ХНХЯ: Хүүхэд тань 100 мянган төгрөг авах эсэх нь энэ сарын 16-наас хойш тодорхой болно

Aдмин / Нүүр

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан.

Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1,139,200 хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон нэг их наяд 367 тэрбум төгрөг баталсан.

Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно гэж ХНХЯ-наас мэдээлжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.64] 2023-01-09 12:54:40

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЭМЖ 300 БОЛГОХ ХЭРЭГТЭЙШТЭЭ 20 ДОЛЛАР ӨГСНӨӨ БӨӨН ХЭЛ АМ БОЛГООД Л ИЧИЖ ҮХЭЭСЭЙ БУСАД БҮХ Л УЛСУУД ХҮҮХЭДДЭЭ 100ДОЛЛАР ӨГДӨЛ БИЗДЭЭ ХАЛАМЖ НЭРТЭЙ ДУСАЛ ДУСААЖ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЦАЛИНТАЙ ЭЭЖ ГЭЧЭЭД 50 000 ТӨГРӨГ 10 ДОЛААР Л ГЭСЭН ҮГ ГАНЦ БООДОЛ ПАМПЕРС Ч АВАХАД ХҮРЭХГҮЙ МӨНГӨШТЭЭ ААРСДАА БОЛОХООР ТЭРБУМААР НЬ ЦУСАЛДАГАА БОЛЬЖ ХҮҮХЭД ТӨРСӨН ЭХ ТЭТГЭВРЭЭ 1 ДАХИН НЭМЖ ӨГӨХ 5 ТОЛГОЙН ХУВЬЦААГ 100% АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭГҮЙ ӨГӨХГҮЙ БОЛ МАН ИРЭХ СОНГУУЛИАР ГАРНА ГЭЖ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ ЯАЖ Ч ХАКЕРДААД БҮХ ХҮН БИЗ ДААГЧ НАРТ САНАЛАА ӨГНӨ ЯМАР Ч НАМ ХЭРЭГГҮЙ

иргэн [192.82.76.142] 2023-01-08 19:23:46

Хүүхдүүдин МӨНИЙГ нэмэх хэрэгтэй. Олон тэрбумаар нь нүүрснээс мөнгө олж байгаа юм байсан. Үүнээсээ хүүхдүүдэд өгөө.

Монголын дорой байдлын илэрхийлэл. [103.212.118.148] 2023-01-07 18:01:56

30 доллар чинь хөгжилтэй орны дунджаар ГАНЦХАН ЦАГИЙН хөдөлмөрийн хөлстэй тэнцдэг мөнгө ш дээ. Гэтэл Монголд энэ чинь бөөн асуудал болчихсон байдаг.

Горьдлогоо гэж. [103.212.118.148] 2023-01-07 17:55:32

АНУ-ын 30-хан долларын тэтгэмж олгох эсэх нь Монголд бүх нийтийн ГОРЬДЛОГЫН асуудал болчих юмдаа. Хөөрхийс!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.