Д.МӨНХБАТ: ЭРЭЭНД "ШИНЭ ЗЭЭЛ", "ХУУЧИН ЗЭЭЛ" ГЭЖ ХОЁР ЗАХААР ОРОХОД БАРААГАА ҮҮДЭНДЭЭ ОВООЛСОН БАЙНА ЛЭЭ

Aдмин / Нүүр

БНХАУ-ын Эрээн хотноо зорчоод ирсэн иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


- Та Эрээн хот руу зорчоод ирсэн гэсэн. Тэндхийн нөхцөл байдал ямар байна вэ?

Мэдээллийн зөрүүтэй байдлаас болсон болов уу, ихэнх дэлгүүр нь хаалттай байсан бол өнөөдөр (өчигдөр) олон дэлгүүр нээгдчихсэн, худалдаа наймаагаа эхлэх гээд бараагаа татаад бужигнаж байгаа харагдсан. Бас нэг зүйл нь Хятад улсын гааль суудлын автомашин оруулахгүй байгаа учраас зорчигчдын урсгал сийрэг байна.

Хэрвээ суудлын автомашин оруулах асуудлаа шийдчихвэл аль аль талдаа хүлээлт их байна. Эрээн талдаа ч монголчууд орж ирээд, хэвийн амьдралдаа орох хүлээлт их байжээ гэж анзаарсан.

Гурван жилийн хугацаанд амьдрал нь биднээс ч хүнд нөхцөлд байсан гэдгээ ярьж байна лээ. Зогсоо зайгүй хөл хорьж байгаад одооноос л гайгүй болж байна, өвчлөл нь харьцангуй намжчихсан гэж ярина лээ. Хотынх нь хөл хөдөлгөөн их бужигнаж байсан.

- Монголчууд 3, 4 жил хадгалсан хуучин бараагаа гаргаж тавьж байна гэж яриад байгаа. Бараа таваарын хувьд ямархуу байх шиг байна?

- Эрээнд "Шинэ зээл", "Хуучин зээл" гэж хоёр захаар ороход бараагаа үүдэндээ овоолсон байдалтай харагдсан. Аргагүй шүү дээ. Хоёр жил гаруй таг хаачихсан байж байгаад одоо л нээж байгаа учраас. Барааных нь шинэ хуучныг харин мэдэхгүй юм.

- Цаашаа гарах урсгалд тоо тогтоочихсон. Наашаа орж ирэх урсгал ямар байна вэ?

- Өчигдөр (уржигдар) л хил нээсэн учраас Эрээн талаасаа урсгал бага байна. Жижиг машин явуулахгүй байгаа учраас монголчуудын хөл хөдөлгөөн одоохондоо тэнд байхгүй. Өчигдөр (уржигдар) 300 зорчигч орно гэж ярьснаас яг хэд орсныг нь сайн мэдэхгүй байна.

- Нэг автобусанд хэдэн хүн сууж байна вэ?

- Манай автобус 50 хүнтэй явсан. Ямар ч байсан гарчхаад ирлээ. Аль аль талдаа л ажил цэгцрэх хүлээлттэй байна.

- Эрээн дотроо бол нөхцөл байдал намжчихсан, өвчний тархалтыг дарсан гэсэн үг үү?

- Өөрсдөө бол бүх хүмүүс КОВИД тусаад эдгэчихсэн. Одоо өвчин дарагдсан гэж ярьж байна.

- Дотроо баримталж байгаа ямар нэгэн хорио цээрийн дэглэм байна уу. Эрүүл ахуйн талаасаа ямар, ямар шаардлага тавьж байна?

- Ороход Хятад тал "Эрүүл мэндийн асуумж" л бөглүүлсэн. Өөр зүйл шаардсангүй. Наашаа орж ирэхдээ мөн асуумжаа бөглөсөн. Бид хоолны газарт хоол идээд, буудалд нь хоносон. Хаана ч хөл хорио, хязгаарласан зүйл алга. Харин хүмүүс нь бүгдээрээ масктай. 48 цагийн өмнө өгсөн шинжилгээг тоож ч харахгүй байна лээ.

Одоо жижиг гэрээний асуудлаа шийдээд, зорчих урсгалаа нэмбэл монголчууд орж ирнэ гэсэн хүлээлт их байгаа нь ажиглагдлаа. Зогсоо зайгүй хорио цээрийн дэглэмд байсаар байгаад их л ядарцгаасан юм шиг надад санагдсан шүү.

- Танд нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- Хоёр тал зорчигч тээвэр, ачаа тээврийн урсгалаа хурдан зохицуулаасай л гэж хүсэж байна. Тэгэхгүй бол мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж байна. Өчигдөр (уржигдар) Монгол талаас 20 суудлын автомашин оруулна гэж хэлсэн ч Хятадын гааль дээр ирэхэд албаны 20 машин орно гээд өчигдрийн хувьд есөн машин л урагшаа орсон. Хил дээр байсан бусад машиныг нь буцаачихсан юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) хувьд бол жижиг машин яваагүй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.40.45] 2023-01-13 13:46:39

хилээ хаах хэрэгтэй бөөн өвчин орж ирнэ дараа нь монголчууд л хохирно хужаа хогоор яадгийм бөөн хор байгаа яасан хаширдаггүй юм бэ

Зочин [64.119.16.67] 2023-01-12 11:30:50

Хилээ хаахыг шаардаж байна...

Зочин [202.126.90.57] 2023-01-12 08:01:44

Хилээ хаа!

Зочин [202.126.89.244] 2023-01-11 21:56:48

Ээ чааваас энэ эх сурвалж мөнүү сда шаа хилээ хаа

Зочин [150.129.142.202] 2023-01-11 14:52:31

Монголчууд урагшаа явахаа болих хэрэгтэй шүү.өвчин бас өвчин.гэж...

ЗОЧИН [103.9.90.100] 2023-01-11 11:01:37

МОНГОЛЦУУДЫГ ШУЛАХ ГЭЭД БӨӨН БАЯР

Монгол [202.9.40.112] 2023-01-11 07:23:25

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв шүү

Зочин [192.82.77.52] 2023-01-11 00:00:21

Хил нэснээр хэдэн дамчин наймачид хучин муу бараа аваад дээр нь өвчин ачираад эрүүл мэнд бодхоос илүү мөнгө бодох юм даа ар гэр эхнэр үр хүүхэддээ өчин авчираад өгчих болвуу гэж бодохгүй байн уу

зочин [66.181.176.244] 2023-01-10 23:56:36

Монголын Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулаад хятад хилээ яаран нээсэн байх даа? МОНГОЛЧУУДАА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ, ТӨГРӨГӨӨ ДЭМЖЭЭРЭЙ.

Zochin [192.82.91.58] 2023-01-10 20:39:18

Хилээ нээсэн нь сайшаалтай нэвтрэлт удаан байх шиг байна жүгштрээд гайгүй болох байх


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.