МОНГОЛ УЛС ГАДААД ПАСПОРТЫН ЧАНСААГААРАА 193 УЛСААС 82 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭВ

Aдмин / Нүүр

Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Global байгууллага 2023 оны жагсаалтаа өчигдөр танилцуулжээ. Жагсаалтыг гаргахдаа IATA (International Air Transport Associaton) байгууллагын тоо баримтыг ашигладаг ба НҮБ-ын гишүүн 193 улсаас гадна Тайвань, Макао, Хонконг, Косово, Палестин, Ватикан гэсэн зургаан бүс нутаг, нийт 199 чиглэлийн хэдэд визгүй зорчих боломжтойгоор нь үнэлдэг. Энэ оны жагсаалтыг 193 чиглэлд визгүй зорчих эрхтэй Япон улсын паспорт тэргүүлжээ. Дараа нь тус бүр 192 чиглэлд визгүй аялдаг Сингапур, Өмнөд Солонгосын паспорт жагссан байна. Араас нь 190 улс, бүс нутагт визгүй зорчдог Герман, Испани, 189-тэй Финланд, Италийн паспортууд удаалсан байна.

Тавдугаар байрыг Австри, Дани, Нидерланд, Шведийн паспортууд хувааж эзэлсэн бол зургаа дугаарт Франц, Ирланд, Португал, Их Британи жагсжээ. Харин дэлхийн 27 улс, бүс нутагт визгүй зорчих эрхтэй Афганистаны паспорт жагсаалтын сүүлийг энэ жил дахин мушгисан байна.

Монгол улсын гадаад паспортын хувьд 62 чиглэлд визгүй, 165 чиглэлд визтэй зорчдог үзүүлэлтээр чансаагаараа 82 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол улсын паспортын чансаа 2021 онд 87, 2022 онд 85 дугаарт эрэмбэлэгдэж байсантайгаа харьцуулахад өссөн байна. Гэхдээ 2006 онд 72 дугаарт жагсаж байсантайгаа харьцуулахад буурчээ.

Эх сурвалж: Henley Global


Сэтгэгдэл

Зочин [106.102.11.16] 2023-01-11 12:54:35

Baahan mongo idej pass solij bgaagaa tsairuulah geed bgaa yumuu haashaa yum, er ni yamarch pass baisan yadiin, neg ih goyo pass barisan yaduu humuus baih uu, africiihan bas ih goyo passtai yum bilee sh deee

Зочин [103.10.21.245] 2023-01-15 11:32:36

Passportiin chansaa gedeg ni heden orond visagvi zorchidogoor ni todorhoilh baigaamaa goy saikhan hamaagvi l dee

Зочин [192.82.68.244] 2023-01-11 16:17:55

Opon ni mya bolhoop myanga goe pass baigaad buh opondvisatai shde


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.