ӨНӨӨДӨР: “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” хэлэлцүүлэг болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол “Их Эзэн Чингис хаан” болон “Үндсэн хууль” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.

14:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлгийг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛЬ

11:00 цагт: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, салбар салбарын төлөөллүүдийн оролцоотойгоор “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 99106580 /АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн өргөө танхимд/


ЗАСГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВ

11:00 цагт: "Эрдэнэс Монгол” ХХК-иас зарласан ажлын байрны Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат дуусгавар болж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулна.


ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

11:00 цагт: Сэтгүүлч Х.Ган-Ялалт УИХ-ын гишүүн, сайд хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1000 гаруй хуудас баримт, матeриалыг ТЕГ, ЦЕГ, АТГ-т тус тус хүлээлгэн өгч, мэдээлэл хийнэ.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

11:30 цагт: Хөгжлийн банктай холбоотой шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг сэтгүүлчид Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:40 цагт: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Гомбожавын Гонгоржавын "Чулууны хээ-5" үзэсгэлэнгийн нээлт болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.