Д.МӨНХБАТ: ЭРЭЭНД "ШИНЭ ЗЭЭЛ", "ХУУЧИН ЗЭЭЛ" ГЭЖ ХОЁР ЗАХААР ОРОХОД БАРААГАА ҮҮДЭНДЭЭ ОВООЛСОН БАЙНА ЛЭЭ

Aдмин / Нүүр

БНХАУ-ын Эрээн хотноо зорчоод ирсэн иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


- Та Эрээн хот руу зорчоод ирсэн гэсэн. Тэндхийн нөхцөл байдал ямар байна вэ?

Мэдээллийн зөрүүтэй байдлаас болсон болов уу, ихэнх дэлгүүр нь хаалттай байсан бол өнөөдөр (өчигдөр) олон дэлгүүр нээгдчихсэн, худалдаа наймаагаа эхлэх гээд бараагаа татаад бужигнаж байгаа харагдсан. Бас нэг зүйл нь Хятад улсын гааль суудлын автомашин оруулахгүй байгаа учраас зорчигчдын урсгал сийрэг байна.

Хэрвээ суудлын автомашин оруулах асуудлаа шийдчихвэл аль аль талдаа хүлээлт их байна. Эрээн талдаа ч монголчууд орж ирээд, хэвийн амьдралдаа орох хүлээлт их байжээ гэж анзаарсан.

Гурван жилийн хугацаанд амьдрал нь биднээс ч хүнд нөхцөлд байсан гэдгээ ярьж байна лээ. Зогсоо зайгүй хөл хорьж байгаад одооноос л гайгүй болж байна, өвчлөл нь харьцангуй намжчихсан гэж ярина лээ. Хотынх нь хөл хөдөлгөөн их бужигнаж байсан.

- Монголчууд 3, 4 жил хадгалсан хуучин бараагаа гаргаж тавьж байна гэж яриад байгаа. Бараа таваарын хувьд ямархуу байх шиг байна?

- Эрээнд "Шинэ зээл", "Хуучин зээл" гэж хоёр захаар ороход бараагаа үүдэндээ овоолсон байдалтай харагдсан. Аргагүй шүү дээ. Хоёр жил гаруй таг хаачихсан байж байгаад одоо л нээж байгаа учраас. Барааных нь шинэ хуучныг харин мэдэхгүй юм.

- Цаашаа гарах урсгалд тоо тогтоочихсон. Наашаа орж ирэх урсгал ямар байна вэ?

- Өчигдөр (уржигдар) л хил нээсэн учраас Эрээн талаасаа урсгал бага байна. Жижиг машин явуулахгүй байгаа учраас монголчуудын хөл хөдөлгөөн одоохондоо тэнд байхгүй. Өчигдөр (уржигдар) 300 зорчигч орно гэж ярьснаас яг хэд орсныг нь сайн мэдэхгүй байна.

- Нэг автобусанд хэдэн хүн сууж байна вэ?

- Манай автобус 50 хүнтэй явсан. Ямар ч байсан гарчхаад ирлээ. Аль аль талдаа л ажил цэгцрэх хүлээлттэй байна.

- Эрээн дотроо бол нөхцөл байдал намжчихсан, өвчний тархалтыг дарсан гэсэн үг үү?

- Өөрсдөө бол бүх хүмүүс КОВИД тусаад эдгэчихсэн. Одоо өвчин дарагдсан гэж ярьж байна.

- Дотроо баримталж байгаа ямар нэгэн хорио цээрийн дэглэм байна уу. Эрүүл ахуйн талаасаа ямар, ямар шаардлага тавьж байна?

- Ороход Хятад тал "Эрүүл мэндийн асуумж" л бөглүүлсэн. Өөр зүйл шаардсангүй. Наашаа орж ирэхдээ мөн асуумжаа бөглөсөн. Бид хоолны газарт хоол идээд, буудалд нь хоносон. Хаана ч хөл хорио, хязгаарласан зүйл алга. Харин хүмүүс нь бүгдээрээ масктай. 48 цагийн өмнө өгсөн шинжилгээг тоож ч харахгүй байна лээ.

Одоо жижиг гэрээний асуудлаа шийдээд, зорчих урсгалаа нэмбэл монголчууд орж ирнэ гэсэн хүлээлт их байгаа нь ажиглагдлаа. Зогсоо зайгүй хорио цээрийн дэглэмд байсаар байгаад их л ядарцгаасан юм шиг надад санагдсан шүү.

- Танд нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- Хоёр тал зорчигч тээвэр, ачаа тээврийн урсгалаа хурдан зохицуулаасай л гэж хүсэж байна. Тэгэхгүй бол мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж байна. Өчигдөр (уржигдар) Монгол талаас 20 суудлын автомашин оруулна гэж хэлсэн ч Хятадын гааль дээр ирэхэд албаны 20 машин орно гээд өчигдрийн хувьд есөн машин л урагшаа орсон. Хил дээр байсан бусад машиныг нь буцаачихсан юм билээ. Өнөөдрийн (өчигдрийн) хувьд бол жижиг машин яваагүй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.37] 2023-01-18 12:05:00

Тээвэрт.69 машин хориглох нь зөв.. Маш муухай ачдаг.. Хятадууд 69 -тэй монголчуудыг - Хойд зүгийн зэрлэгүүд орж иржийнэ - гэж тохуурдаг,

Зочин [119.40.100.66] 2023-01-13 16:59:45

Зөв ш дээ хятадын чанар муутай бараа нэгэндээ өгч байхаар хэд ч байсан яахав бэлэн мөнгөө бэлэглэсэн нь дээр шүү

Зочин [192.82.81.141] 2023-01-14 00:38:48

Хямд муу бараагий нь наймаачид авсаар бид хятад бараа муу гэдэг ... Сайн бараа нь дэлхийн төвшинд хүрсэн_ Барууны гол гол барааг Хятадад үйлдвэрлэж байгаа... тэд ч хэрэглэж байгаа.

Зочин [103.229.122.178] 2023-01-13 12:26:00

эрээнээс авахаа болиод турк явж байгаа.

Анха [66.181.161.125] 2023-01-12 19:18:55

Урьд нь Хятадруу явмаар наймаа хиймээр санагддаг байлаа саяны хил хаагдсанаар би лав хийх ажлаа олж үйлдвэрээ нээж дотоодоооо түүхийэдээ олоод гайгүй л байна. Хятадгүй амьдрах арга олдож л таараа хайж л байна. Та бүгд ч гэсэн хятадгүй амьдрах талаас нь сайн бодоод үзээрэй. Ядаж л мөнгө нь Монголд үлдээд, хятадаас ирэх хоног алдахгүй тун зүгээр шүү

Зочин [103.229.122.178] 2023-01-13 12:34:05

эх оронч хүмүүс чинь 76 биз дээ. тэгээд улсаа хорлоод байж байна

Зочин [66.181.186.250] 2023-01-13 02:41:58

Зөв

Зочин [66.181.161.111] 2023-01-12 19:45:22

Таныг дэмжиж байна.Маш мундаг эх орноо гэсэн сэтгэлтэйд нь баярлалаа.

Зочин [202.126.89.75] 2023-01-12 18:27:22

Хэн яаж амьдрах нь хувь хүний асуудал..хүний амьдралыг заагаад байдаг ямар өвчэй хүмүүс вэ...өвчин авчрахгүйн төлөа хамгаалалт хийж яваа байлгүйдээ...

Боб [103.212.116.169] 2023-01-12 17:07:53

Нэг хэсэгтээ байг гэхэд наадам хүртэл зорчих хэрэг бнауу.Ашиг мөнгөнөөс эрүүл мэнд хэрэгтэй шүү

Зочин [103.229.122.178] 2023-01-13 12:27:15

тэгж яриад л эрээний баастай ногоо оруулж ирээд булаалдаад авчаа биз дээ

Зочин [66.181.186.250] 2023-01-13 02:42:31

Зөв

Зочин [66.181.161.111] 2023-01-12 19:45:51

Маш зөв

Goo [66.181.161.42] 2023-01-12 16:47:43

Hytadiin hog bvv awaarai .mongolchuud min.damiin naimaachid bvgd shatag

Зочин [66.181.161.42] 2023-01-12 16:46:05

Бузарын дамын наймаачид шуналдаа автаж ковид авч ирээд тараах гэж бга. Лаларууд

Зочин [192.82.76.177] 2023-01-12 15:23:31

Орж ирэхдээ PSR өгөх хэрэгтэй.

Зочин [66.181.186.250] 2023-01-13 02:42:41

Зөв

Зочин [202.7.245.24] 2023-01-12 14:15:51

Нарантуулаар дүүрэн эрээний хог. Ирсэн барааг чинь хэн ч авахгүй. Онлайнаар Турк, Орос, Солонгос, Япон, Австралиас ирсэн гутал, хувцас захиалаад хүмүүс авч байна. Тахлын голомт руу сайн дураар явж өвчин чирж ирэгсэд болиоч

Зочин [66.181.186.250] 2023-01-13 02:43:01

Зөв

mongol [66.181.161.85] 2023-01-12 13:44:33

hujaadaa uldej baigaan teneg huur baina

mongol [66.181.161.85] 2023-01-12 13:42:14

hujaad uldej b.gan teneguu

Тоц [64.119.16.222] 2023-01-12 12:18:00

Бөөн муудсан бараа чанаргүй цагаан эрвээрхэйний хор цацаад үжирсэн даавуунуудаар яахн авахгүйэ бэлэн мөнгөө бэлгэнд өгнө

Зочин [66.181.186.250] 2023-01-13 02:43:24

Зөв

Зочин [64.119.23.237] 2023-01-12 07:43:42

Тэр ямбий 69-үүдийг бүү оруул. Гутамшиг юм билээ.

Баасансүрэн [103.161.242.91] 2023-01-12 06:13:23

Явсан хүмүүс цөм шатна, монголчууд аминдаа их хайртай.

Зочин [202.55.188.82] 2023-01-12 10:14:40

ккк

zochin [64.119.25.183] 2023-01-12 06:12:56

ene jijig mashini joloochuu mashin l oruul ged

Саран [45.117.35.12] 2023-01-12 02:22:09

Хятадаас бараа битгий зөөлдөө. Эрүүл мэндээ бодоцгооё.

Зочин [202.55.188.82] 2023-01-12 10:14:18

чи авахгүй л бгаач!

z [202.9.46.168] 2023-01-11 12:35:39

zailaaa hijaadaaa vld lalaraaa

Зочин [128.1.186.137] 2023-01-11 13:06:36

chi mongoldoo uld dee


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.