С.МӨНХЧУЛУУН: КОВИДЫН ГУРВАН ЖИЛД ЯПОНООС ОРУУЛЖ ИРСЭН БҮХ ПРИУС МАШИН НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ БАЙСАН

Aдмин / Нүүр

Приус машины нүүрсэн янданг авч худалдаалдгаас үүдэж агаарт хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис цацаж байгаа тухай манай сонин хөндөн бичсээр ирсэн. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун энэ сэдвийг хөндөн сошиал сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Түүнтэй энэ асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Автомашины нүүрсэн яндангийн асуудлаар танай байгууллагад гомдол ирсэн хэрэг үү?

-Энэ асуудлыг хөндөх болсон шалтгаан агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол их байна, утаа их байна гэдэг асуудал твиттер дээр хүмүүс над руу бичсэн юм. Ялангуяа машины утаа их байна. Гадаадын улс орнуудад машинаас нь ийм их утаа ялгардаггүй. Харин манайд бол замын хажуугаар явахад маш их утаа байна гэж хүмүүс ярьж байна.

Би өөрөө Механик инженерийн сургууль төгссөн хүн. Манай орон цаг агаарын хувьд хүйтэн уур амьсгалтай. Хүйтний улиралд машин асаахын тулд зайлшгүй хорт утаа ялгардаг. Хорт утааг шүүдэг катализатор бий. Энэ нь ажиллаж эхлээд 250 градусаас дээш халсан тохиолдолд машины хорт утааг 90 хувиар бууруулдаг. Гэтэл машины нүүрсэн яндан буюу утаа шүүгч катализаторыг салгаад авчихдаг асуудал их байдаг юм байна. Өмнөх судалгаануудыг үзэж байхад Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт машины 50-60 хувь нь приус машин байдаг. Гэтэл Приус 20 машин огт нүүрсэн яндангүй орж ирдэг болсон юм байна.

-Нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцоно гэдэг хорт бодисуудыг агаарт шууд цацаж байгаа гэсэн үг шүү дээ...?

-Яг тийм. Катализатор 300 орчим хорт бодисыг шүүж байх ёстой. Гэтэл шүүх яндан байхгүй байна гэдэг тэдгээр хорт бодис агаарт дэгдэж байна гэсэн үг. Интернэтээр ороод үзэхээр нүүрсэн яндан худалдаж авна гэсэн зар маш их байна. Утастайгаа байна. Үүнийг яагаад манай хууль хяналтынхан шалгадаггүй, зогсоодоггүй юм бэ. Нүдэн дээр хууль бус худалдаа явагдаж байна шүү дээ. Үүнтэй холбоотой над руу хүмүүс олноор хандаж байна.

Японоос Монгол руу машин оруулж ирдэг хүмүүс ч байна. Тэдний ярьж байгаагаар ковидын гурван жилийн хугацаанд Монгол руу явуулсан бүх приус машин нүүрсэн яндангүй байсан гэж байна. Японд байхад нь авчихдаг юм байна.

-Япончууд өөрсдөө авдаг гэсэн үг үү?

-Приусын янданг үйлдвэрлэлийн зориулалттай цагаан алт болон паллади гэсэн ховор элементүүдээр хийсэн байдаг. Энэ нь дээд зэргийн утаа шүүх зориулалттай. Гэтэл энэ элементийн олдоц ховор болонгуут япончууд дахин боловсруулж гаргахаар янданг өндөр үнээр авдаг болжээ. Монголд ирэнгүүт нь хятад яндан тавиад яваад байдаг. Түүнээс гадна Монголоос Япон руу нэг хэсэг нь гаргаж байсан юм билээ. Энэ бол маш хор хөнөөлтэй явдал шүү дээ. Өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд тулж ирчихээд байгааг хүн бүр харж байна.

-Энэ асуудал дээр ШӨХТГ ажиллах боломжтой юу?

-Бид иргэд хохирч байна гэж хөндөөд явж болно. Арга хэмжээ авч хариуцлага тооцъё гэхээр хуулин дээр хэрэглэгч гэдэг нь бизнесийн бус зорилгоор өөртөө зориулж бараа ажил үйлчилгээ худалдан авсан иргэнийг хэлнэ гэдэг. Энэ асуудлыг хүчээр явуулах гэж нэлээд үзсэн. Иргэд татвараа төлж байгаа. Тэр татвар нь иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө зарцуулагдах ёстой гэхээр прокурор дээр очоод гацчихдаг юм билээ.

Тиймээс бодлогын хүрээнд анхаарах гол байгууллага бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Б.Бат-Эрдэнэ сайд бол өмнө нь манай газрыг толгойлж байсан, хэрэглэгчийн эрх ашгийг хамгийн сайн мэдэх хүн. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулаач гэж олон нийтийн сүлжээнд хөндөж тавьсан. Түүнээс гадна хил гааль, цагдаа, оношилгооны төвүүд ч үүн дээр оролцох ёстой. Уг нь түүхий нүүрс түлүүлэхгүй гээд улсаас шийдвэр гаргаад мөрдөж байгаа. Энэ нь гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхөд яригддаг. Гэтэл үүнээс олон тооны 400 500 мянган машин утаа гаргаж хорт бодис ялгаруулж байгаад зайлшгүй арга хэмжээ авах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [5.252.197.120] 2023-01-09 15:26:54

2001 --2 оны үед ЗГ -н хуралдаан дээр манай нэг эрдэмтэн судлаач хүн машинаас гарч байгаа утаа бол ямарч хоргүй утаанд тооцохгүй гэж дарга нарыг итгүүлж байж билээ. машины утаа их байнаа гэж хэлээд дарга нарт аймаар загнуулж байсан . хоргүй утаанд тооцохгүй гээд байхад юу гээд солиороод байгаан гээд л ...ккк

иргэн [64.119.20.220] 2023-01-09 13:20:32

Япончууд Монголчуудыг хордуулах гээд нүүрсэн янданг нь авчихдаг юмуу. Дайны үед усанд хор хийдэг байсан шигээ

иргэн [64.119.20.220] 2023-01-09 13:19:25

Японууд Монголчуудыг хордуулах гээд нүүрсэн янданг нь авчихдаг юмуу. Дайны үед усанд хор хийдэг байсан шиг ээ

ЗОЧИН [202.126.88.185] 2023-01-09 09:47:59

ЭНЭ БАС ХУЦДАГ ГАР ШҮҮ ЧЕНЖҮҮД НЬ ӨӨРСДӨӨ АВДАГ ТЭГЭЭД ТУСД НЬ ЗАРДАГ БОЛСОН ШҮҮ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ УЛААН МӨНГӨН УС ГЭЭД ҮЁДЛЫН МАШИН, ГАНТЕЛ, ДӨШ ҮНЭДОРООД БАЙСАН ШИГ ЯГ ТИЙМ ХИЙМЭЛ БИЗНЕС ШҮҮ НААД НҮҮРСЭН ЯНДАН ЧИНЬ

Зочин [64.119.17.174] 2023-01-08 14:26:42

Нүүрсэн яндангүй машин оруулахаа болих хэрэгтэй юм бишүү

Зочин [66.181.161.25] 2023-01-08 08:55:12

Наа чинь хийх ажил шүү. Нэр хүнд олох арга биш.

ЗОЧИН [43.242.243.54] 2023-01-08 08:00:27

МӨНХЧУЛУУН ЗӨВ ШҮҮ, ЭНЭ ТАЛААР БАС АНХААРЧ БУЙ ЧИНЬ САЙШААЛТАЙ БНА, АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин [122.201.31.166] 2023-01-07 17:04:12

Оросоос орж ирж байгаа бензин стандартын шаардлага хангалт муу байсаар удаж байна шүү цоо шинэ машинаас ч муухай үнэртэй утаа гарч байна.

MGL [202.126.90.154] 2023-01-07 16:24:30

Odoo prius ch bnuu shine land 300 lexus 600 ch bnuu !!! Mashinii tatvaraa 100% bolgoson deer shuu !! Gaali deer yndangui buuj baigaa bol prius Odoo Mongold oruulj irehiin Zogsoogoochee .Minii olj medseneer nuursen yndangui mashinaas garch baigaa hort utaa Jiremsen eejiin hevliid baigaa huuhded mash muu gaj nuluutei gsen shuu !!!

Улс л өөрөө буруутай. [103.212.118.148] 2023-01-07 15:52:21

Монголын техникийн шаардлага ЗӨӨЛӨН буюу түүнийг дагаж мөрддөгГҮЙ учир Монголд тэр муу шүүлтүүр ХЭРЭГГҮЙ байдаг. Иймд шүүлтүүрийг мөнгө өгдөг газарлуу хүргээд хэдэн доллар болгочих нь дээр. Тэгэхлээр хогийн журамтай УЛС л өөрөө буруу байгаа биздээ?

Зочин [64.119.20.62] 2023-01-06 21:32:21

Өдөр бүр хэдэн мянган хуучин машин чингэлэгээр орж ирж байна. Хуучин машин оруулж ирэхийг яаралтай зогсоох хэрэгтэй байна. Гудамжиндаа машин багтахгүй боллоо. Хүн бүр хуучин нойтонч хамаагүй машин унах эрхээс илүүтэй хүний эрүүл мэнд, орчны бохирдол дэндлээ. Япон улс төмрийн хогноосоо салж, бид төмрөн хогон дунд, шүүлтүүргүй утаанд нь хордоод дууслаа. Өнөөдөр машин унаад хүнээс дутахгүй бвал эрүүл мэнд ч яамай юу ард түмээн! Нийтийн тээврээ сайжруулчихвал заавал машин унах хэрэг ч алга.

Зочин [66.181.179.178] 2023-01-06 18:18:52

Yopoonoos 2000$-r prius avaad tend n yandang n 500$-r zarchdag gesen shd. Tegeed end ireed hulhi yandan tavidag gesen

Зочин [192.82.68.156] 2023-01-06 17:50:21

Маш зөв машинуудаа аймаар муухай үнэртэй утаа хаяж байна анхаарах зайлшгүй шаардлагатай шүү

Зочин [192.82.68.156] 2023-01-06 17:47:57

Машины наймаачид өөрсдөө хулгайлаад авчихдаг юм бишүү бузар хулгайчууд юмаа

Зочин [66.181.184.13] 2023-01-06 17:34:49

Өөрсдөө хулгайлж аваад хужааа ахан дүүсдээ бэлэглэсэн болж таарлаа. Хаа байсан япон тянжинд хулгай хийчдэг урт гартан юмаа

зочин [66.181.188.232] 2023-01-06 17:33:34

Хил дээр шалгаад оруулахгүй болчих


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.