“Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн талаарх хэлэлцээ үргэлжилж байна

Aдмин / Нүүр

"Газпром" компани Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн талаар БНХАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэхүү төсөл нь маш ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй байх болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлжээ. “Бид энэ төслийг манай түншүүд, БНХАУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гол төслүүдийн нэг гэж үзэж байгаа. Одоо шаардлагатай бүх ажил хийгдэж байна. Хятадын түншүүдтэйгээ хийж буй “Газпром” компанийн хэлэлцээ үргэлжилж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих хийн хоолойн ТЭЗҮ, зураг төслийн ажил хийгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл маш ирээдүйтэй бөгөөд байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед эрэлт хэрэгцээтэй байна гэж бид үзэж байна" гэж тэрбээр хэлсэн байна.

“Союз Восток” хий дамжуулах хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ. “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн үргэлжлэл болох уг хоолойн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай протоколд Монголын талтай гарын үсэг зурсан тухайгаа "Газпром" компани өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдээлсэн.

Мөн оны хоёрдугаар сард уг хоолойн төсөл зураг төслийн үе шатанд шилжсэн. Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улс руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.


Сэтгэгдэл

Энхболд.х [172.58.140.74] 2023-01-22 22:40:17

Гэрээ нь гэж ямархуу юм байнаа.Ард олондоо дэлгээд нэг үзүүлчихэж болдоггүй юмуу? Урьдчилсан байдлаар ямар гэрээ хийсэн баййна.Сонин хэвлэлдээ нийтлээч.

Зочин [192.82.76.69] 2023-01-22 17:23:53

Наад хоолойг чинь тавиулахгүй ээ. Наад ТЭЗҮ -ээ шинэчил

tenegted bai [202.131.225.197] 2023-01-22 20:35:16

chi meddeg yum uu hurliizaa. haan l orosiin tuhai medee bnaa tend orj irj soliorood baih hujaa bna.mongold bol tun ashigtai tosol shuu muu hurliiz novshoo. mongoliin ard tvmen 90 hubi ni demjij bgaa shuu..

Цаг өөрчлөгдсөн [59.153.112.162] 2023-01-22 16:43:29

Одоо энэ хоолой хэрэггүй ээ. Оростой цугтаа эз-н хоригт чаав даа!!!!

Зочин [203.91.115.53] 2023-01-22 09:06:39

1000 км урттай, 500 м өргөнтэй Оху-н мэдлийн газар нутаг, хамгаалалттай бүс, стратегийн обьект манай улсыг 2 хуваах гэж байна. Энэ обьект баригдангууд ийм хэмэээний газар нутаг манай мэдлээс гарна. Москва тус обьектыг хамгаалуулахаар дуртай үедээ цэрэг оруулах эрхтэй.

Монгол [103.26.193.144] 2023-01-21 21:02:13

Чи тэгээд яваач дээ!

Зочин [192.82.72.221] 2023-01-21 21:57:28

Сайн юм биш

зочин [192.82.67.19] 2023-01-21 19:16:15

ээ бүү үзэгд минь, энэ хийн хоолой Монголд хэрэгтэй юу? Оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй байх даа?

Зочин [202.21.109.37] 2023-01-22 18:34:24

Чи оросуудаас холдоод хаачих юм. Улсаа нүүлгэх юм уу. Хятадад уусах юмуу. Учир мэдэж донгосооч


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.