танилцуулна.
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
10:00 цагт: Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудуудтай холоотой асуудлаар “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийнэ.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
11:00 цагт: Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 88108410
Сэтгэгдэл
zochin [103.11.195.2] 2023-01-06 08:59:22
Хотын стандарт утаанаас эхэлнээ.