Р.Алтангэрэл: Хил нээх өдөр Замын-Үүд-Эрээн боомтоор 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ

Aдмин / Нүүр

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулна. ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөний нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье. Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ.Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө.

Коронавирусийн халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-д хүргэнэ. Эрээн хотод гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаж 22 зочид буудлын нэрийг ирүүлсэн.

Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.

"УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.БНХАУ-аас Монгол Улсад ирж буй иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.

БНХАУ-д арванхоёрдугаар сарын эхээр коронавирусийн халдварын тархалт томоохон хотуудад давлагаа яваад дууссан. Одоо хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж эхэлжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.185] 2023-01-09 09:50:19

ТЭНЭГ ХУЛГАЙЧУУДЫН ТАРХИНД ЮУ Л БОДОГДОЖ БАЙДАГ БОЛ ДОО ОЙЛГОХОО Ч БАЙЛАА КОРОНА ТАРААЖ ХУЛГАЙГАА ХЭСЭГ НУУХ ГЭЖ БАЙНА УУ ГЭСЭН ХАРДЛАГА БАЙНА

Зочин [202.126.89.187] 2023-01-07 02:52:27

Визтэй явах юмуу визгүй явах юмуу тд мэдээ оруулдаа аялалын журмаар эмчилгээний журмаар ирж бга бол хүлээж авахгүй гээд бхын учрыг нь олхоо блаа

Зочин [202.9.40.73] 2023-01-06 20:40:06

Айж бна Хятадад короноо хүчээ авч байгаа

Зочин [202.72.245.121] 2023-01-06 19:04:58

ЭЗ-аа сэргээх биш бүр унагах нь дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.