БНСУ Е9 визнийхээ хугацааг 10 жил болгоно

Aдмин / Нүүр

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамны албаны дарга Пак Жон Пил оны өмнөхөн Гадаад ажиллах хүчний шинэчилсэн бодлогыг танилцуулжээ. Мэргэжлийн бус гадаад ажилчдыг албан ёсоор нэвтрүүлэх тогтолцоо тус улсад 2004 онд анх үүссэн. Нэг үеэ бодвол системийн үйл ажиллагаа ил тод болж, гадаад ажилчдын эрх ашиг хамгаалагдсан хэдий ч тодорхой хэмжээний шинэчлэл хэрэгтэй гэсэн гомдол санал нэмэгдсээр байгааг тэр хэлжээ.

Өмнөд Солонгост хөдөлмөрийн насны хүн амын тоо буурсаар байгаа тул мэргэжилтэй ажилчдын эрэлт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ гадаад ажилчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний ажиллаж, амьдрах орчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулах бодлого улам чухал болсон.

Сайжруулах бодлогын хүрээнд эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг гадаад ажилчдыг үйлдвэрүүдэд ажиллахыг дэмжинэ. Гадаад ажилчны визний хугацаа 4 жил 10 сар байсныг 10 жил болгож сунгах аж. Мөн гадаад ажилчдад зориулсан мэргэжлийн сургалтыг эрчимжүүлнэ. Ингэхдээ олон улсын төслүүдээр дамжуулан илгээгч улсын хүний нөөцийг системтэй сургаж, ажиллах хугацаа нь дуусах дөхсөн хүмүүсийг мэргэжлийн сургалтад хамруулах замаар хууль бусаар үлддэг хөшүүргийг нь бууруулна.

Хоёрдугаарт, ажлын байр бүрт зөвшөөрөгдсөн гадаад ажилчдын тооны хязгаарыг шинээр тохируулна.

Гуравдугаарт, гадаад ажилчдыг хилээр нэвтрэхээс өмнө цахимаар ярилцлага авах зэргээр ажилд авах үйл явцыг илүү системтэй болгоно.

Дөрөвдүгээрт, гадаад ажилчдыг БНСУ-д байх хугацаанд нь дэмжлэг үзүүлнэ. Юуны өмнө гадаад ажилчдын орон сууцны орчныг сайжруулах аж. Гадаад ажилчин болон ажил олгогчдын хоорондын зөрчлийг шуурхай зохицуулах, тэднийг дэмжих, хэлмэрчийн тоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт Ажилчдын эрхийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Түүнчлэн хүний амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдал нь харъяалал харгалзахгүй нэн тэргүүнд тавигдах асуудал юм. Тиймээс аюулгүй байдал зөрчигдөж, гадаад ажилчин нас барсан үйлдвэрт дахин гадаадын иргэн ажиллуулахгүй байх зохицуулалтыг хийнэ. Мөн аюулгүй байдлын тухай гарын авлагуудыг ажилчин илгээгч орны соёлын онцлогийг харгалзан бэлтгэж, түгээнэ. Ажиллах хүчний хомсдолыг харгалзан үзээд энэ жил 110 мянган гадаад ажилчин шинээр авахаар төлөвлөж байна гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Монголдоо шулуулснаас [203.91.119.138] 2023-01-09 11:50:07

Солонгост очиж боолын хөдөлмөр хийх нь монголдоо мөлжүүлснээс хамаагүй дээр биш үү..

bid solongost bool bolj bna [64.119.22.35] 2023-01-06 23:18:45

Solongosiim bool bolgoj bna. Mongoldoo amidrah nuhtsil baikhgui Solongosiim bool.dam damaa ameriikiin bodlogoooo

Зочин [202.9.47.21] 2023-01-07 22:34:00

Монголд боол байснаас хамааагүй дээр.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.