САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ 74,250 ТӨГРӨГ БОЛОН НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Нүүр

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Үүнийг дагаж иргэдийн төлөх сайн дурын даатгал 74,250 төгрөг болон нэмэгджээ.

Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал хэрхэн нэмэгдсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа, “2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 0-3 насны хүүхэдтэй болон, сайн дураараа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн.

НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5 хувиар буюу 34,375 төгрөгийг төлнө. Харин хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550 мянган төгрөгийн 13.5 хувь буюу 74,250 төгрөгийн шимтгэл төлнө”гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг. Цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдэхээс өмнө жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болсон байна.


Сэтгэгдэл

Заяа [66.181.161.131] 2023-11-10 21:31:39

50 хувийн буцаан олголт яагаад ирэхгүй бна

Зочин [202.126.90.109] 2023-01-13 07:26:05

Яагаад татвар нэмж бнаа өндөр цалин хөлс авдаг хүмүүсийхийг нэм эх естойбага оролготой хүмүүс юугаа идэх болж бнаа одоо татвар 36%бож нэмэгдээд бна дэндүү дарамт үзүүлж бна төр засаг

Зочин [66.181.160.4] 2023-01-12 19:59:43

Тэтгэвэрээ нэмээчээ юмны үнэ чинь хадаад бна одоо сар шинэ гээд бүр нэмлээ амьдрал хэцүү бнаа

ЗОЧИН [43.242.243.54] 2023-01-10 08:31:53

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 550000₮ ГЭХ НЬ ЦААСАН ДЭЭР Л НЭМЭГДСЭН, БОДИТ БАЙДАЛ ТҮҮНЭЭС ХАМААГҮЙ БАГА, САЙН ДУРЫН ДААТГАГЧИД ГОЛЧЛОН АЖИЛГҮЙЧҮҮД, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ БАГА ОРЛОГОТОЙ ХҮМҮҮС БАЙДАГ, ТЭД САР БҮР ЯАЖ 74250₮ ОЛЖ ТӨЛӨХ ЮМ БЭ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХГҮЙ БАЙЖ АВДАГ БҮХ ТАТВАРАА НЭМЭЭД, БҮХ ХҮНСНИЙ ҮНЭ ТЭНГЭРТ ТУЛТЛАА НЭМЭГДЭЭД БАЙХААР ЯДУУ ХООСОН АРД ТҮМЭН ӨЛСӨЖ ҮХЭХ ҮҮ, ЭРХ БАРИГЧИД ТА НАР ТӨР, АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ ХАГАРТЛАА БАЯЖЛАА, АРД ИРГЭД НЬ УЛАМ ҮГЭЭГҮЙ ХООСОН ЯДУУРСААР, ТА НАРЫГ ТӨР ЗАСГААС ЭГНЭГТ ХӨӨН ЗАЙЛУУЛЖ, БҮГДИЙГ ШОРОНД ХИЙЖ БАЙЖ МОНГОЛ УЛС СЭРГЭНЭ, ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ БОЛЛОО ГЭДГИЙГ ТА НАРТ МЭДРҮҮЛНЭ, БҮХ АРД ТҮМЭН ХУВЬСГАЛТ ТЭМЦЭЛД НЭГДЭЭД ТА ХЭД ХУЛГАЙЧТАЙ ҮЗЭХЭД ХЭН НЬ ДИЙЛЭХ БОЛОО.

Иргэн [64.119.19.150] 2023-01-10 05:55:13

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн бол тэтгэвэрийн доод хэмжээг мөн 550,0 болгох нь зөв

Зочин [103.229.122.117] 2023-01-09 18:42:54

Tegeed Tetgver, tsalingaa nemeech shuls shg yum nmcheed tatvar aa nmj avj bdg uhrvvd

Зочин [202.179.3.131] 2023-01-09 16:10:07

Татвараа нэмж буй бол тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.