Телевизээр хонжворт сугалаа, бараа бүтээгдэхүүн үнэ хаялцуулан худалдах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ

Aдмин / Нүүр

Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ. Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус газарт иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [150.129.141.122] 2023-01-14 05:42:43

ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ИРГЭДЭЭС ШУУД МӨНГӨ ТАТАЖ ХОНЖВОРТ СУГАЛАА ЯВУУЛАХ НЬ МӨНГӨ ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАХ АРГА БАЙСАН, ӨӨР ЮУ Ч БИШ, ҮҮНДЭЭ БҮР ӨӨРИЙН ТАЛЫН TV-үүдийг АШИГЛАН ТЭДЭНТЭЙ ХАМТАРЧ ИРГЭДИЙН МӨНГИЙГ ЛУЙВАРДАХ ГЭМТ ХЭРГИЙН УЛААН ЛУЙВАРУУД ХИЙДЭГ БАЙСАН, БҮР АЛЬ ЭРТ ЗОГСООХ ЁСТОЙ БАЙСАН, ҮҮНД TV-үүд, НӨЛӨӨ БҮХИЙ ЛУЙВАРЧИД АРД НЬ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ БАЙСАН, ЭДГЭЭР НӨХДИЙГ ЭРҮҮГИЙН ЦАГДАА ШАЛГАЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ, ЦААШИД ИЙМ ЛУЙВРЫГ БҮРМӨСӨН ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

зочин [64.119.26.229] 2023-01-13 12:17:20

Одоо ч явсаар л байна.

Зочин [66.181.190.86] 2023-01-12 22:16:47

Яг зөв арай хэтэрхий бсан суваг болгон дээр зүгээр сууж бгаад мөнгө олдог үалилангуудыг дэмжсэн тв үүд бсан шүү энэ сугалаа гэлэг бол дорой буурай хөгжилтэй улс орны тэнэг боловсролгүй үалхуу ирнэдийн сонирхдог зүйл

Зочин [192.82.80.232] 2023-01-12 20:41:21

Сүүлдээ хэтэрсэн шүү . Өдөр болгон тохирол явуулна ч гэх шиг тэнэгтэж өгсөн шүү

иргн [103.212.117.168] 2023-01-12 16:05:31

За болжээ.!!!!! арай л дэндүү хүмүүс хуураад л Тэр дорхи өөр өгжөөн тоглоом сонирхолтой ажил хийгэч!!!!!!!!!

Зочин [66.181.169.116] 2023-01-12 16:03:10

согтууруулах ундаа сурталчилахгүй гэсэн хууль хаана хэрэгжиж байгаа юм муу үхэж далд орсон новшнууд өөрсдийн ашиг сонирхолын зүйлээ бол хөөрхөн явуулаал байгаа шүү

Зочин [103.229.123.69] 2023-01-12 13:55:39

Тийм байлгүйдээ ёстой тэнэгтэж өгсөн шүү.Бас фесбүүкээр сугалаа, муруйтай тоглоомнуудыг хаах хэрэгтэй

Зочин [202.9.46.230] 2023-01-12 13:33:28

Зөв. Телевизүүдээр сугалааны тохиролын нэвтрүүлэг гаргахаа бүр зогсоохыг шаардаж байна. Сугалаануудыг бүр мөсөн зогсоо.

Зочин [202.126.90.141] 2023-01-12 13:01:26

Сайн байна

цогт [202.9.40.2] 2023-01-12 12:27:47

ашгүй дээ ядаргааны нэвтрүүлэг энд тэндгүй


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.