ӨНГӨРСӨН ШӨНӨ НИСЭХ, ЯАРМАГ ОРЧМООР -41 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРЧЭЭ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр - 31 хэм, Туул голын дагуу Нисэх Яармаг орчмоор -41 хэм хүйтэн хоносон талаар УЦУОШГ-аас мэдээллээ. Харин өмнөх шөнө нь Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 хэм, Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 хэм, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 хэм, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 хэм, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 хэм, Увсын Зүүнговьд -46 хэм хоносон бол хамгийн хүйтэн хоносон нь Завханы Баянтэсд -47 хэм хүйтэн хоносон юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.27] 2023-01-14 17:14:37

Урьд шөнө яармагт би подвалктайгаа салхинд алхаж явлаа, хөлс гоожсон гэж яанаа

Зочтн [103.229.122.214] 2023-01-15 09:20:58

Би майк шоорттойгоо туулын мөсөн дээр сайхан гулгасан

Зочин [202.126.89.187] 2023-01-15 08:53:50

Нөхөр минь чи битгий сэрүүн зүүдээ битгий яриад, бичээд байлдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.