ОБЕГ БАРИЛГАД ДҮГНЭЛТ ГАРГАДАГ БОЛЛОО

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь барилга байгууламжийн хийц, бүтээцийн бат бэхийн чанарыг үл эвдэх технологи ашиглан барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг боллоо.

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017- 2019 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн.

Гамшгийн судлалын үндэсний хүрээлэн нь Швед улсад үйлдвэрлэгдсэн пандит лаб, шмидт алх, профометр багажуудаар барилгын материалын нягт, цууралт, бетоны үе, аматурын зэврэлт зэргийг хэмжиж барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар, эрсдэлийг тодорхойлж тус багаж төхөөрөмжийг ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [5.252.197.120] 2023-01-09 15:18:11

ОБЕГ МАШ САЙН БАЙНА. БАРИЛГЫН ЧАНАРЫГ СУДЛАХ НЬ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСТАЙ ХОЛБООТОЙ ЧУХАЛ АЖИЛ . ТУХАЙН ШАЛГУУР АЛДАГДААД 25 ЖИЛ БОЛСОН ЭНЭ ХУГАЦААНД БАРИГДСАН БАРИЛГА ТУН Ч ХЭЦҮҮ ДЭЭ ЯНЗ БҮРИЙН ЮМ БОЛОХОД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮНГҮЙ ХУДАЛДАЖ АВСАН ХҮНИЙ Л БУРУУ ГЭЖ ХЭЛЭХ БАЙХ АЙМААР ШҮҮ БАС


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.