ӨНӨӨДӨР: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын 2022 оны Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

09:00 цагт: МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа хичээлийн 2-р байрны А танхимд /343/ зохион байгуулагдана.


МОНГОЛ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ

15:00 цагт: “Гарааны инновацид суурилсан сургалтын хэрэгсэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн физикийн хичээлийн 240 багц сургалтын хэрэглэгдэхүүнийг Ерөнхий Боловсролын 40 сургуульд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 88102915 /МУБИС-ийн 3-р байр 123 тоот танхимд/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.