Ломбын Эрхэмбаяр: ТАРЦГААХ УУ ДАА-3

Aдмин / Нүүр

XXI ЗУУНЫ ЁС СУРТАХУУН&УЛС ТӨРИЙН НАМУУД:
Судлаач Б.Оюунчимэгийн орчуулсан энэ ном нэрнээсээ л миний анхаарлыг татсан. Эхний 50 хуудсыг өнөөдөр уншив.
Хүмүүсийн бөөгнөрөл нь /хотжилт, фб, твитер, тв, автобус, метро, улс төрийн нам, ажил, сургууль гм/ хувь хүний ёс суртахууны орон зай руу түмэн янзын аргаар довтолж байна. Бөөгнөрлийн нэг том жишээ болох орчин үеийн хүчирхэг улс төрийн намууд нь хувь хүмүүст өөрсдийн ёс суртахууныг бяртай, давтамжтайгаар тулгаж бна. Хэт вакумжсан идэвхитэй гишүүд нь өөрийн дотоод ёс зүйг умартаж хүчээр гаднаас хийж өгсөн ёс суртахуунаар тэжээгдэж улмаар олон нийтэд тэрхүү улс төрийн нам болон даргын ёс зүйг халдаан тараадаг хамгийн хүчирхэг машин болдог гэнэ.

Орчин цагт аль нэг улс төрийн нам нь өөрийн ёс суртахуунаа улс орноосоо урвах, эх орноо худалдах, ард түмний хөрөнгийг хувьдаа ашиглах, авилгаар бусдад өгч завшуулах явдал мөн гэж үзсэн л бол түүнийгээ хөрөнгө санхүү, хүчтэй техник хэрэгсэл, давтамжаар вакумжсан гишүүдийнхээ оюун санаанд хүчээр тулгаж чадах ажээ. Орчин үеийн хүмүүс бөөгнөрөлд найдаж, өөрөө ёс суртахууны эрэл хайгуул хийхийг бараг хаясан. Тэд гаднаас хүчээр хийж өгсөн муу муухайг сайн зүйл, ёс зүй үгүйг ёс зүйтэй гэж хүлээн авах магадлал өндөр болсон нь эмгэнэл юм даа.
Энэ номыг уншиж байхдаа

АН-ын сүүлийн хэд хоногийн бөөгнөрөл нь эвлэж нэгдэх талдаа / гишүүд нь угтаан бол тэгж бодож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна/ тун зөв хэдий ч үр дүн нь муу муухай ёс зүйг зөв зүйтэй хамгийн сайн ёс зүй гэсэн хүчтэй сурталд автаж төгсөх вий дээ гэж эмээх. Болгоомжлох буй за.

Ард түмний амьдрал доройтох нь байж болох жирийн үзэгдэл, төрд ороод улс орноо цөлмөх нь байж болох явдал, гэхдээ ард түмэнд сонгуулийн үеэр энэ дэлхийд байж болох хамгийн гоё амлалт, хамгийн гоё харилцааг үзүүлэх, идэж уусан албан тушаалтангуудын ясыг цайлгана гэж амлах нь МАН-ын ёс суртахууны жирийн хэм хэмжээ болоод байх шиг санагдах.

Тэгэхээр манай том намууд ёс суртахууны хувьд бидний өмнө мэддэг байсан тэр намууд биш болжээ, миний л бодлоор шүү. Бидний мэдэх ёс суртахуун өөр ёс суртахуунаар солигдоод нилээд явчихжээ. Тэр өөр ёс суртахууныг сонсдог, хүлээн зөвшөөрдөг, дэмждэг бүхэл бүтэн давхрагатай болчихжээ.

Одоо яах вэ?

Бидэнд байсан, одоо ч бидний дотоодод байсаар байгаа гэр бүлээ, эх орноо, ард түмнээ жинхэнээсээ хайрладаг, хулгайч, худалч, дээрэмчинг дээш нь залах биш доош нь суулгадаг жинхэнээсээ үнэнч, шударга ёс суртахууны төлөө хөдлөх цаг болжээ.

Хаанаас эхлэх үү гэж үү?

Бүх улс төрийн намуудаа тарааж шинээр зохион байгуулахаас өөр ёс зүйн гарц нэгэнт үгүй болжээ. Хүний нийгмийн адгуусны сүргээс ялгагдах гол ялгаа нь ЁС ЗҮЙ гэдэг дээ.


Сэтгэгдэл

Монголд ер нь ёс суртахуун бий юу? [103.57.94.26] 2023-01-17 11:45:05

"Монголизм" гэж сэтгэл мэдрэлийн өвчинг англичууд нэрлэж хэрэглэж байсныг нь 1960-аад оны үед ЗАРГАЛДАЖ байж нэг "Дауны синдром" гэж өөрчилж нэрлэснийг санаж байна уу? Ийм өвчний оноштой үндэстэн үхсэн элэнцийн "ёс суртахуун". "ёс зүй" ярьдаг юм бэ? 1950-аад оноос хойш манайд коммунист ёс суртахуун байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ чинь юу болсон вэ? Ямар нэг тодорхой ёс суртахуун ҮҮССЭН ҮҮ?

Иргэн [203.23.199.221] 2023-01-16 11:59:56

Бүгд цаг гаргаад ХҮРЗ барих хэрэгтэй. Франц, Солонгос үйлдвэрийн эзэд өөрсдөө тостой зууралдаж адилхан ажилдаг нь хорвоогийн жам.Технологийн бус оффис сөнтүгэй.

Энхболд.х [172.58.138.30] 2023-01-16 11:49:10

Бүгдийг нь зэрэг тараах хэрэгтэй л дээ.Гишүүнчлэлгүй Намууд цөөн тоотой байх,2 танхимтай,хуйвалдаангүй,шудрага амьдарцгаах.

Иргэн [122.201.21.27] 2023-01-16 05:25:30

ЭХлээд АН-аа тараа. Муу муухай бүхний бөөгнөрөл болсон энэ хүн сүрэг Монгол орныг цөлмөж, үнэт бүх зүйлийг нь устгаж, ард түмний эв нэгдлийг бусниулж, одоо өнгөт хувьсгалын босгон дээр аваачлаа. Гадны эздийнхээ гар хөл, дуулгавартай боол болсон энэ шившгийн бөөгнөрөл түүхийн өмнө хариуцлага хүлээж арчигдах өдөр үтэр түргэн ирнэ ээ.

Одоо намууд тарахгүй. Тийм үе ирэх юм уу? [103.57.94.26] 2023-01-15 20:13:54

Харин одооны үймээн шуугианы үед нэр олж авсан хүмүүс УИХ-д сонгогдсоны дараа аль нам орох вэ гэж 2024 оны дундуур шийднэ. Тэр үед өөрийгөө санал болгочих өөдтэй нам байна уу?

Иргэн [66.181.188.78] 2023-01-15 18:33:45

Хүрэл сүхтэйн Хамт тараацагаая !!!!!!!!! одоо Хангалттай доромжилууллаа!!!!!!!!

иргэн [66.181.181.129] 2023-01-15 17:39:48

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД УЛС ТӨРД ОРЖ ХУЛГАЙЧ БОЛЖ САЙХАН АМЬДРАХААС ӨӨР ЗАМ ҮШҮЙ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.