ӨНӨӨДӨР: "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээ нйислэлийн хэмжээнд явагдана

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


"ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК

09:00 цагт: Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах суурь нөхцөл шаардлагын стандартыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 51-267064


НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: Аж ахуй нэгж байгууллагуудын Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн талаар Жендэрийн үндэсний хороо, ХНХЯ, МАОЭНХ хамтран сайн туршлагыг хэлэлцэх хүний нөөцийн ажилтнуудын туршлага чадавхийн сургалт зохион байгуулна. Утас: 99885696


МУБИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН IX БАЙР

09:30 цагт: "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88102915


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан болно.


АРДЧИЛСАН НАМЫН БАЙР

10:00 цагт: Аймаг дүүргийн Ардчилсан намын дарга нар хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99972117, 93113995. /Жич: С.Зоригийн хөшөөтэй Ардчилсан намын байр/


ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

11:00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллана. Утас: 99103830


УЛААНБААТАР ХОТ

11:00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Сануулахад, Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.


ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болно."Утас: 91117133 /Жич: "Соёмбо" танхимд/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.