Алдаа уналт юунаас болов гэдгийг бүх ард түмнээр нэг бүрчлэн хэлэлцүүлье

Aдмин / Нүүр

Бодлогын алдаа бол төрийн оновчгүй зорилт байндаа тусахгүйгээс нийгмийн амьдралд тогтворгүй байдал үүсэх, эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг түвшинд хүрэхгүй байх явдал. Бодлогын алдаа уналт болж хувирахад асуудал улс төрчдөд үү, улс төрийн намд уу, тогтолцоонд уу гэдгийг судалгаагаар л тогтоох ёстой. Өөрөөр бол ард түмэн асуудлын гол нь юунд байгааг өөрсдөө дүгнэх, тодорхойлох бүрэн эрхтэй. Асуудлыг хэд хэдэн хэсэгт ерөнхийд нь хуваан авч үзээд нарийвчлах замаар хэлэлцвэл үр дүнтэй. Харин нэг нам дангаараа нэр хүндгүй, нэг ч гишүүнгүй шахам “нам” гэгчүүдээр түрж хүчээр хийх гэж оролдож буй тогтолцоон шинэчлэл нь бол хэтэрхий гэнэн хэрэг гэдгийг хаа хаанаа ойлгох болов уу.

Улс төр, эдийн засаг нийгмийн шинэчлэл хэлэлцүүлэгт залуус үгээ хэлж оролцох нь сайн хэрэг. Гэтэл ард түмний ухамсарт танигдсан судлаачид, ард түмнийг төлөөлөх хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, сөрөг хүчний нам нь яагаад дугарахгүй, тэднийг оролцуулахгүйгээр үл барам Ардчилсан тодотголтой улс төрийн намыг хүчгүйдүүлэх ажлыг төрийн эрх мэдлийг ашиглан хийж буй үйлдэл гаж буруу. Ардчилал хэрэгтэй ч яагаад гэдэг асуултад хариулах шаардлага гарч байх шиг байна.

Хөгжинө гэдэг ухрахын нэр биш болохоор нэг намын дарангуйлал дахин эргэж ирж болохгүй хүн бүр мэддэг. Харин ардчилал гэдэг ардчилсан намын дан ганцхан өмч биш ч монголын ард түмний сэтгэл зүрх үнэт зүйлийнх нь салгаж болохгүй нэг эд эс болжээ. Ардчилал үзэл санаа биш, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, хувьсан өөрчлөгдөх чадвартайгаа харуулсан нийгмийн зохион байгуулалтын хэлбэр. Ийм эрүүл системийг улс төржилтийн буруу уур амьсгалаар боомилох хэлбэрээр өөрчлөх, аль эсвэл анархизм руу түлхэх хандлагууд бүгд буруу болж таарах нь.

Жишээлбэл Ардчилал дураараа дургих төрөө доромжлох, бусдыг гүтгэх бус сэтгэн бодох, хэлэлцэн шийдвэрлэх, чөлөөтэй амьдрах боломж. Зарим өнцөг байр сууриад өнөөдрийг өнгөт хувьсгал гэх ерөнхий нэршилтэй ч монголчуудын нийтлэг уламжлал, үнэт зүйлийг дордуулсан хандлага гаргалаа. Өөрөө өөрийгөө эмчлэх, хувьсан өөрчлөгдөх чадвартай ардчиллыг хамрын ханиадаар хүндрүүлж хатгалгаагаар үхүүлж болохгүй. Бас төр гүндүүгүй дүр төрхийн цаана дэндүү балмад арчаагүй байдлаа нуун далдалсан сул дорой байдалтай удаж болохгүй. Иймд асуудал юунд байгааг судлан тогтоож, ард түмнээр тодорхойлуулж, хамтдаа хэлэлцэн шийдвэрлүүлж эрүүлээр сэтгэх цаг мөн. Гагцхүү тэнэг явцуу улс төржилтөд авталгүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.18] 2023-01-13 07:58:06

Арга ч үгүй биз дээ. Ямар мэдээлэл мэдлэггүй Монголчуудыг ардчилал зах зээл гэдэг үертэй гол руу түлхээд оруулчихсан хэрэг. Үхвэл үх, чадвал амьдар гээд. Нохой хамартаа хүрэхээр усч гэдгээр амьд гарахын тулд сэлээд л зүтгээд л. Энэ цаг үед мэдээлэлтэй дарга арми сайхан боллоо гэж итгээд байх шиг байна. Үр удмаа таслаад түмэн олноо тарчлаасан үйлийн үр нэг л өдөр заавал ирнэ. Тун удахгүй.

УВАЙ [66.181.185.158] 2023-01-12 21:04:51

100 жил ядуу явуулсан нам хэдхэн жилд эх орноо өөд татаж сайжруулж чадахгүй нь ойлгомжтой.100 жил төр барихдаа хүн ёсны хөгжилөөс 100 жил хоцорсон байх юм. Хэрэв энэ намаар төр бариулаад байвал дэлхийн олон улсаас дахиад 100 жилээр хоцроно. 100 зуун жилийн дарлал ,ядууралд байхдаа хэн дуртай байх билээ.

Ийм УИХ хэрэгтэй юу? [103.212.118.148] 2023-01-12 16:46:58

Монголд тэгэхлээр "Улсын Их Хурал" хэрэгтэй байгууллага уу? Хэрэв нийгмийхаа тулгамдсан асуудлыг мэдэрдэггүй, олж хардаггүй, асуудлуудыг шийдвэрлэж чадваргүй байдаг юм бол ийм парламент Монголд байх ОГТ ШААРДЛАГАГҮЙ. Оронд нь иргэдийн гудамжны цуглаан, хэлэлцүүлэг, хэрүүл зодооноор л аливаа асуудлыг шийдийлдээ. Энэ нь хямд, ойлгомжтой, бульхаагүй, шуурхай арга ш дээ.

МАН-ыг жижгэрүүлэх нь үр дүн авчрахгүй. [103.212.118.148] 2023-01-12 22:55:07

Бусад 20 орчим жижиг намууд нь МАН--аас их өөр байна гэж бодож байна уу? Тэд өнөөгийн эдийн засаг, олон улсын нөхцөл байдал, одоогийн нийгмийн бүтцийн үед МАН-аас ӨӨР ЯМАР БОДЛОГО дэвшүүлэн хэрэгжүүлж ЧАДАХ юм бэ? Яахав өөр бодлого хэрэгжүүлж болно, гэвч тэр нь 2 хөршийн бодлого, Монголын ядуурал, 20 намын нөлөөнөөс болоод амжилттай хэрэгжиж чадахгүй. Одоо МАН бутарч жижгэрч байх нь ЧУХАЛ БИШ харин өөдөөс нь сөрөх ТОМ нам гаргах нь ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ байна. Энэ чинь Монгол Улсад өнөөдөр бодитоор хэрэгтэй байна.

Зочин [66.181.185.158] 2023-01-12 20:58:37

Өнгөрсөн 32 жилийн алдаа бол МАНыг тараагүйн гай.КОММУНИСТ, КАПИТАЛЗМ 2 ын АСАР ИХ ЗӨРЧИЛДӨӨНӨӨС БОЛЖ БАЙГАА ЮМ. НАМыг тараагүй бол ҮЗЭЛ СУРТАЛ ҮЙЛ,АЖИЛЛАГААГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БУЙ ХЭЛБЭР.ЭНДЭЭС Л ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ЭХЛЭНЭ МАНыг тарааснаар аяндаа тогтолцооны өөрчлөлтөнд орно

Шинэ монгол [203.17.23.123] 2023-01-12 14:42:03

хулгайчийг толгой дээрээ залчихаад яаж бид шудрага ёс ярих билээ? Шүүх цагдаа нь хулгайч нартайгаа үгсчихсэн, бүүр ч дашийн шог болж байна.

Зочин [202.21.100.210] 2023-01-12 14:30:41

МАН намынхан яаж хулгай хийх вэ? гэсэн судалгаа, тооцоо хийдэг байх. Хулгай хийх туршлага бол байгаа байгаа. Улс орныг бараг цөлмаж дуусгаж байгаа улсад санхүүгийн нөөц боломж байх нь ойлгомжтой. Энэ хүмүүс юу бичээд байдаг юм бэ? Энэ төрийн толгойд эрүүл ухаантай хүн ажилладаг гэхэд хэцүү байна. Гэдэс нь хагарч үхмэрүүд.

Зочин [202.9.41.6] 2023-01-12 14:12:14

Ман гээд байгаа хулгайчуудыг энэ сонгуулиар нам булшлаяааааа

ИРГЭН [103.57.92.65] 2023-01-12 13:20:25

ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭ СОНГОЛГҮЙ , ЗАЛЬЖИН ШУНАЛТАЙ ХҮМҮҮСЭЭР УИХ -Г ДҮҮРГЭСНЭЭС БОЛЖ МОНГОЛ УЛС ХӨГЖСӨНГҮЙ , ХАРИН ХУЛГАЙЧ НАР ХЭТ ИХ БАЯЖИВ

Хэн байх нь хамаагүй. [202.21.108.243] 2023-01-12 10:22:15

Энэ жил сонгууль болно гээд МАН намын нөхдүүд хөдөөгүүр янз бүрийн юм хийж явна. Энэ хавар хүчээр мөнгөний жагсаал болно. Тэгээд засаг унаад дахин сонгууль болоод МАН шинэ төлөөлөл идэх ажилдаа орно гэсэн бодолтой байгаан байна. МАН дахиад сонгох уу? Хариулт таньд үлдээе.

МАН-ын бодит байдал нь бусдаас илүү байдаг. [103.212.118.148] 2023-01-12 11:05:46

МАН бол судалгаа тооцоо сайтай, хуримтлуулсан туршлагаа сайн ашигладаг, санхүүгийн хувьд өөрийн гэсэн нөөц боломжтэй, хүний нөөцөө сайтаар бүрдүүлсэн, Монгол Улсын бүх аймгуудад жигд хүрч ажилладаг нам. Эдгээр чанаруудаа ашиглаж амжилт үзүүлж ирсэн, цаашдаа ч үзүүлнэ. Бусад нам МАН шиг ажиллаж чаддаг юм уу, МАН шиг далайцтай юм уу?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.