Солиорол сорилтоос илүү гай болж байна

Aдмин / Нүүр

Солиорол гэдэг бол товчхондоо ухаангүй үйлдэл. Гэтэл нийгэмд хар тамхи шиг тархаад байна. Уг нь монголчууд аливаад ухаалаг, ул суурьтай ханддаг өгөгдөлтэй. Ухаалаг байхын тулд бага ярьж их сонсож, судлах хэрэгтэй байдаг. Үүнийг манай өвөг дээдэс ч маш сайн чаддаг байсныхаа хүчинд дэлхийд ноёрхож байв. Харин өнөөгийн монголчууд хоосон ярихыг, хов базахыг илүүд үзэхийг болсон нь харамсалтай. Хүндрэл бэрхшээл цаг ямагт тохиолдож л байдаг сорилт. Төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн хүчээр давж гарах улс түмний ухамсар чадамжаас хамаарсаар ч ирсэн. Өнөөгийн нийгмийн гол бэрхшээл бол бүгдийн мэддэгээр улс төрчид, төрийн эрх баригчид баяжиж нийт ард түмэн ядуурдаг тогтолцоог гажуудуулсан буруу үзэл, буруу чиг шугамд бий.

Харин буруу замаар будаа тээж доройтох, алдаагаа ухаарч бүхнийг дүгнэн нийтээрээ үндэсний ухамсартаа сэргэлт авч ирэх цаг үе мөн. Үндэсний үзлийг сэргээхгүй байх, жигшүүлэх явцуу сонирхол хаа хаанаа бийг ч байсаар ирсэнд ч учир бий. Үндэсний үзэл үндэсний ухамсар, бахархал, түүхэн сургамж дээр дөрөөлж хүчирхэгжилтэд хүрдэг.

Ингэж чадсан нь хөгжлийн тухай ярих эрхтэй болдог бол материаллаг хоцрогдсон үзэл санааг түгээгчид үндсэндээ тухайн улсыг чөдөрлөгч болж тэмдэглэгдэх болов уу.

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров: Түүхэн бахархал бол бидэнд бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Түүнийг давтахын төлөө явах биш, ой санамжид байх ёстой зүйл. Миний хувьд Монгол бахархал гэдэг томьёоллын дор юуг оруулж болох вэ гэвэл хоёр зүйл л байх ёстой. Нэгдүгээрт, үнэт зүйл, хоёрдугаарт, бусдаас юугаараа өөр вэ гэдэг зүйл.

Тэр өөр нь л бидний бахархал болж чадна. Ижил зүйл бол бахархал биш. Юугаараа өөр байгаагаа олох юм бол тэр өөр зүйл нь бусдад байх ёсгүй. Бусдад байхгүй тэр өөр зүйл нь бидний давуу чанар байх учиртай. Энэ л бидний бахархал юм. Сорилтыг боломж болгох дэлхийн нийтийн зонхилох хандлагыг үндэснийхээ сэрэхүйтэй хослуулж чадвал бидэнд боломж байгаа. Харин солиоролд автаж, бэрхшээлд ялагдаж, бусдыг даган дуурайсаар байвал юу ч үлдэхгүй.


Сэтгэгдэл

Монгол иргэн [202.131.253.90] 2023-01-22 22:44:21

Монголын хөгжилд "саад" болж байгаа "гол", "чухал" асуудал бол НАМ /Нийлж Авилгажих Мафи/ нэрээр Монголчуудыг талцуулж, НАМ-ыг Төрийн дээр тавьж Монголын ард түмнийг "доромжилж", "ядуу амьдруулж", "өөрсдөө хууль бусаар хэмжээлшгүй хөрөнгөжиж" байгаа төр, засаг "толгойлж" байсан, байгаа "новшнууд" 70 гаруй сая малтай, 1,5 сая км.кв. нутагтай, 3,4-хөн сая хүн амыг "ядууруулж" байгаа нь "том эмгэнэл" юм даа...???

Хувьсгалыг хүсээгүй биздээ? [103.57.94.26] 2023-01-22 19:36:20

Ядуусын ухамсарт УДААН найдвал 1917 болон 1921 оны хувьсгалын сэтгэлгээг ТӨРҮҮЛЖ, улмаар Хятадын коммунист үзлийг Монголд ОРУУЛЖ ирнэ шүү. Иймд одооны тэмцлээ БОГИНО хугацаанд үр дүнд хүргэх хэрэгтэй, эсхүл энэ утгагүй сөргөлдөөнийг ТҮРГЭН дуусга. Тэгэхгүй бол пролетарийн ХУВЬСГАЛААР бүх юм дуусна шүү.

Зочин [202.9.47.9] 2023-01-21 13:01:48

Ядуу хүний толгойд юу ч байдаггүй юм өрөвдмөөр харанхуй хүмүүс.

оноч [192.82.70.143] 2023-01-22 19:16:49

Гуцаж бхаар ном уншаач. Ядуурлын асуудлаар Нобель авсан судлаачдыг уншаач.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.