Солиорол сорилтоос илүү гай болж байна

Aдмин / Нүүр

Солиорол гэдэг бол товчхондоо ухаангүй үйлдэл. Гэтэл нийгэмд хар тамхи шиг тархаад байна. Уг нь монголчууд аливаад ухаалаг, ул суурьтай ханддаг өгөгдөлтэй. Ухаалаг байхын тулд бага ярьж их сонсож, судлах хэрэгтэй байдаг. Үүнийг манай өвөг дээдэс ч маш сайн чаддаг байсныхаа хүчинд дэлхийд ноёрхож байв. Харин өнөөгийн монголчууд хоосон ярихыг, хов базахыг илүүд үзэхийг болсон нь харамсалтай. Хүндрэл бэрхшээл цаг ямагт тохиолдож л байдаг сорилт. Төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн хүчээр давж гарах улс түмний ухамсар чадамжаас хамаарсаар ч ирсэн. Өнөөгийн нийгмийн гол бэрхшээл бол бүгдийн мэддэгээр улс төрчид, төрийн эрх баригчид баяжиж нийт ард түмэн ядуурдаг тогтолцоог гажуудуулсан буруу үзэл, буруу чиг шугамд бий.

Харин буруу замаар будаа тээж доройтох, алдаагаа ухаарч бүхнийг дүгнэн нийтээрээ үндэсний ухамсартаа сэргэлт авч ирэх цаг үе мөн. Үндэсний үзлийг сэргээхгүй байх, жигшүүлэх явцуу сонирхол хаа хаанаа бийг ч байсаар ирсэнд ч учир бий. Үндэсний үзэл үндэсний ухамсар, бахархал, түүхэн сургамж дээр дөрөөлж хүчирхэгжилтэд хүрдэг.

Ингэж чадсан нь хөгжлийн тухай ярих эрхтэй болдог бол материаллаг хоцрогдсон үзэл санааг түгээгчид үндсэндээ тухайн улсыг чөдөрлөгч болж тэмдэглэгдэх болов уу.

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров: Түүхэн бахархал бол бидэнд бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Түүнийг давтахын төлөө явах биш, ой санамжид байх ёстой зүйл. Миний хувьд Монгол бахархал гэдэг томьёоллын дор юуг оруулж болох вэ гэвэл хоёр зүйл л байх ёстой. Нэгдүгээрт, үнэт зүйл, хоёрдугаарт, бусдаас юугаараа өөр вэ гэдэг зүйл.

Тэр өөр нь л бидний бахархал болж чадна. Ижил зүйл бол бахархал биш. Юугаараа өөр байгаагаа олох юм бол тэр өөр зүйл нь бусдад байх ёсгүй. Бусдад байхгүй тэр өөр зүйл нь бидний давуу чанар байх учиртай. Энэ л бидний бахархал юм. Сорилтыг боломж болгох дэлхийн нийтийн зонхилох хандлагыг үндэснийхээ сэрэхүйтэй хослуулж чадвал бидэнд боломж байгаа. Харин солиоролд автаж, бэрхшээлд ялагдаж, бусдыг даган дуурайсаар байвал юу ч үлдэхгүй.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.153] 2023-01-18 10:22:05

хүний нүдэнд нээх л том ярьсан авгай толгой нь усаар дүүрсэн гүзээ

Зочин [202.126.90.27] 2023-01-17 16:01:41

bi yamar bayrtai baina aa jenhene eh hun jenhene emegtei hun zarim humuus ni gemt heregeer soliorold orson baina yamar ih bayartai be huuhed heden heden udaa gargasan za mon taivan baina huuhed mini za jargaltai baina tsus ni iortoj soliorson humuus mon tsutsuu bainaa, sloirson baidal ni unaj eleglel bolloo az jargaltai baina gedeg yamar saihan umaaa

Зочин [66.181.161.98] 2023-01-17 01:32:55

Одоогоор хууль бус үйлдэл,хулгай,худал хэлэх нь бусад орноос өөр байх онцлог болж байна даа.

ИРГЭН [66.181.181.129] 2023-01-16 15:38:47

УЛС ТӨРД , УИХ д БАЙГАА ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ ЗОХИОДОГ ХУЛГАЙЧ НАРЫГ ХАРАХААР СОЛИОРОХГҮЙ БАЙХЫН АРГА АЛГА

Зочин [202.9.46.53] 2023-01-16 09:52:50

Улны ард түмэн хөөрхий.

Зочин [124.158.109.172] 2023-01-16 13:48:50

Улны гэдэг үг англи хэлний BOTTOM гэдэг нэр томьёоны орчуулга. Ёроол, ул гэсэн утгатай. Энэ нэр томьёо олон салбарт хэрэглэгддэг. Манайд, албан ёсны баримт бичигт ороод 10 гаруй жил болсон. Харин манай зарим дарга нар үүнийг хэн нэгэнээ буруутгах зүйл болгож ашигласан. Итгэлт баяны "Юм мэддэг хүнд ч үзүүлмээргүй дамшиг даа гэж хэлдэг үг шиг юм болсон...

Зочин [124.158.109.172] 2023-01-16 13:17:04

Улны гээд байгаа нь англиар BOTTOM гэдэг үгийн орчуулга. Ёроол, доод тал гэсэн утгатай. Дэлхий нийтээр олон юман дээр хэрэглэдэг нэр томьёо. Монголд албан баримтад ороод арав гаруй жил болсон нэр томьёо, манай дарга нар үүнийг хэн нэгэнээ буруутгахад ашигласан.Тэдний хувьд ичмээр, "Юм мэддэг хүнд үзүүлмээргүй дамшиг" гэж хэлдэг Итгэлт баяны үг шиг юм болсон.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.