Эрээн хот монголчуудыг хүлээж авах 22 ЗОЧИД БУУДАЛ бэлджээ

Aдмин / Нүүр

Сүүлийн гурван жил гадаадын иргэд хүлээж аваагүй Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн энэ ням гараг буюу нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээгдэнэ.

Эхний ээлжинд манай улсаас 300 зорчигч автобусаар нэвтрэх бөгөөд монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлыг бэлджээ.

Иргэд хүлээж авах зочид буудлын нэр, үнэ тариф

Arslan.mn

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэхэд үйлчлэхэд дараах журмыг баримтална.

  • БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлнэ.
  • Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.
  • БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө.
  • Монгол Улсад ирэх хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж хил нэвтэрнэ.
  • Ням гаргаас 8-аас доош хүний суудалтай, 20 машиныг өдөрт хилээр нэвтрүүлнэ. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.
  • Эрээн хот руу өдөрт нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
  • Ачаа барааг машины заагдсан даацаас хэтрүүлэхгүй байна. Даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацааг шалгах, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.
  • БНХАУ аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих иргэдийг нэвтрүүлэхгүй.
  • Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүй.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-01-06 14:56:50

Эрээн явбал өвчин л чирж ирж гай болно доо

Зочин [202.9.46.144] 2023-01-07 02:53:54

Хог хужаа руу очоод хятад вирус чирээд ирэхээс гадна беен хужаа орж ирээд Монгол хятад вирусэнд идэгдээд устана энэ бол аюул.

Zochin [192.82.82.174] 2023-01-06 13:22:57

Hyatad uls hilee neej bgam bna manai shiidver gargaj bgaa humuus ch uhaantai mundag bhoor ter shiidveriig ni huleen zuvshuurch asuumj bugluuleed l nevtruuleh wm bna harin bid uvchinii golomt ruu shinjilgee ugch oroh wm bna gej oilgoloo uhaantai humuus shiiddeg bhoor bid odoo ch mash hangaluun saihan amidarch bna da burhan uzeg

ЗОЧИН [202.126.88.210] 2023-01-06 12:59:27

МОНГОЛЧУУД ОДОО Л ЭВТЭЙ БАЙЖ ХЯТАД РУУ ЯДАЖ 6 САР ЯВАХГҮЙ БАЙЦГААЯ ХЯТАДЫН КОВИД ДИЙЛДЭХЭЭ БОЛЬСОН ШҮҮ ШИНЭ ШИНЭ ХУВИЛБАР ГАРЧ ИРЭЭД БАЙНА.

zochin [103.11.195.2] 2023-01-06 12:54:22

Ийшээ явж яах вэ?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.